Seminar Day 1, Introspection and Meditation (England)

Advice, “Introspection and Meditation”. Shudy Camps (UK), 18 June 1988. Энэ жил бид олон нийтэд зориулсан, шинэ хүмүүст зориулсан хичээл явуулахгүй (Англид). Яагаад гэвэл тодорхой нөхцөл байдалд байгаа учир. Хаана ч бай, ямар нэгэн нөхцөл байдалд орсон бол бидний хичээлд нөлөөлж, өөрчилж байвал бид нэн даруй мэдэх хэрэгтэй, тэр бүх өөрчлөлтүүдийн цаана, ямар нэгэн шалтаг, зорилго байгааг мэдэх хэрэгтэй. Тэгээд бид, тэр байдлыг шууд хүлээж ойлгох хэрэгтэй. Сэтгэл зүрхээ нээлттэйгээр хүлээж авах хэрэгтэй. Бурхан/Тэнгэр бидний өөрчлөхийг хүсч буй нь тэр. Жишээ нь, би замаар явж байхад хүмүүс Эх минь, бид төөрчихлөө гэвэл, би: “зүгээр ээ” гэдэг. Яагаад гэвэл би хэзээ ч өөрөөсөө төөрдөггүй. Гэхдээ би яг тухайн замаар явах шаардлагатай байсан учир тэр юм. Үүгээр явах хэрэгтэй байсан юм. Тиймээс би тэр замаар явалгүй “төөрч”, энэ замаар явж байгаа юм. Хэрвээ та бүхэн тийм ойлголттой болвол зүрхэндээ тийм хангалуун болвол энэ амьдрал, та бүхний бодсоноос илүү агуу гэдгийг мэдэх болно. Одоогийн байгаа байдлаар бол, шалтгаан нь юу юм бол, гэж би бодсон. Шинэ хүмүүст зориулж хичээл явуулна гэж шийдсэн шалтгаан нь. Энэ жил гарцаагүй бид шинэ хүмүүст зориулсан хичээл явуулах боломжгүй. Шалтгаан нь бол бид өөрсдөө тогтворжиж, батжих хэрэгтэй-д байгаа юм. Ургаж буй амьд мод нь ургаж байх явцад нь (олон зүйл) тохиолддог. Тодорхой зүг чигт ургаж байсан бол өөрөөр хөдлөх шаардлага гардаг, яагаад гэвэл тэнд нь нар тусахаа байх ч юм уу усны түвшин хүрэхээ байх тохиолдолд ч юм уу өөрөөр хөдлөх шаардлага гардаг. Тэгээд тэд (ургах аргаа) өөрчилж эхэлдэг. Үүнтэй адил, бид Бурхан Тэнгэрийн нөлөөнд, гарт нь буйгаа Read More …

Shri Mataji Working On New People (part) (England)

Workshop with new people. Nirmala Palace – Nightingale Lane Ashram, London (United Kingdom) 1982-08-18 Сууцгаа (йогчин юм асууна…) Тийм. ихэнхэд нь хэрэгтэй гэж бодно… Бага зэрэг. Сахажа йога-нд та бүхэнд тусгай тарни ноогдуулах тийм зүйл байхгүй том сургалт явуулж шат шатаар тарни өгөх зэрэг тийм зүйл байхгүй. Та бүхэн, Кундалини чинь хаана байна яаж хөдөлж байна, хаана байна, хүрд нь юунд гэмтэж бна, үүнд ямар тарни хэлэхийг сурна. Энэ тийм хэцүү биш. бүхэлдээ 7 хоногт л бүхнийг сураад, ойлгодог болно. Аажмаар, үүнийг ашиглаад ирвэл та туршлагатай болж өөртөө мөн бусдад үүнийг хэрхэн хэрэглэхээ мэддэг болно. Үүнд нэг их хэцүү зүйл байхгүй. Жишээ нь, хүүхэд, бага байхдаа хэлд орохдоо, цаанаасаа яриад эхэлдэг. Түүнд ярих өгөгдөл нь суулгаастай байдаг учир, тэгээд яриад эхэлдэг. Үүнтэй адил, нэг сурчихвал, гарандаа сэрүүн энергийн урсгалтай болвол та үүнийг өөрөө хэрэглээд, ойлгох болно. Өөрөө үүнийг ойлгоно. Та өөрөө дажгүй чадварлаг болно. Үүнийг ямар хурдан сурчихаа вэ, гээд та өөрөө ч гайхах болно. Сурах бичиг, ном судлаж суух шаардлагагүй. Зүгээр л мэддэг болно. Энэ хүрд нь сэвтлээ гээд… Жишээ нь, энэ хуруу сэвтэх нь мэдрэгдвэл Баруун талд. Үүнд нь тарни бий. Шри Кришна-гийн.. Жишээ нь, энэ хуруу мэдрэгдвэл Энд нь, Есус Христийн тарнийг хэлнэ. Ийм маягаар, та бүхэн тарниа мөн хүрдээ мэддэг байх хэрэгтэй. Та бүхэн хүрднүүдийг мэднэ, хүрднүүд нь туйлын үнэмлэхгүй мэдлэг агуулдаг, та бүхний мэдрэлд суулгаастай байдаг. Үүнийг та өөрөө мэдрэнэ. Энэ хүн энд халуун мэдрэгдээд байна гэсэн. Энэ юу гэсэн үг вэ? Энэ халуун нь юу гэж байгаа юм? Сахасрара нь зүүн талд… Эхлээд баруун Read More …

