Seminar Day 1, Introspection and Meditation

(England)

Feedback
Share
Upload transcript or translation for this talk

Advice, “Introspection and Meditation”. Shudy Camps (UK), 18 June 1988.

Энэ жил бид олон нийтэд зориулсан, шинэ хүмүүст зориулсан хичээл явуулахгүй (Англид). Яагаад гэвэл тодорхой нөхцөл байдалд байгаа учир. Хаана ч бай, ямар нэгэн нөхцөл байдалд орсон бол бидний хичээлд нөлөөлж, өөрчилж байвал бид нэн даруй мэдэх хэрэгтэй, тэр бүх өөрчлөлтүүдийн цаана, ямар нэгэн шалтаг, зорилго байгааг мэдэх хэрэгтэй. Тэгээд бид, тэр байдлыг шууд хүлээж ойлгох хэрэгтэй. Сэтгэл зүрхээ нээлттэйгээр хүлээж авах хэрэгтэй. Бурхан/Тэнгэр бидний өөрчлөхийг хүсч буй нь тэр. Жишээ нь, би замаар явж байхад хүмүүс Эх минь, бид төөрчихлөө гэвэл, би: “зүгээр ээ” гэдэг. Яагаад гэвэл би хэзээ ч өөрөөсөө төөрдөггүй. Гэхдээ би яг тухайн замаар явах шаардлагатай байсан учир тэр юм. Үүгээр явах хэрэгтэй байсан юм. Тиймээс би тэр замаар явалгүй “төөрч”, энэ замаар явж байгаа юм. Хэрвээ та бүхэн тийм ойлголттой болвол зүрхэндээ тийм хангалуун болвол энэ амьдрал, та бүхний бодсоноос илүү агуу гэдгийг мэдэх болно. Одоогийн байгаа байдлаар бол, шалтгаан нь юу юм бол, гэж би бодсон. Шинэ хүмүүст зориулж хичээл явуулна гэж шийдсэн шалтгаан нь. Энэ жил гарцаагүй бид шинэ хүмүүст зориулсан хичээл явуулах боломжгүй. Шалтгаан нь бол бид өөрсдөө тогтворжиж, батжих хэрэгтэй-д байгаа юм. Ургаж буй амьд мод нь ургаж байх явцад нь (олон зүйл) тохиолддог. Тодорхой зүг чигт ургаж байсан бол өөрөөр хөдлөх шаардлага гардаг, яагаад гэвэл тэнд нь нар тусахаа байх ч юм уу усны түвшин хүрэхээ байх тохиолдолд ч юм уу өөрөөр хөдлөх шаардлага гардаг. Тэгээд тэд (ургах аргаа) өөрчилж эхэлдэг. Үүнтэй адил, бид Бурхан Тэнгэрийн нөлөөнд, гарт нь буйгаа мэдэх хэрэгтэй. Хэрвээ төлөвлөгөөнд, ямар нэгэн өөрчлөлт гарч байвал энэ нь буцаад бидэнд нөлөөлж байдаг учир бид ямар учиртайг олох хэрэгтэй. Энэ, “яагаад” гэсэн учир нь бол, бид гүнзгийрч батжих хэрэгтэй-д оршино. Сахажа йогчидын хувьд батжин тогтворжих нь маш чухал юм. Тогтворжуулж (сайжруулах) эхний алхам бол өөрсдийн дотоод байдлаа харах. Та бүхэн дотогшоогоо харах хэрэгтэй. Дотогшоогоо гэрэл тусгаад өөрийн бодит байдлаа хар. Сахажа йогт ирээд юунд хүрсэн, юу хийсэн байна? Хаана байгаад, хэр хол явсан байна мөн цааш хэр хол явах хэрэгтэй буйг хар. Танд дутагдаад байгаа тэр зүйл нь юу байна? Өөрийгөө хараад ирвэл гайхах болно, бодит байдалд нь хар, шүүж буруутгах хэрэггүй. муу хүчийг бүү буруутга, дотроо байгаа бохирдлоо