Diwali Puja, The Importance of Meditation (part) (United States)

Diwali Puja. Lake Piru, Los Angeles, (USA) – 3 November 2002. Өдөр бүр та нар бясалгаж байх хэрэгтэй. Бясалгал хийдэггүй хүмүүс нь – доош унах – боломжтой. Яагаад гэвэл, Бясалгах нь бол дэнлүүнд тос хийхтэй адил юм. Бясалгал хийдэггүй хэд нь – “үүнэгүйгээр болчихно” гэж бодож байвал – харамсалтайгаар эндүүрч байна. Тэд өглөө мөн орой болгон бясалгаж байх хэрэгтэй. Асуудал нь бол: (Сахажа йогт) бүх юм бэлэн, гарын доор, маш энгийн хялбархан ирдэг учир тэд, бясалгах нь маш чухал гэдгийг ойлгохгүй байна. Магадгүй… Та нар биш л дээ, гэхдээ маш олон Оюунаа сэргээчихээд, бясалгалаа хийдэггүй хүмүүс байгааг би мэднэ. Тэгээд, тэдний байдал, хэв маяг нь өөр байдаг. Тэдний дотоод байдал нь өөр байдаг. Бясалгал бол үнэхээр тайтгаруулж, тэтгэгч зүйл… Гэгээн тэнгэртэй холбогдох үлэмжийн сайхан арга. Тэрхүү бясалгалын төлөвд байхад таны бүхий л асуудлууд шийдэгддэг. Хэрвээ та бясалгалаа хийдэггүй юм бол, хэрвээ та бясалгалаа мөрдөдгүй юм бол магадгүй таны гэрэл мөхөх байх. …(олсон жаахан нь) хангалттай гэрэл өгч чадахгүй. Энэ бол чухал юм. Маш их чухал зүйл. Өөрийн талаар болон бусдын талаар бясалгалдаа олж харах нь маш чухал юм. “Яаж бясалгал хийх вэ?” гэж олон хүмүүс асуудаг. – Юу ч хийх хэрэггүй. Зүгээр л “бодол үгүй оюуны оршихуй”-д ор. “Бодлоос ангид ухамсрын түвшин”-рүү орохыг хичээ. Хэрвээ та тэрхүү бодол үгүй оюуны оршихуйд орж чадвал -та хийх ёстой зүйлээ хийсэн. Яагаад гэвэл энд та Үнэн, Бодит оршихуй, Баяр жаргал зэрэг бүхий л үндсэн чанар болсон чухал зүйлстэй нэгдэх тэр өртөг нь юм. Бясалгаж байхдаа үүнийгээ ямар нэгэн гүйцэтгэх үйлдэл болгохгүй байхыг хичээ. Read More …