Diwali Puja, Power of Innocence (part)

(Italy)

Feedback
Share
Upload transcript or translation for this talk

Diwali Puja, “Power of Innocence”. Lecco (Italy), 25 October 1987.

Тэд будилаад… Юун түрүүнд бид, Шри Ганеша-д ёсолдог Яагаад гэвэл Шри Ганеша нь бидэн доторх “гэмгүй” ариун чанарын – эх үүсвэр юм. Үнэндээ, бид өөрсдийн дотоод ариун чанартаа ёслож байгаа юм. Тэгээд, энэ гэнэн ариун чанар нь та бүхнийг гэгээрүүлдэг (-ийг өгдөг). Би та бүхэнд өчигдөр хэлсэн, Гэрэл нь гэмгүй ариун чанартай. Гэхдээ энэ гэрэл нь ариун мөртлөө мэдлэг агуулдаггүй. Харин, та бүхний Гэрэл бол мэдлэг агуулсан “гэмгүй чанар” юм. Бид бодохдоо, мэдлэгтэй хүмүүс хэзээ ч гэнэн байдаггүй гэж ямагт боддог. хэзээ ч энгийн байдаггүй Тэгээд, гэнэн цайлган чанарын талаар бид бодохдоо, гэнэн цайлган хүн ямагт хохирч байдаг гэж боддог… мэхлүүлж байдаг … тэгээд ямагт үл ойшоогддог гэж боддог. Гэтэл, гэнэн ариун чанар бол агуу их ХҮЧ юм. Энэ нь, таныг хамгаалдаг хүч юм Хүнд мэдлэгийн гэрэл өгдөг Бидэнд байдаг мэдлэг бол хүний ертөнцийнх… бусдыг хэрхэн ашиглах бусдыг хэрхэн мэхлэх хэрхэн тэднээс мөнгө салгах бусдыг хэрхэн дооглох бусдын дээр хэрхэн гарах талаарх мэдлэг байдаг. Харин гэнэн ариун чанарын гэрэл нь хамгаас дээд зүйл бол Хайр гэдгийг ухааруулдаг. Мөн энэ нь, бусдыг хэрхэн хайрлахыг заадаг, бусдыг хэрхэн халамжилах уу, бусдад хэрхэн зөөлөн хандах талаар сургадаг. Энэ нь мөн дотоод гэрэл өгдөг. Тэс эсрэг, энэ амьдралын “авидйа”- харанхуйгаас. Тэс эсрэг. Гаднах “авидйа” биднийг юу сургадаг вэ гэвэл өрсөлдөх, барьцах хүнийг хэрхэн доош нь дарах зүйлийг сургадаг.. Яагаад гэвэл энэ нь айдаг учир Энэ нь өөртөө итгэлгүй байдаг учир Энэ “харанхуйн” мэдлэг нь өөртөө ямар ч итгэлгүй байдаг Хэрвээ энэ нь өөртөө итгэлтэй байсан бол ингэж авирлахгүй байсан Харин гэнэн ариун чанарын гэрэл нь бүх зүйлийг мэддэг. Юунаас ч айдаггүй. Хүүхдүүдийг бид гэнэн ариун гэдэг Тэдэнд тийм ариун хүч байдаг Олон удаа анзаарахад, хүүхэд өндөрөөс унаад үхдэггүй. Харин том хүн амь нөхчдөг, илүү намхан газраас унаад хүртэл сүйрдэг Тэгээд хүүхэд унаахдаа огт айдаггүй зүгээр л баярладаг шүхрээр бууж байгаа мэт л баярлаж байдаг, сайхан… Унахдаа хүртэл босоод, зүгээр хүн бүр рүү хараад инээдэг Хүмүүс яагаад санаа зовоод байгааг нь ойлгодоггүй Учир нь тэр гэнэн байдалдаа өөрөө Түүнээс илүү агуу хүчинд халамжлуулж байдаг, хамгаалалгдаж байдаг гэдгээ мэддэг. Тэр, тийм нэг түүнээс илүү дээгүүр хүч байдаг гэдгийг мэддэг. өөрөө санаа зовох хэрэггүй гэдгийг мэддэг. Гэтэл бид хүүхдэд янз бүрийн зүйл толгойнд нь хийж байдаг Ийм маягаар хүүхэд гэнэн ариун чанараа алдаж эхэлдэг. Тэгээд хулчгар болдог, муу