зэмлээд хэрэггүй. Бусдыг ч бүү буруутга. Өөрийгөө л харж эхэлвэл. Юу нь буруу явчихсан байна, яагаад өөрийгөө гүйцэд тогтворжуулж чадахүй байна? Та бүхэн хараад гайхна. Ямар нэгэн асуудал өөдий хүртэл байсаар л байсныг олно. Үүнийгээ засах хэрэгтэй. Эдгээр асуудлыг бид маш тодорхой харах боломжтой. Гэрлийн тусгалд та бүхэн эдгээрээ маш тод харна. Энэ нь намайг буруу явуулаад байна гэдгийг харах болно. Миний анзаарсан, хамгийн их гайхшрилтай зүйл бол Сахажа йога нь ямагт, ямар нэгэн маяа (төөрөлдөл)-р бүрхэгдсэн байна. Тэгээд энэ маяа нь бол харанхуйн байдал юм. Заримдаа бүхэл бүрэн харанхуй, заримдаа хагас харанхуй.. Сахажа йогт ирээд та бүхэн ерөөгддөг. Та өөрөө ерөөгддөг, магадгүй гэр бүлийн хүмүүс чинь мөн ерөөгдсөн байгаа, хүүхдүүд чинь ерөөгддөг, бие махбодийн түвшинд ямар нэгэн ерөөл хүртдэг. Мөн санхүүгийн тал дээр та бүхэн ажилтай болдог, мөнгөтэй болдог. Та ямар нэгэн онцгой зүйлсээр ерөөгддөг. Энэ бол үнэндээ гайхамшигтай юм. Гэтэл хүмүүс эдгээр бүх олсон зүйлдээ маш их төөрөлддөг. Тэгээд гулсан унаж эхэлдэг. “Өө, бид ийм их ерөөлтэй болсон, одоо өөр юм хийгээд байх хэрэггүй болсон” гэж боддог. Хийсэн юм бүхнийхээ төлөө хангалттай ерөөгдлөө гэж боддог. Тийм биш юм. Энэ бол зүгээр нэг, та нарт үзүүлэх дэмжлэг байгаа юм. Та бүхнийг сахажа йогт бүрэн итгэлтэй болж тогтворжуулах гэсэн зүйл юм. Ялангуяа, та бүхэн намайг мэдэх хэрэгтэй, намайг хэн гэдгийг. Харин та бүхэн үргэлжлүүлээд унаад явах юм бол, магадгүй эдгээр ерөөл чинь эсрэг нөлөөтэй болох байх. Тэгээд магадгүй танд, “ямар хараал бидэнд таарчих ваа?” гэж санагдах байх. “Яаж яваад буруу зам руу орчих воо?” гэж бодох байх. Зарим хүмүүст энэ нь хэсэг хугацаа авдаг. Ерөөлийн оршихуй руу орсон гэдгээ өөрөө мэдэрдэг болтол нь хэсэг хугацаа болдог. Жишээ нь, орчин үеийн ихэнх төсөөллөөр бол бид, их мөнгөтэй болох нь хамгийн их ерөөл гэж боддог. Үүнийг мөн их ч хүмүүс хүртдэг. Гэхдээ үнэндээ бол энэ нь (ерөөл) биш юм. Өөрийн дотоод амар амгалангаа олох, гэрчийн түвшиндээ хүрэх, өөрийн долгион, урсгалаа сайн буйг нь мэдэрч, ямагт төв тэнцвэрдээ тогтож, дээшээ өгсөж байх нь ЖИНХЭН ерөөл юм. Яагаад гэвэл ҮҮНИЙ УЛМААС та бусад бүх зүйлийг хүртэх учир. Бүрэн төгс бүрэлдэл нь зөвхөн – та өөрөө дотроо бүрэн баяр баясгалантай болоход илрэнэ. Эцсийн эцэст, бүх зүйл нь зүгээр л – баяр жаргалд хүрэх шалтгаан нь юм шүү дээ. Энэ бол эцсийн төгсгөл биш. Хэрвээ тийм байсан бол тэдгээр мөнгөтэй хүмүүс, тэдгээр эрүүл биетэй хүмүүс нь, бүхий л ололт амжилтаар дүүрэн хүмүүс жаргалтай, амгалан байх