Public Program, False Gurus and Conditionings (part)

(India)

1983-01-29 False Gurus And Conditionings, Delhi, India, DP-RAW, 126' Chapters: Music, Introduction by Yogi, Talk, Q&A, Self-Realization
Download video - mkv format (standard quality): Download video - mpg format (full quality): Watch on Youtube: Watch and download video - mp4 format on Vimeo: Listen on Soundcloud: Transcribe/Translate oTranscribeUpload subtitles

Feedback
Share
Upload transcript or translation for this talk

Public Program, Delhi (India), 29 Jauary 1983.

Үнэндээ, аливаа туйлшрал бол Бурхны эсрэг юм. Жишээ нь, хүний зулай нээгдэхээс өмнө ямар ч өсөлт байдаггүй, хөгжил, хувьсал байдаггүй, хүний оюун ухамсрын хувьд. Хүний оюун ухамсрын хувьд хүн юунд хүрсэн байна, тэр бүхэн нь төв мэдрэлийн систем-нд нь илэрдэг. Та бүхэн мэднэ, амьтад бол бохир, муухай, гоё гэх зүйлсийг мэддэггүй. Харин хүмүүс үүнийг мэддэг. Гэхдээ хүн, шинэ ухамсар оюун руу шилжих хэрэгтэй байгаа юм. Тиймээс болох ёстой бүх зүйлс нь бидний ухамсар оюунд л болох ёстой юм. Энэ хялбар зүйлийг хүмүүс ойлгодоггүй/мэддэггүй. Ийм учир, хүмүүс бүх зүйлд хэт туйлширдаг шалтгаан нь энд байгаа юм. Жишээлбэл, манай Энэтхэгийн уламжлалд зарим нэг хүн Рама бурхны нэрийг дууддаг… Энэ нь муу зүйл биш, Рама гэх сайн үг хэлж, сайныг дуудах зорилготой. Гэхдээ үүнд нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Энэ нь гэгээнээс гэгээн нэр. Энэ нэрийг дуртай үедээ, зоргоороо олон удаа хэлээд байх зүйл биш, ганцхан л удаа чин сэтгэлээсээ “Шри Рам” гээд хэлэхэд л хангалттай. Гэтэл ямагт, үргэлжлээд давтаад байвал, энэ чинь ямар ч утгагүй болно, Тэр нэрийг огт хүндлэхгүй, үүнийг огт үнэлэхгүй байгаа чинь л харагдана. Ийм маягаар, та зүүн суваг руугаа ороод: “Өө, Рама, өө, Рамаа, хэзээ бид уулзах юм бэ?” гэж байдаг. Би нэг Муслим хүнтэй Махараштра (мужид) тааралдсан. Тэр хүн: “Би ‘Намаз’ залбирлаа хийхдээ 5 биш илүү их, 10 удаа хийдэг” гэв. “Бурханд хүрэх л гэвэл, би илүү хичээх хэрэгтэй”, гэсэн. Тэр хүн тэгээд өдөр бүр 10 удаа мөргөл үйлдэн өвдөг нь бүхэлдээ гэмтсэн байв. Тэгээд тэр “Энэ арай Бурханд хүрэх арга биш байна”, гэж бодож. Тэгээд тэр Кораны оронд Энэтхэгийн Гита зэрэг судруудыг судалж Санскрит хэл сурч Гита судрын талаар маш том лекц явуулдаг болж. Тэгээд түүнд өөрт нь, өөрөө жинхэн “ВИАСА” болсон мэт мэдрэмж төрж. Тэгээд тэр, “энэ арай биш ээ, бүгд хуурамч юм, үүнийг орхиё” гэж. Тэр шудрага… Тэгээд “бхакти” сүсэг рүү хандсан нь дээр гээд мансуурах тамхи татдаг урсгал руу очиж… Махараштрын Пандарпур хотод “Витхала мандхир” хийд байдаг, тэнд хүмүүс гудамжаар “Витхала, Витхала” гээд бурхны нэрийг эцэс төгсгөлгүй давтан алхдаг. Тэр хүн тэд нар дээр очиж. Тэгээд тэр урсгалын хүмүүс бүгд маш их тамхи хэргэлдэгийг харж. Тэгээд тамхиндаа мансууран трансанд орчихсон, “витхала, витхала, витхала..” гээд байхыг харж Тэр надаа хумсаа үзүүлсэн, бүх хумс нь хугараад гэмтчихсэн. “Би тэндээс Бурханг олоогүй, эндээс Пандарпураас ч мөн адил олсонгүй” гэсэн Тэр маш гонсойсон байсан. Би түүнд: “Энэ чинь юу вэ? Эдгээр бүх зүйл таныг юунд ч хүргэсэнгүй.” Тэр хүн: “би бүүр өвчинд нэрвэгдсэн”, “би тийш маш их очсон, очих бүрт өвддөг” “тэндхийн хүмүүс бүгд солиотой хүмүүс байсан” “би тэдэнтэй ярихад, тэд огт авцалдаагүй ярьдаг, эрүүл бус байсан” ямар утаггүй, юу болоод байгааг би ойлгодоггүй байсан. Тэгээд тэр: “Эх минь, би ямар алдаа хийв ээ?” гэв. Би: “Хэн чамайг Витхала гээд хэлээд бай гэсэн юм?” гэж асуув. Тэр: “Гнянешвара” гэсэн. Гэхдээ тэр (XIII-р зууны гэгээнтэн) хэзээ ч тэгж хэлээгүй. Миний мэдэхээр Тэр хэзээ ч тамхи хэрэглээд, Пандарпур яв гэж хэлээгүй. Ийм зүйл хий, гэж хэлсэн гэж яагаад бодов? Гэхдээ тэр, “би Гнянешвара-г тэгж сайн мэддэгүй байсан, хүмүүс надаа унших юм өгөөд энэ Гнянешвара судраас гэсэн”. Би: “Та маш их юм