Shri Mataji Working On New People (part)

(England)

Feedback
Share
Upload transcript or translation for this talk

Workshop with new people. Nirmala Palace – Nightingale Lane Ashram, London (United Kingdom) 1982-08-18

Сууцгаа (йогчин юм асууна…) Тийм. ихэнхэд нь хэрэгтэй гэж бодно… Бага зэрэг. Сахажа йога-нд та бүхэнд тусгай тарни ноогдуулах тийм зүйл байхгүй том сургалт явуулж шат шатаар тарни өгөх зэрэг тийм зүйл байхгүй. Та бүхэн, Кундалини чинь хаана байна яаж хөдөлж байна, хаана байна, хүрд нь юунд гэмтэж бна, үүнд ямар тарни хэлэхийг сурна. Энэ тийм хэцүү биш. бүхэлдээ 7 хоногт л бүхнийг сураад, ойлгодог болно. Аажмаар, үүнийг ашиглаад ирвэл та туршлагатай болж өөртөө мөн бусдад үүнийг хэрхэн хэрэглэхээ мэддэг болно. Үүнд нэг их хэцүү зүйл байхгүй. Жишээ нь, хүүхэд, бага байхдаа хэлд орохдоо, цаанаасаа яриад эхэлдэг. Түүнд ярих өгөгдөл нь суулгаастай байдаг учир, тэгээд яриад эхэлдэг. Үүнтэй адил, нэг сурчихвал, гарандаа сэрүүн энергийн урсгалтай болвол та үүнийг өөрөө хэрэглээд, ойлгох болно. Өөрөө үүнийг ойлгоно. Та өөрөө дажгүй чадварлаг болно. Үүнийг ямар хурдан сурчихаа вэ, гээд та өөрөө ч гайхах болно. Сурах бичиг, ном судлаж суух шаардлагагүй. Зүгээр л мэддэг болно. Энэ хүрд нь сэвтлээ гээд… Жишээ нь, энэ хуруу сэвтэх нь мэдрэгдвэл Баруун талд. Үүнд нь тарни бий. Шри Кришна-гийн.. Жишээ нь, энэ хуруу мэдрэгдвэл Энд нь, Есус Христийн тарнийг хэлнэ. Ийм маягаар, та бүхэн тарниа мөн хүрдээ мэддэг байх хэрэгтэй. Та бүхэн хүрднүүдийг мэднэ, хүрднүүд нь туйлын үнэмлэхгүй мэдлэг агуулдаг, та бүхний мэдрэлд суулгаастай байдаг. Үүнийг та өөрөө мэдрэнэ. Энэ хүн энд халуун мэдрэгдээд байна гэсэн. Энэ юу гэсэн үг вэ? Энэ халуун нь юу гэж байгаа юм? Сахасрара нь зүүн талд… Эхлээд баруун талд Сахасрара нь м. байсан Одоо энд, зүүн талд байна. Үүнд нь, тарни бий… Үүнийг нь хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ хэргэлвэл энэ нь засрагдан ариусна. За юу? Ийм маягаар, ингэж сурна. Тийм учир, зарим хүнд удаан тогтдог. Яагаад гэвэл эхлээд (энергийг нь) мэдэх хэрэгтэй. Дараа нь хэрэглэх боломжтой болно. Ор, ор. Та анх удаа ирж байна уу? за за… Ороод суу. Ийшээ ор. Тэгэхлээр, энэ хэцүү зүйл биш. Үүнийг нь сурахад хэцүү зүйл биш. Маш амархан. Маш хурдан сурчихна. Гараараа бусад дээр ажиллаад эхлэнгүүт… (Та суугаач…) Тэр хүмүүсийг оруулаадахъя Эдгээр хүмүүс, жишээ нь, Сахажа йогт хэн хамгийн сүүлд ирсэн бэ? хамгийн сүүлд ирсэн шинэ хүмүүс ? Жишээ нь, ирээд ойролцоогоор сар болж байгаа хүн байна уу? Тэр эмэгтэй ирээд сар л болж байгаа.. Энэ хүн анх удаа ирсэн. 1-дэхэд ирсэн хэр удаан…? Аа тийм, энэ хүн 1-дэх өдөр ирсэн Энэ хүнд болсон байна. (Харин эмэгтэй рүү) Та хүрдэндээ энерги өгч байв уу? “Тийм ээ” Нэг сарын хугацаанд энерги нь бүрэлдэж. Төсөөлөлдөө, Та одоо хүрднүүдийн талаар мэдэх үү? Тарниудын талаар? “Мэднэ.” Харав уу, ийм байна. Маш амархан. Үүнд анхаарлаа сайн хандуулвал, илүү хурдан сурна. Энд байгаа олон хүмүүс нэг сарын дотор маш их юм сурсан. Олон хүмүүс иймэрхүү байгаа. 