байсан. Гэтэл тэд тийм биш байна. Тэд зовж байна. Тэд хэтэрхий их зовж байна. Тэгээд мөн тэд нэг хэлбэрээр, өөрсдийгөө устгаж байна. Өдөр тутам. Яагаад гэвэл тэд амьдралаа үзэн яддаг, тэсдэггүй. Тэд, энэ амьдралд яагаад буйгаа ойлгодоггүй. Тэгэхлээр, эдгээр таны хүртсэн бүх ерөөл өөрт чинь учирах бүх өөрчлөлтүүд танд нээгдэх эдгээр бүх шинэ үүд хаалгууд таны сайн сайхны төлөө гэдгийг мэдэх хэрэгтэй. Бүх зүйл таны сайн сайхны төлөө. Тэгээд таны сайн сайхан бол таны хөгжил дэвшил юм. Өөр юу ч биш. Харин өсөлт дэвшил чинь юм. Бусад бүх зүйлс бол бүгд хэрэггүй, өгөөжгүй юм. Амьдралдаа үүнд л хүрэх ёстой гэдгийг ойлгоод ирвэл. Энэ л баярлах зүйл чинь гэдгийг мэдвэл энэ нь сэргэж эхлэнэ. Сахажа йог-т үүнийг харвал энэ нь нийгүүсэл, хайрын хүч юм. Хориглож цээрлэх их зүйлс байхгүй. Өөрөө өөрийгөө хөгжүүлэхийг өөрт нь л орхисон байдаг. Өөрсдийн Амин Сүнс чинь л таныг чиглүүлнэ. Ямар ч хяналт, мөрдөлт байдаггүй. Харин үүнийг танд, өөрт чинь орхисон байдаг, өөрөө өөрийгөө ойлгох, өөрөө өөртөө харж мэдэн авах мөн засах аргыг олгодог. Хэмжих нэг шалгуур нь бол, ” сахажа йогт би юу хийсэн бэ” гэсэн зүйл байх ёстой. Эхийн төлөө би юу хийсэн бэ? Энэ хоёр зүйл бол маш чухал. Ойлговол. Сахажа йоганд хийж чадах ямар ч жижиг зүйл байлаа, маш чухал, яагаад гэвэл, та жаахан ч гэсэн ухаантай бол ойлгоно, хүний хийх боломжтой хамгаас дээд зүйл бол Бурханы ажлыг хийх. Энэ бол, одоогийн байдлаар хүмүүст олдоод байгаа хамгаас чухал зүйл юм. Хүмүүсийн хийж болох хамгаас дээд үйл ажиллагаа юм. Хүнд барагтаа олдоод байдаггүй хамгаас дээд боломж, завшаан юм. Тэгээд энэ ямар том завшаан билээ. Магадгүй та бүхэн, “Эх минь бид дундаж хүмүүс, мундаг биш, хэрэггүй хүмүүс” гэх байх. — Гэхдээ, та бүхэн сонгогдсон. Та бүхэн сонгогдсон хүмүүс. Тиймээс ямар нэгэн шалтгаан байж л таарна. Магадгүй, та бүхэн энэ ажлыг боловсруулах тэр хэсгийг өөр дотроо олж хараагүй байх. Энэ бол Бурхны агуу ажил юм. Тиймээс та бүхэн байршилаа олоод, би яагаад сонгогдсон гэдгийг олж мэд. Сахажа йогт би юу хийж болох вэ, ол. Сахажа йогт би юуг боловсруулж чадах уу? Энэ танд тогтмол үргэлжилсэн сануулга болж байх ёстой. Би сахажа йогийн ажилд сонгогдсон Сахажа йогийн бүрэн боломжийг эдэлмээр байна. Жишээ нь, хэн нэгэн мөнгөгүй бол сахажа йога нь түүнд мөнгө олгох ёстой гэж боддог, ажилтай болгох ёстой, ийм, тийм юм өгөх ёстой, хүүхэдтэй болгох ёстой, эрүүл байлгах ёстой, энэ бүх хүлээлтүүд байдаг Хүлээлтүүд байдаг, яахав. Гэхдээ, “би өөрөө сахажа йоганд юу хийсэн бэ?” Энэ бол дотроо харах