уншсан,мэдлэгтэй хүн.” Тийм утгагүй зүйл ярьж буйг мэдмээр юм. Ямар ч эрүүл хүн тийм зүйл хэлээд явахгүй.” Тэгээд, бид өөрсдийн бясалгалаа Бомбей-д байдаг Гнянешварын сүмд явуулах гэтэл Тэд: “Бясалгаж болохгүй” гэв. Марати хэлээр … – “витала, витала” – хийх ёстой гэв. Би: “Яагаад?” гэв Гнянешвара тэгдэг байсан уу? Үгүй. Түүн шиг болохын тулд бид тэгдэг гэв. Ямар хачин тайлбар вэ? Гэхдээ тэр өөрөө тэгдэг байсан юм уу? Үгүй. Тэр төрөлхийн тийм байсан. Түүнд хүрэхийн тулд бид ингэх ёстой Би: “тийм зүйл хийснээр ямар нэгэн зүйлд хүрсэн хүн байна уу?” “Витхала, Витхала, Витхала..” гэж давтах ухаангүй зүйлийг хийснээр гэгээрсэн хүн байна уу? Тэд: “Үгүй”. “Тийм хүн байвал аваад ир, би үзье” гэсэн. Хэрвээ хэн ч ингэж гэгээрээгүй, Гнянешвара өөрөө ч ингэдэггүй байсан юм бол, та нар яагаад хийгээд байгаа юм? Энэ бол нэг байдлын үзүүлэн show. Эсвэл юмнаас зугтах арга. Вино дарсны оронд хар тамхи хэрэглэж, мансууралд орон, амьдарлаас зугтаж байна. Нэг талаар үүнийгээ амьдарлаас ангид гэдэг. Бхакти сүсгийн нэг тал гэдэг… Нөгөөтэйгүүр, хүн нэг юм уншаад, гэнэт “оюунлаг, гэгээнтэн” болчихдог гэж үздэг. Хэн ч юу ч уншиж болно… Хүн нэг юм уншаад “оюунлаг, гэгээнтэн” болчихдог юм бол бүх зүйл амар… Тэгвэл хэн ч бясалгал зэрэг юу ч хийх шаардлагагүй, зүгээр л шууд нэг ном уншаад л бүхнээс мундаг ертөнцийн оргилд гарчихна. Энэ бүхэн зөвхөн бодол санааных. Хэн ч үүнийг хийнэ. Юу нь мундаг байгаа юм? Энэ бүхэн, бүгд бодол санааных. Тэгээд хүн эдгээр бодолдоо хэт туйлшраад, хүн хийж, сэтгэж, ойлгож байгаа юм болгоноо – бодол санааных болгодог. Улс төрөө хараач – бүгд бодол санааны төсөөлөл. Та бүхний капитализм, хөрөнгө ч үгүй байж, юу юм? Ямар нэг хүчтэй болов уу? Үгүй. Ямар хүчтэй болсон юм? Зөвхөн сүйтгэх, устгах л зэмсэгтэй л болсон. Ямар хүчтэй болов? Нэг цэцгийг ч гэсэн жимс болгов уу? Үгүй. Ямар ч бодит хүчгүй байна. Үүнийг баялаг гэх уу? Мөн өгөх, түгээх зүйлгүй байж ямар коммунизм бүтээх билээ? Хэрвээ намайг хүчээр баян гэвэл, би хамгийн том хөрөнгөтөн. Гэхдээ үүнийг би ганцаараа эдлэхийг хүсдэггүй учир, би хамгийн том коммунист. Харин миний хөрөнгөтөн, коммунизмын илрэл бол бодол санааных биш. Бодитоор байдаг мөн бодитоор илэрдэг баялаг. Санскрит хэлээр “Кальяан” гэдэг. Ийм байх ёстой. Өөрөөр бол зүгээр төсөөлөл санааных… Нэг нь ЭГО, нөгөө нь СУПЕР-ЭГО үүсгэдэг. Эдгээр заншил нь хүнд хэтрэн туйлширч асуудал үүсгэж байна. Учир нь таны ухамсарын хөдөлгөөн нэг бол зүүн талд, эсвэл баруун талд Зүүн тал руу туйлширвал, эхлээд доод ухамсрын орон руу ордог. Энэ амьдралын өнгөрсөн/доод ухамсар луу орно. Тэгээд өнгөрсөн амьдралуудынхаа доод ухамсар. Дараа нь бүх ертөнцийн доод ухамсар луу ордог. Баруун суваг руугаа хэтэрвэл, ирээдүй рүү гээ – “дэд” ухамсар луу орон, тэгээд бүх ертөнцийн (дээд биш) “дэд” ухамсар луу ордог. Үнэндээ бол өнгөрсөн үе дууссан, ирээдүй гэх зүйл байхгүй. Төв голд харин бодит оршихуй бна. Гэхдээ хичнээн, “Өө, Эх минь, би одоо бодит оршихуйд” гэвэл энэ чинь үнэндээ тийм биш. Ойлго. Энэ үнэн биш. Энэ бол зүгээр бодол санааных. Би тийм, ийм гэх бодол. Зүгээр өөрийгөө би ийм, би тийм, гээд хүлээх нь таны тийм гэдгийг нотлохгүй. Энэ маш чухал, зүгээр ЭГО/СУПЕРЭГО бодлууд руугаа зугтахын оронд, өөрийгөө ямар буйгаа хүлээж ойлго. Энэ маш чухал. Хэрвээ өсөхийг хүсч байвал, хэр хол буйгаа мэд… Жишээ нь, онгоц нисэхэд хэр их түлштэй байна, тоног төхөөрөмж нь сайн эсэхийг мэдэх шаардлагатай. Үүнтэй адил, та өөрийн хаана байгааг олж мэд. Би өмнө хэлж байсан, Бурхан бол, хүн итгэнэ үү, үгүй юу, байдгаараа л байдаг. Та бүхэн Бурхныг өөрсдийн төсөөлөл, бодлоор, ЭГО-гоороо ойлгох боломжгүй. Ойлгож чадахгүй. Тиймээс, бодол санаагаа нээлттэй, “тэр” хэн юм бэ гэдгийг харсан нь дээр. Энэ бол тогтсон үзэл бодлыг сөрөх анхны, жижигхэн л алхам юм. Үүнийг ойлгоод ирвэл, хичнээн