Talk to Sahaja Yogis, Subtlety (part)

(England)

1980-06-08 Talk to Sahaja Yogis, Subtlety, 54' Download subtitles: EN,PL,PT (3)View subtitles:
Download video - mkv format (standard quality): Watch on Youtube: Transcribe/Translate oTranscribeUpload subtitles

Feedback
Share
Upload transcript or translation for this talk

Talk to Sahaja Yogis, Subtlety (part)

Та Бурхан мөн үү? гэж Павел асуухад хариулсан талаар Надаа таныг Бурхан гэсэн, Бурхан өөрөө байгаа юм, гэж хэлсэн. Үүнд л хариу хүссэн юм. За. Одоо, над руу гараа хандуулаад өөрийн асуултаа тавь. Компьютер шиг амархан (хариулт чинь ирнэ). Компьютероо ажиллуул. Асуултаа тавь. Гүйцээ. Тэр бол “И” юм. Тэр бол Агуа Бурхны хүсэл юм. Тэр бол Бурхны хүч нь юм. Зөвхөн тэр л хувилгаалж төрдөг. “Веда” судрыг уншсан бол, Тэр (Эх) өөрөөсөө хүү төрүүлсэн гэж байдаг. Тэгээд анхны бүтээгдсэн дуу авиа бол (OM) хүүхэд байсан. Тэр авиа нь бол бидний, Брахма (Оюун) Логос гэж (баруунд) хэлдэг авиа байгаа юм. Тэгэхлээр одоо, Бурхан болон Бурхны хүсэл хооронд ямар ялгаа байх уу? Нар болон нарны гэрэл хооронд ямар ялгаа байх билээ? Сар болон сарны туяа хооронд ямар ялгаа байх билээ? Үг болон үгний утга хооронд ямар ялгаа байх билээ? Тэгэхлээр, Агуу Бурхан нь хүн ойлговол, зөвхөн (бүхнийг харж байдаг) “ГЭРЧ” юм. (Эр/Эм, Эцэг/Эх гэх) Энэ хоёр зүйл хоорондоо уусан нэгдэх тэр өдөр энэ ертөнцөөс юу ч үлдэхгүй. Салангад байгаа учир л эдгээр (ертөнцийн) зүйлс болж байгаа/байдаг. Тэр хоёр уулзаад, уусан нэгдвэл юу ч үлдэхгүй. Энэ нь Брахма (Оюуны) авиа л болон хувирна. Үүнийг хүн хэзээ ч ойлгохгүй. Яагаад гэвэл энэ хоёр, -Бурхан болон Түүний хүч нь- тэгж уусан нэгдэх талаар хүн огт мэдэхгүй. Хүн ойлгохгүй. Ямар ч тийм зүйлийг. Яагаад гэвэл үүнийг харьцуулан ойлгуулах ямар ч зүйл байхгүй учир. Яахав, хүн зүйлсийг мөн бодлоороо ойлгож болно. Жишээ нь, хүмүүс надаа мэхийвэл, тэдний Кундалини нь сэргэж эхэлдэг. Энэ нь сударт бичээстэй байдаг, зөвхөн Ади Шакти-н өлмийд л ийм зүйл болно гэсэн байдаг. Зөвхөн энэ ч биш, та бүхэн хатуу горим гэх мэт хэцүү горимыг амьдралдаа мөрдөөгүй ч, дотоод Оюунаа сэргээлгүүлсэн. Тэгээд таны өөрийн Оюуны хүч чинь бусдын Оюуныг идэвхжүүлэх хүчтэй болж. Энэ дэлхий дээр өөр тийм хэн ч байхгүй, өнөөгийн байдлаар. Магадгүй, зарим гэгээнтнүүд, та нар шиг, Оюуныг идэвхжүүлэх чадвартай байж магад. Тэр агуу Гуру багш нар дээр очоод уулз. Тэд та бүхэнд атаархадаг. Тэд намайг хэн гэдгийг мэддэг. Мөн хүмүүст намайг хэн гэдгийг хэлдэг. Гэхдээ тэд атаархадаг. Яагаад та нар шиг хүмүүст бүх хүчийг олгоод буйг тэд ойлгодоггүй. Тэдэнд энэ нь байдаггүй. Тэд, та нар шиг Оюуныг сэргээж