бас нэг зүйл юм. Энэ зүйлийг ойлгох нь маш чухал, бид сахажа йоганд ямар нэгэн зүйл хийх ёстой юм. Энэ бол мөнгө биш. Энэ бол ажил биш. Энэ бол бодол биш. Энэ бол ямар нэгэн тусламж дэмжлэгийн зүйл биш. Хамгаас чухал зүйлийн нэг бол хэдэн хүмүүсийн зулайг нээж, оюуныг нь сэргээсэн бэ? Энэ чухал. Та бүхэн тоолох хэрэгтэй. Хэдэн хүмүүст Оюуны хүчийг нь сэргээж чадсан байна? Хэдэн хүнд сахажа йогийн талаар хэлсэн байна? Яахав та зарим хүмүүсийн Оюуныг сэргээж өгч байна гэж бодож болно. Тэд ирээд алга болж байна. Хамаагүй. Эцэст нь тэд ирэх л болно. Өнөөдөр, та зарим хүн дээр үзлээ, тэд алга болно. Маргааш нь дахиад үзээд, цуцалтгүйгээр ажиллах хэрэгтэй. Би Англи-д маш их ажилласан, та мэднэ. Англи-д ирэх нь хүртэл миний хувьд маш их шийдвэр шаардсан ажил байсан. Энд, би ирэх шаардлагатай байсан юм. (Дэлхийн) зүрхний хүрдийг сайн болгох хэрэгтэй байсан учир. Гэтэл зүрх нь идэвхгүй лазан байна, та нар мэдэж байгаа. Идэвхгүй зүрх нь төрөл бүрийн асуудалд ордог. Харин эдгээр бүх жилүүдэд боловсруулж ажиллаад, Жил бүр, би бүх л боломжит цаг заваа, сахажа йогчидод, тэдний асуудалд, сахажа йогт зориулсаар ирсэн. Тэдний жижиг асуудал бүрт, тэдэнд хэрэгтэй ямар ч туслалцаа, бүх л төрлийн зүйлийг би боловсруулахыг хичээсэн. Шууд болон шууд бусаар та бүхэн бүгд ерөөлөөс хүртсэн. Гэвч, өнөөдөр йогчид болсон та бүхэн ямар байна? Та бүхэн гэгээрсэн. Та бүхэн надаа байгаа маш сонирхолтой зургийг үзээрэй. Тэр зурган дээр та бүхэн бүгд гэрчилгээтэй гэгээнтнүүд болсон нь харагдаж байгаа. Тэр зургийг үзсэн үү? Үгүй юу? Үзсэн нь дээр. Үзүүлье. Зураг миний хайрцаганд байгаа. Та бүхэн бүгд гэрчилэгээтэй гэгээнтнүүд. Бурхнаас гэрчилгээтэй болсон хүмүүс. Ямар нэгэн кардинал, лам нараар цоллуулсан хүмүүс биш. Тиймээс тэр бүх, ламаар цоллуулсан нэг хуурамч гэгээнтэн ямар их зүйл болдог билээ. Хуурамчаар гэгээнтэнд гэрчилэгдсэн ч, маш том зүйлд тооцогддог. Харин Агуу Бурхнаар цоллуулсан та бүхэн яаж байна? Та бүхэн өөрийн ажилдаа завгүй л хэвээрээ, өөрсдийн жижиг, жижиг зүйлдээ автаад л завгүй,. өөрсдийн жижиг амьдрал, жижиг гэр бүлдээ автаад маш завгүй. Гэгээнтэн хүний хувьд, санскрит хэлээр: ….. Өгөөмөөр хүний хувьд, гэгээнтэн хүний хувьд бүх л хорвоо ертөнц өөрийнх нь гэр бүл байдаг. Та өдий хүртэл зөвхөн өөрийн гэр бүлдээ л зовсоор байна уу? Тэгвэл та өөрийн гэгээрлийг ухаараагүй л байна. Гэгээнтэн хүн зөвхөн өөрийн хань, өөрийн хүүхэд, өөрийн байшиндаа л зовоод байдаггүй . Гэгээнтэн хүн бүхий л хорвоо ертөнцөд санаа тавидаг. Одоо, та бүхэн, сахажа йогчидын