бодолтой хүн болдог. Шудрага бус хүн болдог Гэхдээ л хүмүүс, хүүхдийг юм мэддэггүй учир тийм гэнэн байгаа гэдэг. Нэг талаас нь авбал… Яагаад гэвэл амьдрал мэддэггүй учир, гэдэг. Гэхдээ, гэнэн ариун чанарын гэрэл нь бол бүх аюулыг мэддэг. Мөн үүнээс яаж салахыг мэддэг. Мөн аюултай хүнээс хол байхаа мэддэг. Нэг ухаантай хүн байж, тэр шатаар явж байжээ. Мөн тэнэг хүн нөгөө талаас нь явж байж. Ухаангүй хүн Ухаангүй хүмүүс ямагт түрэмгий байдаг, тийм байдаг. Дутуу гэдгээ мэддэг учираас.. Тэгээд тэр ухаангүй хүн өөдөөс нь явж байгаа хүнд Нэг нь зам тавих шаардлагтай байж…. Тэгээд тэр: “Би мангаруудад зам тавьдаггүй”, гэж тэр ухаангүй нь хэлж Харин гэтэл тэр ухаантай нь, “би тавьдаг” гээд түүнд зам тавьж өгч. Ийм маягаар, ариун чанарын гэрэл нь, хүнтэй харьцахдаа хэр хэтрэхгүй байх, хүнтэй хэрхэн ярих, нөгөө хүний зан авир, асуудалд нь орооцолдох үгүйг мэдүүлдэг. Өөрөөр бол8 зам тавин холддог. Зүйлийг мэддэг… Энэ хүн ухаангүй тэнэг учир, би түүнд зам тавьж, орхиё гэдэг. Тийм хүнд тэгж их анхаарлаа хандуулдаггүй Тийм хүнийг тэр тоодоггүй… Энэ бол гэнэн ариуны Гэрэл юм. Энэ нь хүнд ялгах салгах ухаан өгдөг. Бусадтай хэр хэтрэхгүй байх.. “Би тэр хүнд хайртай” гэдэг Гэтэл, нөгөө (хайртай гэх) хүн нь таныг өшиглөн, зодон, зовоож туйлын аймшигтай шүглэсэн байлаа ч та тэр хүнд ухаангүй дурлаад байвал… өөрийгөө хүндлэх гэсэн ямар ч зүйлгүй Энэ зүйл нь хүн ямар ч … Та гэмгүй цайлган хүн байж болно амьдралын өнцгөөс авбал. Гэхдээ, гэгээрсэн гэнэн биш Хэрвээ та гэгээрсэн гэнэн хүн бол таны гэнэн чанар чинь хүч болдог. Энэ нь юун түрүүнд танд ялгах салгах ухаан өгдөг. Жишээ нь, та харанхуйд гэрэл бариад явбал та могой юу, олс уу гэдгийг мэднэ. Харин ямар ч гэрэлгүй явбал, та (харанхуйд) харж чадахгүй. Гэлээ ч, жишээ нь, могой ирэхэд, хүн зугтдаг Харин жишээ нь, ухаангүй тэнэг хүн бол: “намайг хатга, хатга” гэдэг. “Хатгахаар яадагийг нь харья”, гэдэг Хүүхдүүд… Гэхдээ, хэрвээ та гэгээрсэн хүн бол та могойд: “надаас хол байгаарай” гэнэ. “Баяртай” гэдэг… Мөн могой үүнийг нь мэдээд яваад өгнө. Эсвэл, могой нь хөнөөлтэй муу могой бол та харж мэдээд зугтахаа бодно… Энэ гэнэн ухааны хүч нь бол маш чухал зүйл юм. Тэгээд энэ нь хүнд гэгээрсэн үед л зөвхөн илэрдэг. Тэгэхлээр, бид жишээ нь харанхуй/мэдлэггүй түвшинд байлаа гэвэл, мөн тэгээд гэнэн байвал, гэнэн ба харанхуй бол хүн гэнэн ч биш, харанхуй ч биш болдог. Ямар ч гэгээрэл, оюунгүй, Тиймээс, башир болдог. Хэрвээ тэдэнд аль аль чанар нь байхгүй бол харанхуй биш байлаа ч, (хүний түвшний) юм мэддэг ч бүх зүйлд мундаг тэд олны дунд хурц тод ухаантай мундаг мэдлэгтэй хүмүүс гэж тооцогддог байлаа ч, тийм