Makar Sankranti/Shri Surya Puja (part) (India)

Makar Sankranti – Shri Surya Puja. India Tour, Bombay (India), 10 January 1988. Бүх хөгжил хувьслын явцад газар Эх нь (өөрийн тэнхлэгийн хүчээр) маш их үүрэг гүйцэтгэсэн. Үүнтэй адил хүн доторх гол тэнхлэг бол маш чухал. Амьдралын гол зарчим (зүй тогтоол) бол бидний тэнхлэг юм. Бид өөрсдийн (төв, гол) тэнхлэгээ баримтлах ёстой. Тэнхлэгээсээ хазайсан хүмүүс нь, нэг бол зүүн тал руу эсвэл баруун тал руу орсон хүмүүс, бүрэн устгагдах боломжтой. Хэт их баруун талын эсвэл хэт их зүүн талын туйлширлаар устгагддаг. Тиймээс бид өөрсдийн төв тэнхлэгээ сайтар анхаарах ёстой. Төв тэнхлэгээ сайн хөгжүүлээгүй хүмүүс төрөл бүрийн хүрдний, төрөл бүрийн чанар бүхийн асуудалтай байдаг. Төв тэнхлэгээ хэт их хүчилдэг хүмүүс толгойгоо гэдийсэн байдаг. Маш их баруун тийш туйлширсан хүн байх бөгөөд ЭГО-ны асуудалтай байдаг. Харин толгойгоо бүүр доошоо тонгойсон, боол мэт хүн мөн өөрийн хөнөөл рүү чиглэсэн хүн байдаг. Тэгээд энэ хоёр янзын хүмүүсийн хооронд маш их асуудал байдаг. Нэг нь нөгөөгөө дарангуйлахыг тэмүүлдэг. Тэгээд хүнийг дарангуйлаад эхлэхээр, үнэндээ бол тэд дарангуйлж буй хүнээс гадна, мөн өөрсдийгөө устгаж эхэлдэг. Жишээлбэл, бид харсан, (өнгөрсөн зуунд) Англичууд энд ирээд биднийг эзэгнэсэн. Мөн Францууд өөр газар очоод өөр хүмүүсд ноёрхсон. Мөн Португальчууд өөр улсуудыг эзэгнэж байсан. Гэхдээ бүх тэр дарангуйлах, эзэгнэх зүйлсүүд давхар хариутай байдаг. Юун түрүүнд, жишээ нь тэдний дарангуйллаар Энэтхэгчүүд маш боол мэт зантай болсон. Энэтхэгчүүд туйлын боол мэт болчихсон, өнөө хүртэл хүнд байх ёстой биеэ даасан тэнхлэгээ (нуруугаа) алдсан. Тэд туйлын боол мэт. Ялангуяа Энэтхэгчүүд нутгаасаа яваад, баруунд очоод тэд туйлын зарц мэт байдаг. Тэд төрөл бүрийн боол мэт зан гарган, Read More …