хувьд маш хүчтэй хүмүүс болсон. Та бүхэн маш хүчтэй. Дэлхий даяар хүмүүс асуудалтай байна, та бүхэн сайн мэдэж байгаа. Та бүхэн заавал агуу ухаантай, бодлоготой улс төрчид зэрэг тийм хүмүүс болох хэрэггүй. Гэхдээ та бүхэн энэ дэлхийг зовоож буй асуудлуудыг харж байх хэрэгтэй. Тэгэх хэрэгтэй. Зүгээр өөрийн ертөнцдөө амьдраад, одоо би гэгээрсэн, би баяр баясалын түвшинд ирсэн гээд байж болохгүй. Зүгээр “нирананда”-д байгаад байж болохгүй, энэ амьдралд амьдрах ёстой гэдгийг мэд. Мөн энэ амьдралын бүх асуудлуудыг мэдэх ёстой. Мөн тэдний талаар бодох хэрэгтэй. Зөвхөн өөрийн асуудлыг биш, “Эх минь би яаж үүнийг, яаж тэрнийг хийх чадвартай болох вэ?” гэх биш ээ. Харин, бүх ертөнцөд санаа тавих хэрэгтэй. Дэлхийд юу болж байна, ямар асуудалтай байна, санаа тавьж байх хэрэгтэй. Энэ та бүхний хариуцлага. Үүнээс гадна мөн залбирч байх хэрэгтэй. Өөрийн залбиралдаа, “Эх минь, энэ асуудлыг шийдээч” гэж гуйж байх хэрэгтэй. Ганцаараа, Нийтээрээ. Та бүхэн өөрийн анхаарлаа хувийн жижиг амьдралаас илүү агуу хэмжигдэхүүнд авчирах хэрэгтэй. Тэгвэл та гэгээнтэн юм. Та бүхэн Бурхны тусламжийг хүсч гуйх нь та бүхний үүрэг гэдгийг мэдэх хэрэгтэй. Эдгээр асуудал нь шийдэгдээсэй гэж. Энэ бол та бүхний хийх ёстой ажил чинь юм. Үүний тулд л та бүхэн сонгогдсон юм. Та бүхний хүсэлт, залбирлаар эдгээр бүх зүйлс шийдэгдэнэ. Яагаад гэвэл би ямар ч хүсэлгүйг та бүхэн мэднэ. Та бүхэн хүсэх ёстой. Та бүхэн юу л хүснэ, тэр чинь зүйлсийг шийднэ. Эхийн хамгаалт, халамж, нийгүүсэл нь таны талд байгаа. Харин та бүхэн энэ ертөнцийг харан халамжилж, санаа тавих ёстой. Хязгаарлагдмал хүрээнд, хязгаарлагдмал аргаар амьдрах ёсгүй. Жишээ нь, одоо энд Англичууд, Английн асуудлууд биднийх л гэж боддог. Үгүй ээ. Та бүхний асуудлууд Сахажа йога байгаа бүхий л газарт түгж байгаа. Тиймээс та бүхэн бусад бүх нийтийн төлөө санаа тавих хэрэгтэй. Жишээ нь, Австралид нэг асуудал байна. Тэнд нэг маш асуудалтай хүн байна. Та бүхэн үүнийг харах хэрэгтэй. Тэр хүнийг шахайдаад, энергээр засч туслах хэрэгтэй. Удирдагч чинь хэнийг засах гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгээд боловсруул. Австралид ч байлаа, АНУ-д ч байлаа, Энэтхэгт ч байлаа. Хаана ч байсан. Сахажа йоганд ямар нэг асуудал гарч байвал, бүгд тийш анхаарлаа хандуулан энергиер боловсруулах хэрэгтэй. Тэгээд мөн ерөнхий асуудал байдаг. Жишээ нь АНУ, маш тэнэг болж байна, өөр юу гэж хэлмээр юм, маш ухаангүй болж байна. Тиймээс, та бүхэн бүгд анхаарлаа АНУ-руу хандуулах хэрэгтэй. Та бүхэн анхаарлаа гадагш тэлэх хэрэгтэй. Зөвхөн