ч их лекц, ном унших, аливаа бодол санааны, ном сонсох гм. зүйлс хүний хөгжүүлэхгүй, зөвхөн ЭГО-г чинь хийлж хөөргөнө, юм хардаггүй болгоно. Үүгээр барахгүй, Кундалини-г чинь өгсөх боломжгүй болгодог нь харамсалтай. Бурхан бидэнд юуг зохицуулж бэлдсэнийг харъя… Миний хэлсэнд итгэх хэрэггүй, гэхдээ бодол санаагаа нээлттэй хар. Бурхан бидэн доторхыг гайхалтай сайхан зохицуулсан. Кундалини нь өгсөхөд тэр Кундалини нь энэ улаан цэгтэй хүрдээр нэвтрэн гардаг. Энэ нь энэ хүрдний цонх нь юм. Нүдний мэдрэлийн зөрлөг дээр байрладаг. Энэ маш нарийн хүрд. Энэ хүрд нь парасимпатик мэдрэлийн хувьд Өнчин тархи болон Булцуут булчирхайг удирдаж бдаг. Мөн дараагаар ЭГО, СУПЕРЭГО-г хариуцдаг. Өнчин тархи нь ЭГО-г хянадаг. Булцуут булчирхай нь СУПЕРЭГО-г. СУПЕРЭГО нь нэг талаас бидний карма гэж нэрлэх үйлийн үр байгаа юм. “Өө, Бурхан минь, би нүгэл хийчихлээ, буян хийчихлээ” гэж хүний боддог эдгээр бодлууд. Нөгөө талд, ЭГО-ны хэсэгт, хүмүүс толгойндоо, “Би ийм/тийм/ мундаг”, “Би ийм агуу юм хийсэн”, “Би бүх ертөнцийн эзэн” гэсэн бодлууд цуглуулсан байдаг. Энэ бүх хэтэрчихсэн тархины хий нь, ЭГО, СУПЕРЭГО-г үүсгэж энэ толгойн хэсгийг бүрхэн хааж, энэ нь ясжин хатуужиж хүн (өөрөөс/бусдаас) салангад, тусгаарлагдмал болж -НОЁН ‘Х,Ү,Z’ болдог За, Кундалини нь юу хийдэг билээ? Кундалини нь энэ хүрдийг нэвтрэн гарч ирэнгүүтээ, тэнд байдаг Бурхныг нь амилуулдаг. Хүмүүс үүн дээр бүдэрдэг. Учир нь хүний ухаанаар Бурхан гэж ойлголт байдаггүй. Өөрөө Бурхдын Бурхан учир. Өөрт нь Бурхан байдаг гэдгийг яаж мэдэх билээ? Хэрээс нь хэтэрсэн зүйл… Яагаад гэвэл тэр нь бүх зүйлийг хийдэг, бүхнийг чаддаг. Тэгэхлээр, Бурхан нь байдаг. Тэнд нь тухлан залран, сэргэдэг. Энэ Бурхан нь маш онцгой. Энэ хоёр ЭГО, СУПЕРЭГО гэх тархины 2 хийг сорж арилгадаг онцгой Бурхан. Ингэж сорсноор энэ зулайн хэсэгт хонхор цоорхой, “Брахмарандра” үүсдэг. Тэгсэн тохиолдолд Кундалини нь дээш харвасан сум шиг хөөрдөг. Эхлээд мэдээж хүний тархи руу нэвтэрдэг. Тэгээд (мууг нь) сороод, нээгдүүлдэг. Тэгээд Кундалини нь харван өгсөж, хүн Ариун Сүнсний сэрүүн салхийг зулайнаас нь ялгарч буйг мэдэрнэ. Энэ бол хүн өөрөө харах боломжтой, бодит идэвхжилт байгаа юм. Гэхдээ өөрийн чинь -ухамсар оюунд- юу болох нь чухал юм. Би өмнө хэлж байсан. Энэ бол таны өөрийн, хүний түвшний оюун ухамсар шинэ ухамсар, оюуны түвшинд шилжих үйл явц юм. (Нааш ирээд суу, зүгээр зүгээр). Шинэ ухамсар оюун руу. Тэгэхлээр, тэр шинэ оюун ухамсар гэж юу юм? Бид юуг хүлээх ёстой юм? Та бүхний нэвтрэх тэрхүү шинэ ухамсрын оюун бол даяар нийт гэгээрлийн оюун юм. Даяр нийтийн ухамсарлах оюун. Энэ ухамсар оюун бол лекц юм уу ямар нэг гайхуулах шошго, тэмдэгтэй зүйл биш, ямар нэг хуурамч үзэл бодол биш, харин бодитоор таны ухамсарт болж буй оюуны өөрчлөлт юм. Та энэ гэрэл, эдгээр цэцгийг харж байгаатай адил үүн шиг, тодорхой, бодит зүйл. Бусдыг өөр дотроо мэдэрч эхлэнэ. Бусдыг мэддэг болно гэсэн үг юм. Тэдний хүрднүүд, төвүүд мөн өөрийн хүрднүүдийн байдлыг мэддэг болно. Мохамед Сахиб үүнийг хэлж байсан, “Дахин төрж, гэгээрэх үед гар чинь ярих болно”, гэж. Эдгээр гар чинь ярьж эхлэнэ. Энэ нь яриад эхэлвэл, танд зөвхөн кодыг нь тайлж өгөх хүн хэрэгтэй. Иймээс би энд ирсэн юм. Олон хүмүүс намайг эсэргүүцдэг. “Та юу?” гэдэг Тэгвэл өөрсдөө хий л дээ. Би тэтгэвэртээ гарч амарвал баярлана. Хэрвээ та бүхэн хийж чадвал, би маш талархана. Энэ бол инээд хүрмээр зүйл. Би зөвхөн ганц зүйлийг л мэддэг. Кундалини-г сэргээж чаддаг. Мөн утга учир, кодыг нь тайлахыг мэддэг. Та бүхэн маш олон, өөр зүйл мэднэ. Тиймээс, надаа дургүйцээд байх ямар хэрэг байна?. Энэ маш төвөгтэй, хэцүү ажил, үүнийг би энд дурдах хэрэгтэй. Заримдаа надаа, маш их хад чулуу өргөж байгаа л юм шиг санагддаг. Гэлээ ч, би үүнийг яаж хийхийг нь мэддэг. Тийм учир би энд та бүхэнд, гартаа мэдрэгдэж буй