Diwali Puja, Power of Innocence (part) (Italy)

Diwali Puja, “Power of Innocence”. Lecco (Italy), 25 October 1987. Тэд будилаад… Юун түрүүнд бид, Шри Ганеша-д ёсолдог Яагаад гэвэл Шри Ганеша нь бидэн доторх “гэмгүй” ариун чанарын – эх үүсвэр юм. Үнэндээ, бид өөрсдийн дотоод ариун чанартаа ёслож байгаа юм. Тэгээд, энэ гэнэн ариун чанар нь та бүхнийг гэгээрүүлдэг (-ийг өгдөг). Би та бүхэнд өчигдөр хэлсэн, Гэрэл нь гэмгүй ариун чанартай. Гэхдээ энэ гэрэл нь ариун мөртлөө мэдлэг агуулдаггүй. Харин, та бүхний Гэрэл бол мэдлэг агуулсан “гэмгүй чанар” юм. Бид бодохдоо, мэдлэгтэй хүмүүс хэзээ ч гэнэн байдаггүй гэж ямагт боддог. хэзээ ч энгийн байдаггүй Тэгээд, гэнэн цайлган чанарын талаар бид бодохдоо, гэнэн цайлган хүн ямагт хохирч байдаг гэж боддог… мэхлүүлж байдаг … тэгээд ямагт үл ойшоогддог гэж боддог. Гэтэл, гэнэн ариун чанар бол агуу их ХҮЧ юм. Энэ нь, таныг хамгаалдаг хүч юм Хүнд мэдлэгийн гэрэл өгдөг Бидэнд байдаг мэдлэг бол хүний ертөнцийнх… бусдыг хэрхэн ашиглах бусдыг хэрхэн мэхлэх хэрхэн тэднээс мөнгө салгах бусдыг хэрхэн дооглох бусдын дээр хэрхэн гарах талаарх мэдлэг байдаг. Харин гэнэн ариун чанарын гэрэл нь хамгаас дээд зүйл бол Хайр гэдгийг ухааруулдаг. Мөн энэ нь, бусдыг хэрхэн хайрлахыг заадаг, бусдыг хэрхэн халамжилах уу, бусдад хэрхэн зөөлөн хандах талаар сургадаг. Энэ нь мөн дотоод гэрэл өгдөг. Тэс эсрэг, энэ амьдралын “авидйа”- харанхуйгаас. Тэс эсрэг. Гаднах “авидйа” биднийг юу сургадаг вэ гэвэл өрсөлдөх, барьцах хүнийг хэрхэн доош нь дарах зүйлийг сургадаг.. Яагаад гэвэл энэ нь айдаг учир Энэ нь өөртөө итгэлгүй байдаг учир Энэ “харанхуйн” мэдлэг нь өөртөө ямар ч итгэлгүй байдаг Хэрвээ энэ нь өөртөө итгэлтэй Read More …