хүмүүсийг хүмүүс мэдлэгтэй хүн гэж тооцдог, хүний ертөнцөд Гэвч, тэдэнд гэнэн ариун чанар байдаггүй, тэгээд тэд бүх зүйлийг шулуутган бүдүүвчилж эхэлдэг. Гэтэл, тийм бодлыг хянан удирддаг тэр гэнэн ариун ухаан нь алдагдан арилдаг. Яагаад гэвэл тэд гэнэн ариун байхыг тэнэг гэж боддог. Үүнийг үнэлдэггүй. Тэгээд тэд бусдыг мэхлэж, аргалж эхэлдэг Хэрцгий авирлаж, хөнөөлтэй зүйл хийж, уйваагүй, ёжтой ярьж эхэлдэг. Эдгээр бүх зүйл нь тархийг ажиллуулж эхэлдэг. Яагаад гэвэл буцаад гэнэн ариун байдалдаа орч чадахгүй болохоор Хүн тийм хүнд дургүй болдог, эцэст нь.. хажуудаа хүсдэггүй. Тэгээд тэд их юм бодож эхэлдэг, бид мундаг дээгүүр, сонгогдсон хүмүүс, бусдаас илүү… Тийм бодолтой болж эхэлдэг. Тэгээд хоорондоо санаа нэгддэг Тэгээд харанхуйг мэдлэг гэж тооцон хүлээн авдаг. Дотроо бол бүрэн харанхуй, гаднаа бол мэдлэгтэй мэт. Ийм маягаар, гаднаа нэмэгдээд л, нэмэгдээд л…. Тэд өөрсдийн үнэн байдлаа мэдэхийг ч хүсдэггүй дотоод байдлаа Гаднах зүйлийг мэдлэг гээд, сэтгэл ханачихсан үүндээ үргэлжилсээр тэгээд толгой нь гэмтэхээр, “Өө Бурхан минь” гэдэг юу вэ? гээд ухаардаг. дотор минь бүхэлдээ харанхуй байна шүү дээ, гэдэг Бүх цонхоо хаагаад бид шавьж шиг амьдрах боломжгүй, гадна нь нар гэрэлтэж байхад. Бид дотроосоо гэрэлтэй болох ёстой Өөрсдөө харах нүдтэй болох хэрэгтэй Бид хэн бэ? Бидний чадавх юу билээ? Хэр хол бид хүрэх вэ? Хэр сайжирч байна? өөрсдөө, амьдралдаа, зорилгоо хэрхэн боловсруулж байна? Тэгэхлээр, гэрэл гэгээ нь эдгээр лаа, дэнлүү шиг дотроос чинь илрэнэ. Энэ нь долгионоор = “чайтаньяа”= гэрлээр илэрнэ. “Чайтаньяа” нь тэр чигээрээ гэрэл юм. Гэхдээ, энэ гэрэл, тэр ‘гэрэл’ хоорондын ялгаа нь энэ нь, зөвхөн нүдэнд харагдах зүйлийг л мэдүүлнэ. Энэ нь танд энэ бол чулуу, энэ бол мод энэ бол байшин эсвэл хүний нүүр байна зэргийг харуулна…. энэ амьдралын гэрэл нь… Гэхдээ танд хэлж чадахгүй зүйл бол энэ хүн сайн хүн үү, муу хүн үү гэдгийг хэлэхгүй. Энэ байр “долгион”-той бна уу, сөрөг бна уу? ээлтэй юу, үгүйг хэлэхгүй Энэ нь танд ээлтэй, ивээлтэйн хүчийг өгдөггүй. Бид энд, Ганеш-ийн гэнэн ариуныг ярьж байна. Энэ нь бидэнд ээлтэй, эерэг байх ухааныг өгдөг мөн өөрсдийг минь ээлтэй эерэг болгодог. Иймээс, “чайтаньяа” нь хүнийг гэгээрүүлдэг тэр гэрэл нь юм. “Чайтаньяа” нь өөрөө гэгээрэл юм. Чайтаньяа нь танд хамаатай өөрийн бүх мэдлэгээсээ өгдөг. Төсөөлөхөд хүртэл маш нарийн зохицуулалттай Эдгээр “чайтаниа” нь, жижигхээн бөөрөнхий цагираганууд мэт байдаг, маш жижиг, жижиг Эдгээр нь, оюун ухаан агуулдаг, ялгаж салгах ухаан нь тэдэнд суулгаастай байдаг тухайн хүнд энэ нь сайн хүн үү, муу хүн үү гэдгийг хэлж өгдөг. Та бүхэн сахажа йога-г маш