зүйлийг хэрхэн тайлах талаар заахар энд байгаа юм. Юун түрүүнд юу болох вэ гэвэл, та бүхэн гартаа сэрүүн салхийг мэдэрч эхлэнэ. Кундалини нь сэргэхээр. Үүнийг (Кундалини-г сэргээх) та бүхэн, ямар ч тохиолдлоогр, хийж чадахгүй. Жишээ нь зари нэг хүн, өөрийн хувцсаа онцгой өнгөтэй болговол, тухайн өнгөтэй болговол Бурхантай болно, гэдэг. Тийм амархан. Ялангуяа Энэтхэгт жаахан мөнгө төлөөд л хувцсаа будуулж болно. Яагаад? Яагаад тэгдэг байна? Зарим хүмүүс, маш хурдан, хурдан үсэрвэл Бурхантай болно гэдэг. Үүнийг хэн ч, хэзээ ч хийх зүйл. Юу нь агуа байна? Нэг удаа, нэг хүн над руу хөлөө жийгээд сууж байв (газар). Хүмүүс, чи ингэж сууж болохгүй, Эхийг хүндлэх хэрэгтэй, гэв. Үгүй ээ, би хүндлэмээр байдаг, гэхдээ хөлөө зөрүүлж суухаар мэлхий шиг үсрээд эхэлдэг, гэв. Тэгээд би түүнийг дуудаад, яасан юм гэж асуув. “Эх минь, би мэлхий шиг үсрээд эхэлдэг юм” гэв. Би: “Яагаад” гэв Тэр: “Миний Кундалини сэргээчихсэн учир, мөн манай багш надаа, Куналини чинь сэргэхээр, мэлхий шиг үсэрч эхэлдэг гэсэн.” Тэгээд надаа бүүр энэ талаар бичсэн ном үзүүлсэн. Тэгээд тэр багш нь олны мэдэх хүн. Тэр одоо, гэхдээ амьд биш, гэж бодно. Тэр маш их мөнгө хийсэн багш, хүмүүс түүний цуглуулсан очир эрдэнэсийг яахаа мэдэхгүй бсан. Мөн хүмүүс бид зүйлсийг ойлгохгүй байна. Хүн яагаад мэлхий шиг болох ёстой юм. эсвэл газрын өт шиг Та бүхэн агуа сэтгэл болох ёстой. ямар ч хүн өөрөөс чинь салангад, тусдаа биш гэдгийг мэдрэх ёстой түвшин. Бусдыг өөр дотроо мэдрэх түвшин. Тэгээд хүнийг тийм болгохгүй байтал, яаж тийм хуурамч зүйлд хялбар автаж байна? Хүний хувьсал хөгжилд хүртэл юу ч нэмэртэй юм өгөхгүй байхад. Жишээлбэл, загсыг аваад үзвэл, энэ нь сэлдэг. Яст мэлхий бол мөлхдөг. Хоорондоо ялгаатай байдаг. Мөн оюун ухамсраараа ялгаатай. Нэг нь усыг мэдэрдэг, нөгөө нь газрыг мэдэрдэг. Энэ (Сахажа йога) нь юу гэж хүнд хоосон итгүүлсэн зүйл байхав дээ. Хэрвээ энэ нь тийм ховсдол байсан бол юу гэж оюун ухаанаа алдсан хүнийг эмчилж чадах билээ? Хавдар болон тийм бүх өвчнүүдийг эмчилж хүнийг эрүүл болгодог байхад юу гэж хүнд итгүүлэх зүйл байх билээ? Ворен үүнийг та бүхэнд нотлоно, Австралид нэг эмэгтэй ухаангүй, хэвтэрт байсан, намайг очихоос өмнө. Тэгээд нэг сахажа йогчин байгалийн ухаанаар эмчилдэг эмэгтэй байсан Тэд өвчтөнг тэр эмэгтэйд үзүүлсэн байсан. Тэгээд тэр, надаа эмчилэх ганц л арга байна, би Эхийн зургийг орон дээр нь тавья, гэж. Тэд (гэр бүлийнх нь) өвчтөнг үхнэ л гэдэгт итгэсэн байж. Босгох ямар ч арга байхгүй гэж бодож. Гэтэл маргааш нь ухаан орж. Тэгээд ухаан ороод, бага зэрэг юм бувтнаж эхэлэхэд, эмч нар түүний тархийг гэмтсэн, согогтой болно, гэмтэл согогтой хүн болно, хэдийнээ найдваргүй гэмтсэн тархитай гэж эмч нар оношилсон байсан. Гэтэл тийм биш. Тэр зүгээр болоод, өнөөдөр сахажа йогт ажиллаж байна.

Миний хувьд энэ ид шид биш. Харин та бүхэнд энэ нь ид шид, үүнийг үзээгүй, мэдээгүй учир. Маш олон гайхмаар зүйлсийг өдөр бүр харж байгаа. Гэхдээ гайхдаггүй. Та бүхэн нэг эд эснээс өнөө хүртэл хөгжин хувьссаар ирсэн. Харин яаж? Бурхан биднийг ямар сайхан зөөлнөөр хөгжүүлж үүсгэсэн байна. Бидэнд хатгах зүйл ч мэдрэгдээгүй. Яаж яваад бид хүн болсон юм, үүний талаар огтхон ч боддоггүй. Байдаг л зүйл гэж авдаг Харин та бүхнийг хүн болгосон, ямар их агуа хүч байгаа бол… Ийм маягаар ойлгох хэрэгтэй, хүн хөгжлийн хувьслийн явцаар дэвшиж, оюун ухаанаар хөгжин, шинэ ухамсартай болох ёстой. Энэ нь, энэ “Брахмарандра” нь нээгдэх үед, Сахасрара нь зулайн хэсэгт бүрэн нээгдэж, Кундалини-г нэвтрэн гарах боломж бүрэлдэхээр болдог. Сая, нэг хүн надаас нэмж асуусан “Яагаад ингэх хэрэгтэй юм? Яагаад Бурхан биднийг зүгээр анхнаас нь тийм (оюунлаг) болгоогүй юм?” “Кундалини-г нь сэргээх ямар хэрэгтэй юм?” Шалтгаан нь бол хүний оюун ухаан нь юун түрүүнд хөгжих хэрэгтэй юм. Бага, багаар. Аажмаар Та