дотогшоо, өөрийнхөө төлөө, өөрийн гэр бүл, байшин, өөрийн хүүхдүүдийн төлөө санаа зовох биш. Анхаарлаа гадагш тэлж эхлэнгүүт л өөрийн гэрийн чинь асуудлууд шууд шийдэгдэнэ. Жижигхэн цагирагандаа тэр нь шийдэгдчихдэг. Та бүхэн анхаарлаа гадагш хандуулах хэрэгтэй. Өдгөө хүмүүс ТВ зурагттай. Эхлээд бид зурагт бүү үз гэдэг байсан. Яагаад гэвэл тэд зурагт үзэнгүүтээ л (муу энергийн) халдвар авчихдаг байсан. Харин одоо бол амьдралд болж буй чухал зүйлсийг та бүхэн өөрсдөө үзэн анхааралдаа ав. Дэлхийд ямар асуудал байна, өөрсдөө анхаарлаа хааш нь хандуулах нь зүйтэйг хар. Та бүхэн өөрсдийн үнэ цэнэ, хүчээ мэдэх хэрэгтэй. Та бүхэн нэг маш жижиг хүрээнд хамрагдсан, жижиг жижиг зүйлсд бүхэлдээ орооцолдсон хүмүүс биш. Та бүхний онцлог чанар бол бүхий л огторгуй ертөнцийн асуудалд санаа тавих хүмүүс. Та бүхэн гайхна. Бүх байгаа асуудлууд, бүх зүйлсүүд шийдэгдэж болдогийг харна. Маш их хамтын хүчээр. Тэгээд энэ байгаа түвшиндээ, та бүхэн өөрсдийгөө харж болно. Бүх сахажа йогчид толгой дээрээ долгионтой байна. Та бүхэн энэ зургийг бүгдээрээ үзэх үү? Та бүхэн үзээрэй. Бүгд (Энэтхэгийн) Ганапатипуле-д сууж байгаа үед дарсан зураг. Тиймээс өөрийн энергийн долгионоо тэлж түгээ. Анхаарлаа тэл. Тэгээд та бүхэн гайхна, бусад бүх утгагүй асуудлууд чинь алга болно. Зургийг хар. Эхлээд хүүхдүүдэд үзүүл. Зүгээр хар. Та бүхэн бүгд толгойн дээрээ Бурхны долгионтой байна. Уйлж байгаа хүүхдийг аваарай. Юу болоо вэ? Охин ядарчихсан гэж бодно. За. Сууцгаа. Сууцгаагаарай. Наашаа ир, суу. Эргээд хар. Суньяа охин, наашаа хараад суугаарай. Наашаа харцгаана уу. Байна уу (хүүхдүүдээ). Бүгдээрээ сууцгаа. Ухаалаг бай. Тэдэнд том болох боломжийг нь олго. Би тэдний том болохыг нь л хүлээж байна. Тэгэхлээр, бид өөрсөддөө хандах хандлагтаа бид өөрсдийн агуу байдал, өөрсдийн түвшин, байр сууриа мэдэж, гэгээнтэн гэдгээ ухамсарлан бид хамгаас өндөр зэрэгт ирсэн гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгээд, бид гэрэл болсон мөн бусдад гэрэл өгөх ёстой гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ библийг авбал, Христ маш чухал зүйл хэлсэн. “Гэрлийг ширээн доор бүү тавь” гэсэн байдаг. Тийм зүйл юм. Та бүхэн тэр Гэрлийг эндэрт залах ёстой. Тийм зүйл байгаа юм. Та бүхэн өөрсдийн Гэрлээ орд шилтгээнд залах хэрэгтэй. Бусдад гэрэл өгөхийн тулд хамгаас өндөрт залах хэрэгтэй. Энэ нь аль аль талд үйлддэг. Хэрвээ өөрийгөө хэн гэдгийг ойлгоод, юуг ухамсарлах ёстойг мэдээд ирвэл. Таны нөхцөл байдал юу билээ, ямар хүчтэй болсон байна, Сахажа йогт ирээд юунд