Seminar Day 1, Introspection and Meditation (England)
Advice, “Introspection and Meditation”. Shudy Camps (UK), 18 June 1988. Энэ жил бид олон нийтэд зориулсан, шинэ хүмүүст зориулсан хичээл явуулахгүй (Англид). Яагаад гэвэл тодорхой нөхцөл байдалд байгаа учир. Хаана ч бай, ямар нэгэн нөхцөл байдалд орсон бол бидний хичээлд нөлөөлж, өөрчилж байвал бид нэн даруй мэдэх хэрэгтэй, тэр бүх өөрчлөлтүүдийн цаана, ямар нэгэн шалтаг, зорилго байгааг мэдэх хэрэгтэй. Тэгээд бид, тэр байдлыг шууд хүлээж ойлгох хэрэгтэй. Сэтгэл зүрхээ нээлттэйгээр хүлээж авах хэрэгтэй. Бурхан/Тэнгэр бидний өөрчлөхийг хүсч буй нь тэр. Жишээ нь, би замаар явж байхад хүмүүс Эх минь, бид төөрчихлөө гэвэл, би: “зүгээр ээ” гэдэг. Яагаад гэвэл би хэзээ ч өөрөөсөө төөрдөггүй. Гэхдээ би яг тухайн замаар явах шаардлагатай байсан учир тэр юм. Үүгээр явах хэрэгтэй байсан юм. Тиймээс би тэр замаар явалгүй “төөрч”, энэ замаар явж байгаа юм. Хэрвээ та бүхэн тийм ойлголттой болвол зүрхэндээ тийм хангалуун болвол энэ амьдрал, та бүхний бодсоноос илүү агуу гэдгийг мэдэх болно. Одоогийн байгаа байдлаар бол, шалтгаан нь юу юм бол, гэж би бодсон. Шинэ хүмүүст зориулж хичээл явуулна гэж шийдсэн шалтгаан нь. Энэ жил гарцаагүй бид шинэ хүмүүст зориулсан хичээл явуулах боломжгүй. Шалтгаан нь бол бид өөрсдөө тогтворжиж, батжих хэрэгтэй-д байгаа юм. Ургаж буй амьд мод нь ургаж байх явцад нь (олон зүйл) тохиолддог. Тодорхой зүг чигт ургаж байсан бол өөрөөр хөдлөх шаардлага гардаг, яагаад гэвэл тэнд нь нар тусахаа байх ч юм уу усны түвшин хүрэхээ байх тохиолдолд ч юм уу өөрөөр хөдлөх шаардлага гардаг. Тэгээд тэд (ургах аргаа) өөрчилж эхэлдэг. Үүнтэй адил, бид Бурхан Тэнгэрийн нөлөөнд, гарт нь буйгаа Read More …