1-хэн сард л…. Та бүхэн өөрсдөө мэдлэг болдог учир, өөрсдийн хуруунууд дээр мэдэрч эхлэнэ. Энэ/тэр хүрд байна гээд мэддэг болно. Хэрвээ энэ хуруу нь халуу шатвал таны зүүн зүрх чинь гэмтсэн гэсэн үг. Зүүн зүрх нь гэмтэлтэй бол шууд л мэднэ, халуун оргидог учир, Ном зэрэг уншиж хайж судлах хэрэггүй, зүгээр л халуун оргиод л, тодорхой. Тийм биз дээ… Энэ нь “зүүн” зүрх сэвтсэн гэсэн үг. Одоо харин яагаад сэвтсэн буйг л мэдэх хэрэгтэй. Кодыг нь тайлах. Энэ (мэдрэгдэх) нь юу гэсэн үг вэ? “Гар чинь ярих болно” гэж Христ хэлж байсан Гар нь мэдүүлээд, би зөвхөн кодыг нь тайлна. Мөн өөрсдөө үз. Үнэн бна уу, үгүй юу? Юу гэсэн үг вэ? Ол. “Зүүн” зүрх гэдэг нь зүрхэндээ асуудалтайг харуулна. Магадгүй, тухайн хүн хэт ачаалалтай ажилладаг, Амин Сүнсээ орхигдуулсан байх. Үүнд хэлэх тарни бол “Би Ариун Сүнс” гэж “зүүн” зүрхээ тэнхрүүлэх. Ийм хялбар. Амин Сүнсээ мартсан учир.. Баруун суваг руу илүү их ороод, илүү гадагшаа хандсан тул, анхаарал чинь илүү гаднаа, амьдралын зүйл рүү илүү хандсан учир. Амин Сүнсээ орхигдуулахаар, “зүүн” зүрх гэмтдэг. Энерги “долгион” чинь тогтвортой сайн болоод ирвэл, та бүхэн Сахажа йогийг маш сайн ойлгодог болно. Жишээ нь, энэ хуруу сэвтээд байвал, тухайн хүн сүнсний түвшинд ямар ч эрхгүй хуурамч багш дээр очсоны тэмдэг Юу ч байж болно, ESP, EST, парапсихологи, сэтгэл зүйч ч хүртэл байж болно, Тэгээд төрөл бүрийн багш нар байгаа, хуурамч багш нар мөн тэр Аура бизнесүүд Өөр юу байдаг билээ? Р. хэлж байсан? Ер бусын -Хэт дээгүүр, Хэт доогуур… Эдгээр бүх урсгалууд Таны мэдэх бүх урсгал хувилбарууд тэдний номнууд нь мөн лам нар, гэх мэт, бүгд… Мөн сүмд явах хэт их дуртай хүмүүс, эсвэл католизмд элэгтэй хүмүүс Яагаад гэвэл тэд Бурхантай холбоогүй учир тэд Бурхны зөвшөөрөлгүй, эрхгүй Харин, хэрвээ та жинхэн багш дээр очсон бол би шууд мэднэ. Танд эдгээр асуудал байхгүй байх байсан мөн та маш хурдан өгсөх байсан Гэхдээ үнэн багш хэд байна, өдгөө? Гадуур зөвхөн тэр наймаачид нь л байна Гүйлгэнд зөвхөн худалдан авагч, наймаалагч нар л байна Энэ нь худалдаа арилжааны салбар болж. Жинхэн багш нар нь гэтэл харагдадгүй. Мэдээж, тийм үнэн олон багш нар байдаг, би мэднэ. Тэд хаана ч байлаа, тэд гадуур ил байдаггүй. Би ганцаараа л, тэдэнтэй тэмцэн, тэдний эсрэг хэлж байдаг. Аль ч үнэн багш нараас, ийш бууж ирэхийг хүсдэггүй. Тэд: “Хүмүүс найдваргүй”, гэдэг Тэд: “Эх минь, та 12 жил ажиллаадах тэгээд бид бууж ирье” гэсэн. Тэд намайг ганцааранг минь тэмцэл дунд орхисон, зайлуул. Гэхдээ хамаагүй. Гэхдээ одоо энэ нь арилжааны салбар болж. Тэгээд худалдан авагч нар нь энгийн гэнэн хүмүүс. Тэр (хуурамч багш нар) маш утгагүй юм хийж байдаг. Жишээ нь: “би нэг юм зарах гэж байна” гэдэг. “Маш том