бүхэн нэг эснээс өнөөгийн түвшин хүртэл хөгжихдөө. Нүүрс төрөгчөөс 1 эст үүсч, 1 эснээс өнөө хүртэл бүрэлдэн хөгжих явцад, бидэн дотор (тэд схем-нд байхгүй байна, гэхдээ номонд чинь байгаа) төрөл бүрийн хүрднүүд бүрэлдэж, бидний хөгжил дэвшлийг тодорхойлсон. Хамгийн сүүлийн хүрд нь Сахасрара юм. Энэхүү түвшинд хүмүүсийн бүх хүрднүүд сайтар боловсорч гүйцсэн. Сахасрара чинь хүртэл боловсорсон. Тэгээд та бүхэн юу хийх ёстой вэ гэвэл, зүгээр л Бурхантай холбогдох үлдсэн. Холбодог холбоос мөн байдаг, энэ нь бол Кундалини, 3 бүхэл ½ хуулиастай, нугасны доорх гурвалжин ясанд нойрсож байдаг Энэ холбодог хүчийг нь сэргээж, толгойн хэсгээр нэвтрэн гарвал хүн даяар бүх нийт оюуныг мэдэрч эхэлдэг. Ийм үйл явц болдог. Энэ нь үр соёолуулахтай адил маш энгийн үйл явц юм. Гэхдээ, та үр соёолжийг зүгээр бүжилгээд, дуулаад, эсвэл үүний талаар ном уншаад соёолуулахгүй. Газар Эх-т суулгах хэрэгтэй байдаг. Үүнтэй адил үрийг соёолуулах чадвартай хэн нэгэн, тэр хайрыг агуулсан, Кундалини-г ойлгох чадвартай хүн үүнийг хийх ёстой байдаг. Энэ нь тэгээд болсон тохиолдолд, нэг лаа нь нөгөө лааг асаахтай адил болдог… Шинэ гэрэл нь эхлээд өөрийгөө бататгах хэрэгтэй, мөн бусад гэрлийг асаахыг сураад, хийж эхлэх хэрэгтэй. Ийм маягаар, шинэ ухамсрын хэжигдэхүүн рүү хөдлөх ажил явагдана. Үүнийг бид “Чайтанья”, Гэгээрсэн оюун, ухамсар, Оюуны мэдлэг гэдэг Тэгээд энэ оюун танаар дамжин урсаж эхлэнэ. Энэ нь юу билээ? Та үүнийг толгой дээрээ, эргэн тойрондоо мэдрэнэ. Өмнө огт мэдэрч байгаагүй зүйл байгаа. Энэ бол таны нэвтэрсэн, Даяар Оюун Ухамсрын оршихуй юм. Та өөрөө, шинэ ухамсрын хэмжигдэхүүнд нэвтэрнэ. Ийм зүйл хүмүүсд тохиолдох ёстой. Загас нь яст мэлхий болж, яст мэлхий нь гахай болж (хөгжлөөр) боловронгуй болсонтой адил хүмүүс ийм болох ёстой. Гэхдээ хүмүүс хамгийн хэцүү адармаатай нь, Яагаад гэвэл хүнд байдаг 2 асуудлын улмаас, хүлцэлийн талаарх бодлын улмаас, хүн дээд хүчинд уусч чаддаггүй Хоёрдугаарт, хэрцгий чанар, эсвэл “ЭГО”-ны эсвэл “СУПЕРЭГО”-ны хандлагаас болдог. Хүн өөрийн “ЭГО”-гоо хянахыг хүсээд “СУПЕРЭГО” руугаа орчихдог. Жишээ нь, хүн маш их “ЭГО”-той бол, хүн өөрөөсөө маш их эвгүйцэж хар тамхи, архи дарсанд ордог. Яагаад гэвэл үнэн байдлыг дийлэхгүй, зугтахыг боддог. Унтаж ч чадахгүй болоод ирэхээр, эдгээр зүйл рүү хандаж эхэлдэг. Харин “СУПЕРЭГО”-той хүмүүс нь, орчин үеийн шаардлага, төсөөллийн дагуу хөгжиж чадаагүй, дутуу хүмүүс нь тэд “ЭГО”-ны хандлагатай болдог. Харин хөдөлгөөн нь, нэг бол баруун, нэг бол зүүн тийш, 2 тийшээ л саваад байна. Харин өсөлт дэвшил бол өөдөө явагддаг. Энэхүү өсөлт дэвшилд зөвхөн Кундалинийн амьд үйл явцаар л хүрэх боломжтой. Энэ Кундалини-н талаар та бүхэн их юм сонсож, их юм уншсан байх. Үнэндээ би маш гайхсан. Би бага байхдаа Кундалини талаар ном уншаад, “Өө, Бурхан минь, одоо хүмүүст яаж тайлбарлана даа”, л гэв Нэг зүйл дээр: би хэзээ ч ном бичихгүй гэж шийдсэн юм. Зүйлсийг ойлгох түвшинд хүртэл нь… Тэгээд би, эдгээр Кундалини талаар маш том том номнууд бичсэн хүмүүсийг яаж илчлэх вэ, Кундалини нь хаана байдаг гэдгийн ч мэдэхгүй байж, энэ нь хамарт, гэдсэнд, зүрхэнд нь байна уу, бичиж байдаг Туйлын харанхуйй хүмүүс бичсэн. Та бүхэн гайхна. Жишээ нь нэг хүн, ямар нэгэн салбарт, юуны ч талаар ингэж бичвэл, та тэр хүнийг шүүхэд дуудаж, зайлуулна, гэтэл Бурхантай холбоотой зүйлийг, Наполеон, Гитлерээс эхлүүлээд, бүгд дуртайгаа бичиж байдаг. Хэн ч Бурхны тухай дуртайгаа ярьж байдаг. Эдгээр хуурамч багш нарын ихэнх нь, Бурхны талаар, Дээд Оюун, Дээд ухамсрын талаар ярьдаг хүмүүс. Тэд бүгд гэмт хэрэгтнүүд юм. Бурхны эсрэг, Христын эсрэг хүмүүс юм. Харин тэднийг хэн илчлэх вэ? Мэдээж, тэд сүүлд нь өвчилдөг, шавь нар нь өвддөг, бүгд зовдог. Үүнийг өөр, хамаагүй зүйл гэдэг. Хэзээ ч холбож хүлээдэггүй. Хязгааргүй үнэнч, зовсон ч гэлээ. Би нэг