Makar Sankranti – Shri Surya Puja. India Tour, Bombay (India), 10 January 1988.
Бүх хөгжил хувьслын явцад газар Эх нь (өөрийн тэнхлэгийн хүчээр) маш их үүрэг гүйцэтгэсэн. Үүнтэй адил хүн доторх гол тэнхлэг бол маш чухал. Амьдралын гол зарчим (зүй тогтоол) бол бидний тэнхлэг юм. Бид өөрсдийн (төв, гол) тэнхлэгээ баримтлах ёстой. Тэнхлэгээсээ хазайсан хүмүүс нь, нэг бол зүүн тал руу эсвэл баруун тал руу орсон хүмүүс, бүрэн устгагдах боломжтой. Хэт их баруун талын эсвэл хэт их зүүн талын туйлширлаар устгагддаг. Тиймээс бид өөрсдийн төв тэнхлэгээ сайтар анхаарах ёстой. Төв тэнхлэгээ сайн хөгжүүлээгүй хүмүүс төрөл бүрийн хүрдний, төрөл бүрийн чанар бүхийн асуудалтай байдаг. Төв тэнхлэгээ хэт их хүчилдэг хүмүүс толгойгоо гэдийсэн байдаг. Маш их баруун тийш туйлширсан хүн байх бөгөөд ЭГО-ны асуудалтай байдаг. Харин толгойгоо бүүр доошоо тонгойсон, боол мэт хүн мөн өөрийн хөнөөл рүү чиглэсэн хүн байдаг. Тэгээд энэ хоёр янзын хүмүүсийн хооронд маш их асуудал байдаг. Нэг нь нөгөөгөө дарангуйлахыг тэмүүлдэг. Тэгээд хүнийг дарангуйлаад эхлэхээр, үнэндээ бол тэд дарангуйлж буй хүнээс гадна, мөн өөрсдийгөө устгаж эхэлдэг. Жишээлбэл, бид харсан, (өнгөрсөн зуунд) Англичууд энд ирээд биднийг эзэгнэсэн. Мөн Францууд өөр газар очоод өөр хүмүүсд ноёрхсон. Мөн Португальчууд өөр улсуудыг эзэгнэж байсан. Гэхдээ бүх тэр дарангуйлах, эзэгнэх зүйлсүүд давхар хариутай байдаг. Юун түрүүнд, жишээ нь тэдний дарангуйллаар Энэтхэгчүүд маш боол мэт зантай болсон. Энэтхэгчүүд туйлын боол мэт болчихсон, өнөө хүртэл хүнд байх ёстой биеэ даасан тэнхлэгээ (нуруугаа) алдсан. Тэд туйлын боол мэт. Ялангуяа Энэтхэгчүүд нутгаасаа яваад, баруунд очоод тэд туйлын зарц мэт байдаг. Тэд төрөл бүрийн боол мэт зан гарган, цагаан арьстай хүмүүсийн таалалд багтахыг хичээдэг. Цагаан арьстай хүн Энэтхэгт маш биширмээр зүйл нь болчихсон. Энэ нь цагаан арьстай хүмүүсийг бүүр хөөргөн ЭГО-нд нэмэрлэчихсэн. Энэ нь цагаан хүмүүсийн ЭГО-г хөөргөн, өдгөө юу болж буйг харвал, тэр их ЭГО нь тэднийг сүйрүүлж байна. Тэд ЭГО-ныхоо улмаас мөхөлийн, устгалын ирмэгт ирсэн. Энэ бол маш энгийн бус, маш өнгөц, гаднах зүйл Хүн ойлгох хэрэгтэй. Хүнд байдаг хамгийн дээд (үнэ цэнэ) нь бол — гол тэнхлэг нь юм. Хүн бүр гол тэнхлэгтэй. Хүн бүр бусдын тэнхлэгийг хүндлэх ёстой. Сахажа йога-нд би та бүхнийг нүүрээр чинь тэгж их танихгүй. Та бүхнийг би хүрдээр чинь, төв суваг Сушумнагаар чинь, ямар байгаагаар нь танидаг. Хэрвээ таны Сушумна гүнзгий бол би таныг гүн