чаддаггүй. Хэн нь ч чадахгүй. Та нар очоод харж болно. Тэд агуу хүмүүс. Гарцаагүй. Гэхдээ та нарын Кундалини бол пуужин шиг л ажилладаг. Харин тэд бол заан шиг (удаан) хөдөлж байна. Нэг хүрднээс нөгөө хүрд рүү. Тэдний Кундалини нь та нар шиг тэгж урсдаггүй, яагаад гэвэл би та бүхэнд тэр эрхийг нь өгсөн учир. Та бүхэн тэр гэгээнтнүүдтэй очоод уулз, тэд танд хэлнэ. Мянга мянгаан шавь нартай байдаг. Гэхдээ тэднийгээ тэд над руу явуулдаггүй. “Та чанартай хүмүүсээ ол”, гэдэг “Эдгээр бүдүүн болхи хүмүүсийг нь бидэнд орхичих” гэдэг. “Эднийг бид дараа нь тана руу явуулья. Одоо та өөрийн нарийн хүмүүсээ ол”, гэдэг Яагаад Сахажа йогчид ийм цөөхөн бгаа юм? Яагаад гэвэл энэ дэлхийд сайн чанарын, нарийн хүмүүс маш цөөн. Тийм учраас би ямагт та бүхнээс, анхаарлаа энд тэнд (алдаж) сарниулж хэрэггүй гэдэг. Буурьтай, сайн сахажа йогчид бол. Та бүхэн үнэхээр сайн сахажа йогч болохоос нааш би дараахь түвшин рүү (та бүхнийг аваад) шилжиж чадахгүй байна. Учир нь эхний түвшин нь тогтоогүй учир. Утгагүй зүйлд тэд санаа зовж байдаг учир. Заримдаа би маш гунихарладаг та бүхнийг хоорондоо тэмцэлдэхийг хараад. Энэ чинь сэтгэл өвдмөөр юм. Хоорондоо ширүүн ярьж байдаг. Та бүхэн миний хувьд тосны дээж нь шүү дээ. Та нар яваад ямар ч багшаас асуу. Кундалини хүчийг та нар шиг тэгж гараараа хөдөлгөн сэргээж чадах уу? гээд асуу. Эдгээр хүчийг энгийн хүн сэргээж өгч чадахгүй шүү дээ. Би энгийн харагддаг. Гарцаагүй. Би тийм (энгийн) байх ёстой юм. Гэхдээ та бүхэн намайг бусад хэлбэрээр минь мөн харсан. Энэ чухал биш. Чухал зүйл бол, өөрсдийн дэвшлийг олж харах. Хэр их, ямар хүчнүүд нь танд илэрч байна, энэ нь чухал. Хэрвээ та хүнд, би хүний Оюуныг идэвхжүүлж эхэлсэн, Кундалини-г нь өргөж чаддаг гэвэл тэд, “Солиотой юм уу, боломжгүй зүйл шүү дээ” л гэнэ. Хэн ч танд огт итгэхгүй. Үнэндээ, та бүхэн үүнийг маш хялбар олсон. Яагаад? Яагаад гэвэл би та бүхний гүнзгий нарийныг олж мэдсэн учир. Тэр гэгээрсэн багш нар намайг мэддэг, хэн гэдгийг минь таньдаг. Мөн хүмүүст хэлдэг. Тийм, маш олон хүн байдаг. Би та бүхэнд нэг Америк эмэгтэйн талаар ярьсан. Тэр ирэх байх. Та бүхэн түүнтэй уулзсан биздээ? Зарим чинь түүнтэй уулзсан. Тэр Рангол очоод тэнд маш агуу, өндөр түвшний гэгээнтэнтэй уулзах гэж очиж. Тэр гэгээнтэн ууланд амьдардаг. Олон хүн хүлээж авдаггүй хүн байсан, гэхдээ тэр тийшээ очиж. Гэтэл тэр гэгээнтэн багш тэр эмэгтэйг үнэндээ хүлээж байж. Тэгээд дотогш ортол: “би танаас доор сууя” гэж. Тэр эмэгтэй учирыг нь ойлгохгүй гайхаж гэнэ. Тэр:”Яагаад гэвэл та Эхийг өөрийн нүдээр харсан учир. Би бол хараагүй” “Би харин Эхийг харахын тулд үхэх хэрэгтэй болох байх” гэж.