эмэгтэй багшийг мэднэ. Бүх шавь нар нь зовлонд нэрвэгдсэн. Бөөрний асуудал, зүрхний өвчин, даралт нь өгсдөг болчихсон. Багш хүн чинь, хамгийн наад зах нь эрүүл байлгах ёстой биздээ? Тэгээд, энэ эмэгтэй хуурамч мэхтэй гэдгийг нь шавь нарт нь ч хэлж болохгүй. Үүгээр ч барахгүй, тэр нууцмагтаа маш шог эмэгтэй байсан. Үүнийг нь хэлчихвэл тэд үнэхээр таныг буудахаас ч буцахгүй. Тэр шавь нар нь бүгд, дотроо ямар нэг асуудалтай болчихсон. Гэр бүл нь бутарсан. Бүх зүйл болж байхад -“Багш л бол Багш”- гэдэг. Юу ч хийлээ, тэр бидний багш, яаж ч байлаа, бид түүнийг орхихгүй Зүү, гээд өгсөн сахиус зүүлтнээс нь хэзээ ч салдаггүй, наалдсан пад болдог. Тэд юунд ч хүрээгүй. Өөрсдийн хүчийг ч нээлгээгүй. Хамгийн наад зах нь тийм багш дээр байсан хүмүүс, юунд хүрсэнийг хараач. Бид эдгээр зүйлд зүгээр шууд маш их, мунхран татагддаг. Тэдний тоглож буй цирк/жүжиг, эсвэл тэр цуглуулсан мөнгөөрөө сонин,ТВ-р өөрсдийгөө суртачилахаар нь автаж байдаг Тэдний хүн мэхлэх хэр хэмжээ бидний ухаангүй байдлаас арай илүү байгаа учир тэд өдий хүртэл үргэлжилсээр байна. Тэд мөнгөний төлөө, юун түрүүнд зүтгэдэг. Бид тэдэнд мөнгө өгөөд Бурхныг худалдан авч бна гэж бодно. Маш олон хүн Бурхныг мөнгөөр олдог гэж бодно. Бурхан мөнгийг мэддэггүй. Тэр мөнгийг ойлгодоггүй. Мөнгийг огт үзээгүй. Хэрвээ надаас асуувал, би чек бичихээ ч мэддэггүй, бусдаас асууж болно. Би мэддэггүй. Манай нөхөр надаа зааж л байсан. Гэлээ ч би мэддэггүй. Миний тархи тийм юманд ажиллахаа байчихдаг. Сурах гэж үзээд, үзээд, чадаагүй. Миний өмнөөс хүн бичих хэрэгтэй болдог, тэгээд л би гарын үсгээ зурдаг. Сонирхол минь тэнд байдаггүй учир. Тийм багш хүн, таны түрүүвч, таны бүсгүй, эд хөрөнгөнд чинь сонирхон, дурлана гэж яаж болдог юм? Хүнд байдаг хамгийн муу заншил бол, мөнгө төлөөд Бурхныг олно гэж бодох явдал юм. Харанхуй хүмүүсийг ойлгож байна, тэд тэгдэг. Намайг тосгонд очиход хүмүүс мөнгө өгдөг, Нэг эмэгтэй надаа 5 Пи өгөв. Би мөнгө авдаггүй, гэв. Гэтэл, тэр, “За, би танд 10-г өгөх үү?” гэсэн. Яагаад гэвэл, тэд маш энгийн, маш их тогтсон заншилтай учир ойлгодоггүй. Гэхдээ, тэд энгийн зандаа, маш хурдан зулай нь нээгддэг. Гэхдээ хялбар биш, их юм мэддэг хүмүүс хүртэл эдгээр аймшигтай багш нарыг дагаж бдаг. Тэдэнд Бурхны эсрэг, Христийн эсрэг бүх зүйлийг зааж байдаг. Үнэхээр, Бурхны эсрэг гэдэг нь тодорхой. Тэгээд өвчинд нэрвэгдэж, асуудалд унахаар… Нэг маш баян байсан нэг эмэгтэй манайд ирсэн… Нөхөр нь дампуурсан. Хүүхдүүд нь солиорсон. Тэр эмэгтэй унадаг болсон. Нөхөр нь татдаг өвчтэй болсон. Тэгээд бүх зүйлээ алдан ядуурч бүр юу ч үгүй болсон хойноо Сахажа йоганд ирээд одоо зүгээр болсон. Гэхдээ нөхөр нь дампуураад, Лондноос явах шаардлагатай болсон. Гэтэл тэр ноён “Багш” нь одоо 6 мянган крор Рупитай болсон (1крор=10.000). 60 сая Рупи Гэхдээ хэн ч түүнийг хаанаас яаж мөнгө олдог гэдгийг тоодоггүй. Нэг зүйлийг хүн ойлгох хэрэгтэй. Юм хайгуулчилж байна гээд хүн тархиа зарах ёсгүй юм. Юм хайх нь зөв. Гэхдээ тархи чинь эрүүл байх ёстой. Тархиа орхих ёсгүй. Зүйлсийг эрүүл ухаанаар ойлгох хэрэгтэй. Энэ бол тэгээд тэр гэгээн, буянтай бүхний эсрэг байдаг зүйл юм. Гэтэл үүнийг хүмүүс хэд хэдэн мянган жилээр хийсээр ирсэн. Бага хэмжээгээр байсан бол одоо бүүр илүү их тархан, үнэхээр том ёс болчихсон. Хэн ч үүнийг эсэргүүцэдгүй, хэн ч тэдэнд юм хэлдэггүй, хэн ч үнэн байдлыг нь бичдэггүй. Яагаад гэвэл тэд мөнгөтэй учир. Харин хайгуулчид соргог байх хэрэгтэй! “Би юу хүсч бна?”