хүн гэдгийг мэднэ Хэрвээ та өнгөц, хуурамч Сушумна-тай бол би таныг маш өнгөц, хуурамч Сушумна-тай хүн гэдгээр танина. Хичнээн, та ямар нэг сайхан аальтай, сайн юм хийлээ ч, эсвэл Сахажа йогийн талаар ярин, Сахажа йогийн талаар маш их зүйлийг мэддэг байлаа ч Тэгээд энгийн хүн гайхширмаар агуу их зүйлийг Сахажа йогийн мастер мэт ярилаа ч би таныг, хэр гүн хүн вэ, гэдгийг мэднэ. Тэгэхлээр, тэнхлэг голдоо гүн гүнзгий байх нь юу юунаас илүү чухал юм. Төв тэнхлэг чинь маш гүнзгий байх ёстой. “Төв тэнхлэг нь ялгаагүй, адилхан шүү дээ”, гэж та хэлж болно. “Яаж гүн байх юм?” гэдэг… Тэгэхлээр, төв тэнхлэг нь хүн дотор 3 бүхэл 1/2 хуулиастай цаасан ороомог мэт байдаг. Тэгээд үүн дотор нь “Брахма Нади” байдаг. “Брахма Нади” нь маш нарийн, мяндсан үс шиг байдаг. Үс шиг тийм нарийн Кундалини нь үүгээр нэвтрэн урсдаг. Харин хэрвээ хүн гүнзгий бол тэр “Брахма Нади” нь илүү өргөн урсгалтай бөгөөд гаднах ороосон сувгууд нь илүү бага байдаг. Гүнзгий биш хүмүүсийн гаднах сувгууд нь, гаднах давхрагууд нь илүү их байдаг бөгөөд дотроох гол нь харин нарийхан байдаг. Тийм хүмүүс гадна маш эрч хүчтэй, маш ухаантай, овсгоотой харагддаг, маш сайхан харагдаж, ямар ч сайхан санагдаж болно. Гаднаа. Харин дотроо бол тэд гүнзгий биш байдаг. Хэрвээ тэд дотроосоо гүнзгий бол тэдний бүх хандлага үзэсгэлэнтэй. Тэд хүнийг маш баярлуулдаг хүмүүс. Тэд маш их баяр хүрмээр. Тэгээд дээр нь, өөр хүмүүстэй та тааралдах юм бол, тэд маш баяртай харагдах боловч, таныг баярлуулахыг хүсэвч Тэр баяр нь тийм үнэхээр гүн гүнзгий биш. Зүгээр жинхэн баярыг устгадаг л зүйл байдаг. Тиймээс, бид өөрсдийн төв тэнхлэгээ илүү гүнзгий болгох нь чухал юм. Энд бид, хүчин зүтгэл дутагдаж байгаа юм. Шаардлагатай идэвх чармайлт нь дутагдана. Зарим хүмүүс төрөлхийн маш гүн гүнзгий тэнхлэгтэй байдаг. Зарим хүмүүс нь маш давчуу, хумигдсан маягийн тэнхлэгтэй байдаг Энэ тэнхлэгийг тэлэх, хөгжүүлэх хэрэгтэй Жишээ нь, та бүхэн миний пүжа-нд ирэхэд би урсгалыг чинь нэмэгдүүлдэг, үнэн. Гэхдээ энэ нь түр зуурхан тогтдог. Тэр хэмжээнд нь тогтоохын тулд та гэртээ ажиллах хэрэгтэй, мөн хамт олны дунд мөн адил, гэхдээ гэртээ маш их засал хийж бясалгах хэрэгтэй. Гэхдээ үүнийг үнэнээсээ хийх хэрэгтэй. Зүгээр нэг тоглоом шиг авах хэрэггүй. Өнгөцхөн, хөнгөн хийсвэр, ухаангүй хандах ёсгүй. Үүнийг маш чухавчилж, маш чухал үүрэг хүлээсэн гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Энэ нь гүнзгий бясалгалын зүйл, Бурханд залбирах, Бурханд хандах зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм бишрэл, хүндэтгэлтэйгээр хийх ёстой зүйл юм. Яагаад гэвэл тэр (бишрэл) хүндэтгэл нь тэрхүү … хүрэх ололтын түлхүүр нь юм. Хэрвээ хүн өөртөө ямар ч хүндэтгэлгүй бол мөн бусдыг огт хүндэлдэггүй бол – энэ бүтэхгүй. Юун түрүүнд, өөрийн амьдралдаа хүндэтгэлтэй байх хэрэгтэй. Би өөрийн амьдралаа юу болгож байна?, Юунд үрж байна? Яагаад үрээд байна? Гүнзгий байх ямар хэрэгтэй юм? Эцсийн эцэст би учиртай л төрсөн байх.. Би өөрийн ирсэн зорилгоо дүүргэж байна уу? Эдгээр бүх зүйлс толгойнд чинь ороод ирвэл өөрийн ЭГО-г ялан гарах нь маш хялбар болно. Учир нь, хүмүүс жижиг, жижиг зүйлс дээр тэмцэлдэж байдаг. Сахажа йоганд би харсан, маш утгагүй, хэрэггүй зүйлс дээр тэмцэлдэж байдаг. Маш хэрэггүй. Миний хувьд энэ маш ухаангүй санагддаг. Тиймхэн юмнаас болоод зөрчилддөг гэдгийг хэлэхэд хүртэл утгагүй санагддаг. Харин гүнзгий хүн бол юу ч яридаггүй байлаа ч, бусдын нүдэнд тэгж (их гайхагдаж) харагдадгүй байлаа ч, эхний эгнээнд сууддаггүй ч тийм хүн өөрийн гүн гүнзгийгээрээ илэрдэг. Учир нь би тийм хүнээр илүү их урсах боломжтой байдаг.. Үүнд хүрэхийн тулд хүн бясалгах хэрэгтэй. Бясалгах нь маш чухал. Өдөр бүр. Өдөр бүр. Өдөр бүр. Та хоолоо нэг өдөр идэхгүй байж болно. Нэг өдөр унтахгүй байж болно. Нэг өдөр ажилдаа явахгүй байж болно. Өдөр бүр хийдэг юугаа ч хийхгүй байж болно. Гэхдээ өдөр бүр бясалгах ёстой. Энэ бол маш чухал. Тэр төв, голын хавчиг сувгыг тэлж нэгдүүлэхийн тулд – энэ бол маш чухал зүйл юм. За, тэгээд энэ зүйл нь танд болон, хөгжин нээгдэж эхэлвэл юун түрүүнд, өөрийгөө анзаарвал, биеийн тав тухыг та тоохоо болино. ямар нэгэн эд зүйлийг сонирхохоо болино. Юу ч байлаа, та тоохоо болино. Ангид болно. Үүнд толгойгоо зовоохгүй. “Тэг, тэг”, гээд орхино. Өөрөө зүйлээс хамаарч, зууралдахаа байна. Үүнээс зүгээр салаад, “Өө, Бурхан минь, энэ арай ч биш юм, орхиё”, л гэдэг. Тэгээд, таны бүх анхаарал одоо дотогш болно. Анхаарал чинь дотогшоогоо ороод ирвэл, энэ нь илүү их тэлж эхэлдэг Тэр “Брахма Нади” гэдэг тэр төв голын хэсэг нь тэлэн өргөжин, уужирч эхэлнэ. Жижиг жижиг зүйл дээр ч гэсэн, жишээ нь би нэг хүнийг талаар ярилгүй, нөгөө хүний талаар ярьчихвал, “Өө, Эх минь, яагаад миний нэрийг хэлсэнгүй вэ?” гэдэг Энэ чинь, маш өчүүхэн, чухал биш, ямар ч хамаагүй зүйл шүү дээ. Гүн гүнзгий/өргөн тэнхлэгтэй л бол, та надтай хамт, би таньтай үнэмлэхгүй нэг хамтдаа холбоотой байна. Гэтэл, тэр гаднах зүйлд автаад, “Өө, Эх тэр хүнд сари өгчихлөө, надаа сари өгөөгүй”…..”