Practical session, Guided meditation on Prana and Mana (part) (England)

Practical session with Sahaja yogis, Bramham Court Ashram, London, UK, 29th October 1981. Бидэнд “Прана” мөн “Мана” байдаг “Прана” нь баруун сувгийн төлөөлдөг “Мана шакти” нь зүүн тал. “Прана” нь баруун сувгийн төлөөлдөг “Мана шакти” нь зүүн тал. Энэ хоёр хүчийг хооронд нь уусгах хэрэгтэй. “Лаяа” болгох – уусгах гэж байгаа. Үүнийг яаж хийх вэ? Энэ хоёрыг яаж уусгах вэ? (Бид үүнтэй нь холбоотой байдаг) Зулай нь нээгдсэний дараа (энэ боломжтой). Өмнө нь биш. Бясалгахаас өмнө бид өөрсдийгөө тэнцвэржүүлэх хэрэгтэй. Аль тал нь их. Аль тал нь бага байна? Жишээ нь, тухайн үед сэтгэлээр унасан бол Аль тал нь их. Аль тал нь бага байна? Жишээ нь, тухайн үед сэтгэлээр унасан бол баруун энергийг нь зүүн тал руу нь оруул. Зүүн талдаа муудсан байвал, баруун энергийг нь зүүн тал руу нь оруул. Зүүн талдаа муудсан байвал, Зүүн суваг нь царцсан, хөлдсөн бол зүүн сувгаа өргөж, сэргээ. Бясалгахаасаа өмнө өөрийгөө төв тэнвцэрт нь оруулах хэрэгтэй. За, өөрсдийгөө харъя. Аль тал нь дутуу байна, эхлээд харъяа. Гараа ингээд барь. Зүгээр байна уу? Сэрүүн энерги байна уу? Сэрүүн энерги байна уу? Энэ гарт нь байна уу? (За.) Дээрдсэн үү? Энэ гарт нь энерги байна уу? Одоо? Ямар нэг юм урсаж байна уу? Сэрүүн урсгал одоо байна уу? Сэрүүн энерги байна уу? Байна уу? Гарт нь сэрүүн салхилж байна уу? Мэдэрч байна уу? За, зүгээр. Тэгэхлээр, өөрийгөө төв, тэнцвэрт оруулсныхаа дараа өөрийн сэтгэл хөдлөл (манас шакти)-руу анхаарлаа хандуулсан нь дээр. Анзаараад хар. Өөрийн ‘Эх’-ийг бодоод, сэтгэлээ гэгээрүүлж болно. Ойлгов уу? түүнийгээ гэгээрүүлэхийн тулд… ‘Эх’ Read More …

Talk to Sahaja Yogis, Subtlety (part) (England)

Talk to Sahaja Yogis, Subtlety (part) Та Бурхан мөн үү? гэж Павел асуухад хариулсан талаар Надаа таныг Бурхан гэсэн, Бурхан өөрөө байгаа юм, гэж хэлсэн. Үүнд л хариу хүссэн юм. За. Одоо, над руу гараа хандуулаад өөрийн асуултаа тавь. Компьютер шиг амархан (хариулт чинь ирнэ). Компьютероо ажиллуул. Асуултаа тавь. Гүйцээ. Тэр бол “И” юм. Тэр бол Агуа Бурхны хүсэл юм. Тэр бол Бурхны хүч нь юм. Зөвхөн тэр л хувилгаалж төрдөг. “Веда” судрыг уншсан бол, Тэр (Эх) өөрөөсөө хүү төрүүлсэн гэж байдаг. Тэгээд анхны бүтээгдсэн дуу авиа бол (OM) хүүхэд байсан. Тэр авиа нь бол бидний, Брахма (Оюун) Логос гэж (баруунд) хэлдэг авиа байгаа юм. Тэгэхлээр одоо, Бурхан болон Бурхны хүсэл хооронд ямар ялгаа байх уу? Нар болон нарны гэрэл хооронд ямар ялгаа байх билээ? Сар болон сарны туяа хооронд ямар ялгаа байх билээ? Үг болон үгний утга хооронд ямар ялгаа байх билээ? Тэгэхлээр, Агуу Бурхан нь хүн ойлговол, зөвхөн (бүхнийг харж байдаг) “ГЭРЧ” юм. (Эр/Эм, Эцэг/Эх гэх) Энэ хоёр зүйл хоорондоо уусан нэгдэх тэр өдөр энэ ертөнцөөс юу ч үлдэхгүй. Салангад байгаа учир л эдгээр (ертөнцийн) зүйлс болж байгаа/байдаг. Тэр хоёр уулзаад, уусан нэгдвэл юу ч үлдэхгүй. Энэ нь Брахма (Оюуны) авиа л болон хувирна. Үүнийг хүн хэзээ ч ойлгохгүй. Яагаад гэвэл энэ хоёр, -Бурхан болон Түүний хүч нь- тэгж уусан нэгдэх талаар хүн огт мэдэхгүй. Хүн ойлгохгүй. Ямар ч тийм зүйлийг. Яагаад гэвэл үүнийг харьцуулан ойлгуулах ямар ч зүйл байхгүй учир. Яахав, хүн зүйлсийг мөн бодлоороо ойлгож болно. Жишээ нь, хүмүүс надаа мэхийвэл, тэдний Кундалини нь сэргэж эхэлдэг. Read More …