орд харш, бүрэн хогшилтой нь…”, “та зөвхөн 2 000 фунт стерлинг төлөөд л ав.” гэдэг. Хүмүүс, “өө, дажгүй наймаа байна, 2 мянгыг нь төлөөд авья”, гэдэг. Гэтэл, тэр зарах ордон нь хатан хааны эзэмшлийнх Тэднээс, “аль ордон юм?” гэж асуувал. “Энэ ордон” гээд (өөрсдийн биш) хатан хааны ордныг заана. Энэ нь зөвшөөрөлгүй үйлдэл. Зөвшөөрөлгүй хүмүүс, Бурхантай ямар ч холбоогүй байж Бурхантай ямар нэгэн холбоотой (оршихуйд байдаг) гэж өөрсдийгөө хэлэх нь худлаа юм. Тиймээс, тэд энэ хуруун дээрээ сэвтдэг. Тэд юу хийдэг вэ? Тэд эдгээр бүх аргуудыг ашигладаг. Энэ аргыг Санскрит хэлээр “Авидьяа” гэдэг. “Авидьяа” гэж мэдлэг бус. Үүнийг мэдлэг биш гэж хэлж болно. Оюун мэдлэгийн эсрэг. Бурхны эсрэг. Энэ бол Бурхны эсрэг юм. Үүнийг засах тарни бол “Шуддха Видьяа”. Цэвэр (оюуны/Бурхны ) арга барил гэсэн утгатай тарни юм. Цэвэр арга барил гэдэг тарни. “Цэвэр” гэдэг нь Амин Сүнснээс гаралтай гэсэн утгатай. С.йогчидын хийж байгаа зүйл бол цэвэр оюуны арга юм. Хүч нь сэргэцэн учир, урсан ундарч байна. Тэд гараа хөдөлгөхөөр, гараар нь хүч урсч, зүйлсийг засаж байна. Зүгээр нэг уран нугаралтын зүйл биш. Тиймээс, цэвэр мэдлэг бол, Жишээ нь, тэдний асаасан лаа нь, миний дэргэд, мөн (йогчид) өөрсдөө гэгээрсэн учир, зүйлсийг засаж байна. Энэ бол бүхэлдээ цэвэр “видьяа”, цэвэр мэдлэг, цэвэр арга барил юм. Үүнийг хийгээгүй зарим нэг хүмүүс нь үзмэрч хүмүүс дэр очиж, тэдэнд толгой тонгойж, өвдөглөн мэхийж хийх ёсгүй буруу зүйлийг хийсэн байгаа юм. Тиймэс, ийм болдог. Ийм учир, энэ зүүн эрхий хуруу нь сэвтэж мэдрэгдэж байвал, тийм (муу) хүн дээр очисоны тэмдэг. Хэрвээ та гэдэсний орон зайнд ямар нэг халдвар авсан бол Энэ бол зүүн Свадистана. Энэ нь (гэдэсний) доор хэсэгт байдаг. Энэ нь бүхэлдээ тойроод баруун Свадистана-д, энэ талд ирдэг. Жишээлбэл, хүн алганы хонхорхойг тойроод гэмтэлтэй байвал. Зүүн, баруун алганд Хоосон орон зай гэдэг Бид үүнийг “войд” гэдэг. Зен-ий хоосон чанар биш, “Войд” нь гэдэсний хоосон орон зайг даван гарах хэсэг. Ходоод, гэдсэнд байдаг. Хэвлийн хөндийд байдаг. Энэ хэсэгт нь хэрвээ сэвтэлтэй байвал Гуру багш байх оюуны 10 зарчим сэвтсэний тэмдэг. Энэ нь гэмтэхээр, Гуру багшийн зарчмыг зөрчсөний тэмдэг юм. Мастер багшийн чанараас алдсан гэсэн үг. Ямар нэг буруу багш дээр очсон гэсэн үг. Энэ сэвтэхээр тийм утгатай. Саяхан, тэр хүн “войд” нь сэвтэй байна гэсэн. Кундалини нь тэнд нь эргэлдээд (дээш гардаггүй). Үүнийг өөрөө харж болно. Кундалини нь зайлуул тэнд бүхэлдээ булиглан цохилж. Бүх гэдэс нь хөөрөлд ордог. Тэгсэн тохиолдолд та Анхдагч Багшийн тарнийг хэлэх ёстой. Хэнийг нь ч дуудаж болно. Гуру Нанака, Мохамед-н нэрийг дуудаж болно. Бүгд мэргэд багш нарын оюун. Мозесийн нэр, Абрахам… бүгд тэнд байдаг. Тэдний нэрсийг дуудвал Кундалини нь дээш өгсдөг. Энэ хэсгээ сайжруулна, тэгвэл Кундалини нь дээш өргөгдөн гардаг. Эдгээр бүх йога-нууд, мөн