хялбархан олсон тиймээс, та бүхний компьютер ямар өгөгдөлтэйг мэдээгүй. Энэ чинь мэдлэг агуулдаг. Үүнийг нь мэдвэл, зөвхөн сайн хүн үү, муу хүн үү гэдгийг хэлэхээс гадна, мөн ямар асуудалтай хүн бэ гэдгийг мэдүүлдэг. Жишээ нь, энэ гэрэл зөвхөн 1 хэмжигдэхүүнд, хүн яаж харагддагийг үзүүлдэг яаж явдаг зэргийг харуулдаг. Хэрвээ та, ямар нэгэн зүйлийг төсөөлж эхэлвэл, төсөөлж эхэлвэл… “Надаа ийм санагдаж байна”, “Би ингэж бодож байна” гээд байвал (зүгээр үү?) Та бүхэн намайг сонсохгүй байгаа юм уу? Аан? Юу гэнээ? Өөр өрөөнд, хүүхэдтэй эхчүүд таныг видео-гоор үзэж байгаа, тэд таныг сонсохгүй байна гэнэ. Дээд давхарт Би сонссонгүй. Юу болсон юм? Дээр хүүхдийн өрөө байгаа, тэд таныг үзэж байгаа, гэхдээ сонсохгүй байна гэнэ. Өө, тийм үү? Гэхдээ хүүхдүүд энд байна шүү дээ Нялх хүүхдүүдтэй эх нар Өө, Бурхан, нэг хүн очоод засах хэрэгтэй юм биш үү? Өмнө нь та бүхэн шалгаж үзэх хэрэгтэй байж. За яахав.. Тэгэхлээр, бидэн дотор сэргэсэн “чайтаньяа” нь биднээр урсан ялгарч, мөн бид үүнийг энд тэндээс хүлээж авдаг бүхний нэвтрэн урсдаг бүх атом зүйл, молекулд булиглаж байдаг. Энэ нь бидэнд оюун мэдлэг өгдөг. бүх эд зүйлийн талаар, бүх амьд амьтдын талаар, хүн бүрийн талаар….. мөн бүх Бурхдын талаар мэдлэг өгдөг. Энэ гэрэл үгүй бол та бүхэн намайг танихгүй байх байсан. Ямар ч Бурхныг мэдэхгүй байх байсан. Өөрсдийн амьдралын байр суурь, амьдралын зорилгоо мэдэхгүй байх байсан. Та бүхэн яагаад амьдарч буйгаа мэдэхгүй байх байсан, яагаад энд байгааг мэдэхгүй байх байсан. Та бүхэн энд зүгээр мөнгө хурааж, даатгалд өгч, хадгалахаар ирсэн гэж үү? Одоо хэн ч тэгэхгүй. Нэг байртай болоод эхнэрийнхээ хуруун доор гүйх гэж ирсэн гэж үү? Эсвэл эхнэр нь ч нөхрийн үгээр байх гэж төрсөн гэж үү? Ямар нэг байдлаар хүүхдээ өсгөөд… тэгээд л болоо гэж үү? Энэ “чайтаньяа” нь маш тодорхой “ҮГҮЙ” ээ гэнэ. Хэрвээ та бүхэн, эдгээр бүх зүйлд орооцолдоод байвал тэгээд нийтээс бүхэлдээ тасрах юм бол, бүх даяар нийтээс тасарвал энэ Гэрэл нь унтран арилдаг. Энэ Гэрлээс тасрангуут та бүхэн ямар ч Гэрэл авах боломжгүй болно.. Яаж ч холбогдлоо, ямар ч энергийн “долгион”той байлаа, холбоо нь маш бат бөх байх ёстой. Туйлын нягт, бүрэн тогтвортой холбоотой байх ёстой. Жишээлбэл, нэг асч унтардаг тогтворгүй гэрэл байвал та зүйлсийг бүрэн сайн ойлгож чадахгүй. Энэ “долгион” нь бүх зүйлийг мэддэг байлаа ч… ажилладаггүй муу төхөөрөмжтэй бол мэдлэг (гэрлээ) хэрхэн хүргэх билээ? “Долгион”-г үнэлдэггүй, ойшоодоггүй бол, “долгион”-той оюунтай харьцдаггүй бол…. яах билээ? Хүүхдийг аваад гар, хүүхдийг хүчлэх хэрэггүй, хүүхдүүдэд тэвчээр алдах хэрэггүй, нэг зүйл хүссэн учир л уйлж байгаа шүү дээ….