Тэгээгүй, ингээгүй…” гээд байвал… Энэ бүх зүйлс толгойнд чинь орж байвал, та дотроо үнэхээр, ямар нэг дутагдалтай байна. Эсвэл гомдол тоочин, “би тийш явах хэрэгтэй болоод, автобусаар, зогсоогоороо явсан”… Энэ чинь таныг, дотроосоо уужуу биш байдалтайг чинь харуулна Энэ уужруулдаг зүйл нь таныг дотроос чинь тав тухтай болгодог. Тэр зүйл таныг үнэхээр, маш тав тухтай болгодог, ямар ч нөхцөлд, ямар ч байр сууринд, ямар ч амьдралын хэв маягт… Тэгээд та бусад өөр юуг ч тэгж хүсэхээ байна. Үүнд та хүрэх хэрэгтэй өөрийн бясалгалын зүтгэлээр. Хоёр дугаарт, Сахажа йога нь өнөөдөр хамтын/нийтийн үйл гэдгийг мэдэх хэрэгтэй Би харахад, ялангуяа Энэтхэг эрчүүд, тэд хэзээ ч гараараа ажилладаггүй. Энэ буруу юм. Яагаад гэвэл гараараа огт үйлдэдгүй. Тэдний хамт олны байдал маш муу. Энэтхэгчүүд хамгийн муу нэгдэлтэй. Жишээ нь, ашрам хамтын байрны хувьд, хэн ч тэнд амьдрахгүй юм чинь, барих ч хэрэггүй Тэд өөрсдийн хувийн байртай болохыг хүсдэг, өөрсдийн гэр бүл, өөрсдийн хүүхэд гээд… Тэд хамтрах хүчний хувьд хамгийн муу Шалтгаан нь, Энэтэхэг эрчүүд хэзээ ч гараараа юм хийдэггүй. Тэд ганц ч хадаас зоож чаддаггүй. Ихэнх нь. Юм засах, юу ч хийдэггүй. Тэд зүгээр ташаагааа тулж зогсоод, бусад хүмүүсийг л “Ажил!” гэж байдаг. Марати хэлээр маш сонирхолтой зүйрлэсэн байдаг “….” “Тэмээн дээр суугаад, ямаа хариулах” гэсэн утгатай. Энэ бол Энэтхэг эрчүүдийн онцлог юм. Тэд юу ч засаж янзалж чаддаггүй. Юу ч хийж чаддаггүй. Жишээлбэл, энд нэг хүн нэг юм хийж байвал, тэд хажууд нь ингээд л (ташаагаа тулаад), хараад л зогсож байдаг. Хэзээ ч тусалдаггүй. Сахажа йогч бүрийн хувьд “Шрамадан” гэдэг зүйл маш чухал. Та бүхэн бүгд “Шрамадан” үзүүлэх хэрэгтэй. “Шрамадан” гэж ямар нэгэн ажил хийхийг хэлж байгаа юм. Энэ зүйл бидэнд дутагдалтай. Юу ч байлаа хий, гэрээ ч цэвэрлэж болно. Гэрийнхээ гадааг цэвэрлэ. Эсвэл гадна талаа цэцэрлэгжүүл. Ханаа буд. Юу ч хамаагүй хий. Гараа хөдөлгө. Хэрвээ хийх юм, юу ч байхгүй бол, үсээ самнах юм уу, тиймэрхүү юм хий. Хамгийн хялбар гэж санагдсанаа хийж эхэл. Яагаад гэвэл тэд үүнийг ч хүртэл хийдэггүй. Тэд сахлаа ч хусдаггүй. Үйлчилэх хүн дээр очдог. Тэд туйлын үнэмлэхгүй залхуу хүмүүс. Харин Барууны орнуудад хүмүүс эсрэгээрээ гараараа их юм хийдэг. Тийм улмаас, тэд гараараа юм хийдэг учир, тэд маш хамт олонч. Тиймээс тэд үүн дээр илүү их оноо авч байгаа юм. Харин Энэтхэгчүүд нөгөө талаас уламжилтай учир, Кундалини, Ганеша, бүх зүйлийн талаар мэддэг учир үүгээр, оноогоор давуу байдаг.