- мэдэх хэрэгтэй. “Би өөрийн Амин сүнсээ хүсч байна уу? Эсвэл “мундаг багштан” хөлсөлсөн хүн болж харагдмаар байна уу? Хоёрдугаарт, бид оюун ухаандаа маш чухал, хязгааргүй чухал өртөг, түвшинд хүрэх хэрэгтэй. Тэр бол, бидэнд (дотор) ямар нэгэн зүйл болох ёстой. Бидний өөрсдийн хүч илрэн нээгдэх ёстой. Гуру багшийн хүчнээс шалтгаалж, хамаарах ёсгүй. Жишээ нь, миний талаар хүмүүс их зүйл ярьж болно, юу ч дуртайгаа, гэхдээ, та өөрөө тэр агуа хүчийг өөрөө олохоос нааш, үүнд итгэх ямар хэрэгтэй юм? Ялангуяа, Энэтхэгчүүд бид хүн бүрийн хөлөнд мөргөх муу заншилтай Тэр хүн нь маш муу, маш сөрөг, хамгаас муу нүгэлтэй хүн байж болно. Зүгээр л гаднаа дүр исгэдэгт нь болж хөлөнд нь ёсолж байх ямар хэрэгтэй юм? Шулуухан хэлэхэд, миний хөлөнд хүн бүр гар хүрэхэд би дургүй. Учир нь, Энэтхэгт хүн бүр хөлөнд минь гар хүрээд, зарим нь маш муу байснаас, арьс минь цэврүүтдэг. Харин тосгоны хүмүүст, Эхийн хөлд бүү хүр, гэвэл, энэ нь хамгийн том гутаалт болдог. Хүн бүрийн хөлөнд хүндлэл үзүүлдэг. Юунд нь болж? Эдгээр аймар хүмүүст тонгойх ямар хэрэгтэй юм? Тэднийг муу гэдгийг мэдээгүй байлаа ч, мэдсэн байлаа ч үргэлжлүүлээд ёслоод байх юм… Гэхдээ, тэдний хэн гэдгийг мэдээгүй бол, шууд мөргөөд байх шалтгаангүй шүү дээ. Би нэг ламыг иш татан яръя. (Лам нар мөн бас толгой өвтгөсөн хүмүүс). Нэг лам Швед яваад захиа бичиж, Баруунд хүмүүс нь “амьдарлаас татгалзсан” хүнийг хараад сүйд болдог. Энэтхэгт хүртэл… “Амьдарлаас татгалзах мөрийг хөөсөн” хүн айл гэрт орж болохгүй гэж Ситажи, маш тодорхой бичсэн. Тийм хүн тосгоноос хол, уул хаданд, хот айлаас хол байх ёстой. Түүнд хоол өгч болно, тэгээд л болоо. Гэрийн ямар ч эмэгтэй хүнтэй ярилцаж болохгүй. Мөн ямар ч мөнгө өгөх ёсгүй гэж байдаг. Тэр Валмики-н судрыг өөрсдөө унш. Үүнээс болоод хамгийн их зовдог хүмүүс нь, дотроос нь гадна нь хүртэл, үнэхээр зовсон, тэр бүх тосгоны хүмүүст мэдүүлэх хэрэгтэй. энэ талаар хэдийнээ сударт бичсэн байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Амьдралыг огоорсон санваартан хүн хот суурингаас хол байх ёстой гэж заасан байдаг. Гэрийн аж ахуй хөөцөлдсөн хүмүүс амьдралыг огоорсон хүнээр яах билээ? Тэгээд хүн нэг зүйлийг олж мэдэх хэрэгтэй. Шашин ярьдаг, шашин боддог бүх хүмүүс мөн шашиныг нэвтрүүлдэг хүмүүс өөрсдөө яаж амьдарч байна харах хэрэгтэй. Тэд яаж амьдарч байна. Шимэгч хорхой шиг байна уу? Тэд хамгийн дорой сорон мөлжигчүүд юм. Нэг лам, намайг ирэхэд боржигон чулуун зам зас тэгэхгүй бол би ирэхгүй шүү гэж шавь нараасаа шаардаж байсан. Шведэд тэр боржигон чулуун шал бэлдүүлж байдаг. Тэгээд зайлуул шавь нар нь зовж байж шалыг нь чулуугаар засч, тэр лам багшаа ирүүлж. Тэд Төвддөө сорон мөлчигч нар байсан бол одоо тэд мөн тийшээ очиж. Тэгээд бид мөнгө төлж байдаг. Яалаа гэж? Ямар сайн юм бидэнд өгсөн юм? Тэргүүн шимэгчүүд. Шимэгч хорхой шиг хүн Гуру багш байж болно гэж үү? (Эх минь, уучлаарай, бид энд Кундалини-н талаар сонсох гэж ирлээ, “өөр” зүйл биш) Явмаар бол яваг Би маш зөв сэдэв хөндөж, явах ёстой хүмүүсийг нь явуулах. Би маш баяртай байна. Тэр Кундалини-н талаар мэдэхийг хүсч. Гэхдээ Кундалини-г мэдэхийн тулд өөрийгөө хэн гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ та эдгээр буруу багш нараас ирээд, тэднээсээ салаагүй байх юм бол би танд сайныг өгч чадахгүй, би шууд хэлэх хэрэгтэй. Би та бүхний Эх, та бүхэнд таалагдана уу, үгүй юу. Би худлаа юм ярьж чадахгүй. Тэдний үнэнг сонсохыг хүсэхгүй байвал явсан нь дээр. Хэлэх юм үгүй, надаа. Харин буруу хүмүүс бол буруу. Тийм хүмүүсийг орхих хэрэгтэй. Үүнд би та бүхнийг бэлтгэх хэрэгтэй. Учир нь маргааш… Өнөөдөр та бүхэн хүчээ сэргээнэ. Би мэднэ. Миний ажлын улмаас. Гэхдээ энэ чинь дахиад уначихна. Өөрийн бүх энергиэ, буруу багшийг дагсанаар бүр мөсөн алдана. Бусдыг маш их зовоож, маш их мөнгө олсон багш байтал хөлөнд нь очсоор байх уу? Тийм байж, өөрийн Эхийн ерөөлийн хүртэнэ гэж үү? Хуурамч бүхнийг та бүхэн хаях хэрэгтэй. Үүний талаар би ярьж байна. Нэг багштай байдаг. Яагаад түүндээ тийм их хорогдоно вэ? Танд юу өгсөн юм? Та түүнд л мөнгө өгсөн. Тэгээд би мөнгө өгч болохгүй гэхлээр, та өмнөөс нь гомдоод байдаг. Хамаагүй. Мөнгө өгсөн байлаа ч энэ хамаагүй. Энэ огт хамаагүй. Та ямар