бие махбодийн дасгалтай йоганууд… Бие махбодийн йога хийхэд хүн энэ хуруу мөн энэ хуруу нь сэвтэж мэдрэгддэг. Энэ баруун ядам хуруу мөн энэ зүүн чигчий. Энэ бол зүрх бие махбодио хэт их чухавчилсаны шинж. Мөн бие махбодио хэт их ачааллаж ажилладаг хүмүүс ингэж гэмтдэг. Мөн энд сэвтдэг. Учир нь та хэт их идэвхтэй бол үүний үр дүнд үйлдэл бүрийн хий чинь таны ЭГО-руу ордог Энэ бол барууны орны хамгийн том асуудал. Тэд том ЭГО-той гэдгээ ч мэддэггүй. Харин Оюун нь нээгдсэний дараа тэд өөрсдийн ЭГО-ны хий нь маш том болсоныг нь мэддэг. Тэгээд тэд “Эх минь, би баруун Агьяа-д сэвтээд байна” гээд ирдэг Энэ нь маш нарийн. Тэдэнд өөрт нь, та ЭГО-той бна гэж огт хэлж болохгүй. Тэгвэл хариуг нь хүртэнэ. Тэдэнтэй маш болгоомжтой ярихгүй бол болохгүй. Үнэндээ, маш олон хүмүүс өөрсдөө ЭГО-той гэдгээ мэдэрдэг Тэгээд хэт их ЭГО-гоо мэдэрэхээр архи уудаг, учир нь тэд өөрсдөө айгаад, үүнээс зугтахыг хүсдэг. Хүмүүс үүнийг ухамсарладаг. Харин Оюунаа сэргээсний дараа үүнийг бүхэлд нь ойлгодог болдог. Яагаад гэвэл хүн энэ хуруунд нь өвдөөд, энд нь өвдөөд, өөрт чинь энэ ноён ЭГО нь хийлэгдсэн нь мэдрэгддэг учир. Тэгээд та үүнийг яаж эргүүлж, яаж гаргахаа мэддэг болно. Та өөрийгөө мэддэг болно мөн бусдыг ойлгодог болно. Би хэлэх хэрэггүй. Та өөрөө мэддэг болно. Бид “долгион”-жуулсан ус уух зэргийг хэрэгжүүлж өөрсдийн “войд” гэдсээ цэвэрлэдэг “Долгион”-жуулсан ус гэж юу вэ? гэвэл Бурхны энергитэй болгосон ус байгаа юм. Тэр “долгион” нь тэр гэдэсний хэсэгт ирэн цэвэрлэн засаж эхэлдэг. Үүгээр бид маш олон гэдэс ходоодны хавдартай маш олон хүнийг эмчилсэн. Цусны өвчнийг хүртэл Сахажа йога-нд бид эмчилдэг. Маш олон хүмүүс эдгэрсэн. Та өөрөө эмчилж чадна. Та өөрөө чадна. Ямар ч асуудалгүй, та чадна. Харин хүн юу хийх ёстой вэ гэвэл, Сахажа йогоор тогтвортой хичээллэх. Жишээ нь, та Христийн талаар нэг төсөөлөл ойлголттой гэж бодьё. Тэр ойлголт чинь үнэн биш ч байж болно. Үнэн ч байж болно. Тиймээс нүдээ нээлттэй байлга. Миний хэлсэн зүйл бүрийн Сахажа йогт та шалгах боломжтой. Гэхдээ үгүйсгээд хэрэггүй. Эхлээд шалгаад үз. Жишээ нь эрдэмтэн хүн, зүйлсийг эхлээд өөрөө очоод үзээд, шалгадаг. Тийм биздээ? Та зүгээр шууд үгүйсгэн энэ худлаа гэдэггүй биздээ? Учир нь таны мэдсэн зүйл болгон таны өөрийн ойлголт юм. Тиймээс, дотогшоо ор. Тэгээд дотогшоогоо орвол, нүдээ нээлттэй байлган зүйлсийг өөрөө хар. Тэгээд хүн өрөө хараад эхлэхээр энэ нь юмсыг мэдэх хамгийн сайн арга болдог Учир нь та бүхний харж буй зүйл чинь энэ “долгион”-ы ухамсраар олддог. Жишээлбэл, та юм асуумаар байвал. “Эх минь, Бурхан байдаг юм уу?” гэвэл 3 удаа асуугаад л та хариуд нь “долгион” чинь нэмэгдэхийг мэдрэнэ. Энэ бол үнэн. Харин хэрвээ та ТМ (Чандаас халих) урсгалын талаар асуувал, гар чинь шатна. “Долгион” нь урсахаа байна. Тиймээс Бурхны талаар асуугаад энергийн “долгионоо” алдахгүй байсан нь дээр…