ч алдаа хийлээ, миний хувьд зүгээр Гэхдээ та өөрөө мэдэх хэрэгтэй, энэ алдаа бол, дахиж эдгээр ямар ч зүйлийг давтахгүй байх Үүнийг та бүхэн мэдэх хэрэгтэй чухал зүйл юм. Та, Бурхны эсрэг хүмүүстэй хамт байгаад Бурхантай хамт байх боломжгүй. Тийм биз дээ? Хоёр (эсрэг хүчний) багштай байх боломжгүй. Тийм биз дээ? Тиймээс, юм хайж буй хүн юун тэргүүнд эрүүл ухаанаар, “Би өөрөө өөртөө эзэн” гэдгийг мэдэх хэрэгтэй. Би өөрөө өөрийн багш Миний хүчийг сэргээдэггүй хэнд ч бай, би ёслохгүй Ийм маягаар сахажа йогийг ойлгох хэрэгтэй. Сахажа йога нь хүнд үнэнийг өгнө Хуурамч зүйлийг өгөхгүй. Хүний хийж чадахгүй, хүн үл ойлгох зүйл өгөхгүй. Бүх зүйлийг та бүхэн эрүүл ухаанаар ойлгоно. Үнэнийг хайдаггүй, оюуныг хайдаггүй, эсвэл(“багш” гэх) хүмүүсийн боол болсон хүмүүст бодь болгох Оюунаас би өгж чадахгүй. Та бүхэн зөвхөн Бурханд л захирагдах ёстой. Өөр хэнд ч биш. Багш хэрэгтэйг би ойлгож байна. Гуру багш хэрэгтэй. Гэхдээ үнэн багш байх ёстой. Үнэн багш нар маш их бий. Маш олон үнэн багш нар Махараштра-д байдаг, би мэднэ. Тэд ирээд, надаа хэлдэг: “Эх минь, та үргэлжлүүл дээ. Гэхдээ тэд үнэнг нь хэлсэн хүнд хэзээ ч дургүй байдаг. “Тэд худлаа ярьдаг, хуурамч, өөрсдийг нь мунхруулдаг хүмүүст л дуртай байдаг.” Тэд бүгд хүмүүсийг голдог. “Бид өдий хүртэл тэр хүмүүсээс бид барьдаг. Тань шиг биш.” “Гэхдээ хэдэн жилээс бид уулнаас бууж очиж магадгүй.” Би нэг (тийм жинхэн) багшийг Америк руу явуулсан. Чи наанаа боловсруулаадх гэсэн. Тэр маш эрч хүчтэй хүн байсан. Гэхдээ тэр 3 өдөр болоод буцаад ирсэн. 3 өдөр болоод Америкаас ирээд, тэр: ” Тэнд хүмүүс нь Бурхныг хайдаг гэж бодож байна уу? Үгүй ээ” “Тэд, мөнгөөр худалдаж авах Багш л хайж байдаг”, гэв. Тэр бүүр гайхсан байв: “тэд хайгуулчид огт биш байна лээ”, гэсэн. Тэгээд тэр Америкаас, Нью-Йоркоос зутгаад ирсэн. Эхний онгоцоор, 3 хоногийн дараа буцсан. Тэгэхээр, та бүхэн бүгд мэдэх хэрэгтэй (асар чухал). Та буруу багштай байна уу, цуг байна уу? үүнийг бид танд хэлэх үүрэгтэй. Өчигдөрхөн л энд хүүхэд дагуулсан 2 эмэгтэй ирсэн. Тэр нэг эмэгтэй асуудалтай байсан. Нөгөө нь мөн адил асуудалтай тэгээд хүүхэд нь ярьж чадахгүй, хоолой нь хахчихсан байсан.. Тэгээд хүнийг шалгаад үзвэл, учирыг нь ойлгоно. Ямар ч сахажа йогчин үзээд, зүүн Свадистана, зүүн Агьяа хүрдэндээ халдвартай байна гэдгийг олж мэднэ. Зүүн Свадистана болон зүүн Агьяа нь зэрэг булгилах юмуу халуу шатаж байвал тухайн хүн эрх нь бүрэлдээгүй зөвшөөрөлгүй багш дээр очсоны тэмдэг юм. Үүнийг бид ‘анадикар честа’ гэдэг. Тэд багшлах ямар ч эрхгүй. Хэрвээ хүн тийм багштай байсан бол тэдний Кундалини нь хөдөлдөггүй. Кундалини нь хөдөлдөггүй, зүгээр л гацчихдаг. Хөдөллөө ч, буцаад сорогдоод уначихдаг. Буцаад сорогдоод хучин байдал руугаа унадаг. ….Та, тэр багшаа хүсч байна уу? Гэгээрэхийг хүсч байна уу? Энэ нь ГОЛ нь юм. Надтай маргах ямар хэрэг бна? Би тэгвэл таныг Оюуныг сэргээх боломжгүй. Энэ нь ойлгомжтой. Үүнд, ямар нэгэн мөнгө төлөх ямар ч хэрэггүй. Би танаас юу ч авахгүй. Үнэгүй хүртэцгээ. Магадгүй тэд хэлэх байх, манай нөхөр үүнд өөрийн мөнгнөөс маш их зарцуулдаг. Тиймээс, би та бүхнээс юу ч авахгүй. Зөвхөн, таны төлөө, таны өөрийн ололт амжилтын төлөө хэлж байна. Буруу багштай холбоотой л байвал Кундалини чинь өгсөхгүй. Гэмтэл нь зүүн Свадистан, зүүн Агьяа-нд илэрдэг. Гэхдээ хүн өөрөө солиотой, согогтой болохоос нааш үүнийг мэддэггүй. Туйлын… Та шизо-той болно, та өөрөө мэдэхгүй Та ЭГО-той болно, та өөрөө мэдэхгүй. Яаж мэдэх билээ? Оюун чинь сэргээгүй юм чинь. Хүн Оюунаа сэргээхээс нааш, хүн бусдыг болон өөрийгөө мэдэрдэггүй. Харанхуй байдаг. Тэгээд хүн харанхуй бол, та юунд ч итгэлээ, та юу ч бодлоо, ХЭРВЭЭ ЭНЭ ЧИНЬ БУРУУ БАЙВАЛ би хэлэх үүрэгтэй, ШАЛТГААНЫГ нь Тэгээд (бүх зовлонгийн) хамгийн том шалтгаан нь бол буруу багшийг дагахад оршино. (Үгийг минь хүлээж ав.)