хүрсэн бна? Сахажа йогийн үйл хэрэгт хэр гүнзгий хандаж байна? Мөн Сахажа йогт юу өгөх ёстой вэ? Сахажа йога таныг хэрхэн ийм мундаг, чадварлаг, ийм сайн, сайхан болгосон байна? Та хангалттай шудрага байна уу? Та биеэ зөв авч явж байна уу? Бүх шаардлагатай, зөв зүйтэй зүйлсийг хийж байна уу, та? Яагаад гэвэл, зөвхөн та бүхэн л үүнийг хийж чадна. Та бүхэн маш их, маш их онцгой энергитэй, Амин сүнсний маш онцгой холбоотой (Бурхны) хүмүүс. Хэрвээ та бүхэн бусад бүх энгийн утгагүй хүмүүстээй адилхан байгаад, өөрсдийгөө гэр бүл, өөрсдийн хүүхэд, өөрсдийн утга учиргүй өмнөх амьдралууддаа хязгаарлаад, чөдөрлөөд байвал та унах болно. Өөртөө ч олдогдохгүй, мөн бусдад ч олдогдохооргүй унана. Асуудлууд бол та бүхний мэдэхээс ч илүү байна. Энэ бол, Дарь Эх биднийг йогчид болгосон гэдгийг ойлгох ойлголтолтонд та бүхэн хүрэх хэрэгтэй. Бид гэгээнтнүүд. Бид дэлхийн хүмүүст зөв замыг нь харуулах ёстой. Дарь Эх биднийг Гэрэлтэй гэсэн, бид хүмүүст аль замаар явах, хэрхэн цааш, яаж урагшилах замыг тавих ёстой. Гэтэл, оронд нь өөрсдөө асуудалтай болчихсон байж байдаг. Маш жижиг цөөрөм мэт ертөнцдөө дороо эргээд, эргүүлэгтээ л байгаад байдаг. Яаж тийм байж болдог юм? Би та бүхэнд их хэлсэн. Эдгээр хуурамч багш нарыг хараач. Тэд ямар ч бурхны долгионгүй, Кундалини, Сахажа йог-н талаар юу ч мэддэггүй, Гэхдээ тэд ямар их юм хийж байна. Харин бид юу хийж байна? Бид өөрсөдтэйгээ зүдэрсэн хэвээр л… өөрсдийн асуудал, өөрсдийн бодол, төсөөлөл, өөрсдийн жижиг сэтгэл, тахиан зүрхэтэйгээсээ болж зүдэрсээр л байна. Энэ бол та бүхэнд зориулсан, танд ойлгуулахын тулд юм. Энэ бол та бүхэн өөрсдөө өөрсдийнхөө төлөө шийдвэрээ гаргах зүйл юм. Энэ бол, таны өөрсдийн хүсэл, өөрсдийн агуу байдал, уудам сэтгэлд чинь илрэх ёстой зүйл юм. Өөрөө өөртөө, өөрийгөө ямар чадвартай, юу хийх чадвартайг үзэх зүйл юм. “Эх минь, энэ хэт их том зүйл юм, би юу ч хийж чадахгүй” гэж хэлэх маш амархан. Эсвэл зарим нэг нь “Эх минь, би гэр бүлтэй, завгүй” гэнэ. Эсвэл зарим нь би хүүхдүүдтэйгээ завгүй байгаад байна. Та бүхэн үүний төлөө Сахажа йогт ирсэн юм уу? Би та бүхний хүчийг үүний улмаас сэргээсэн юм уу? Эдгээр бүх ерөөлүүд үүний улмаас буух уу? Тиймээс та бүхэн тогтворжиж гүнзгийрэх нь маш чухал. Үүнийг маш тодорхой харах боломжтой. Тийм учраас бид шинэ хүмүүсийн хичээлийг хийх боломжгүй байгаа юм. Яагаад гэвэл бид үнэхээр гүнзгийрч тогтворжих хэрэгтэй учир. Англид. Би Англид маш олон жил амьдарсан боловч хүмүүс намайг байдаг л зүйл мэт авч байна. Би энд байгаад, энд амьдардаг учир, хүмүүс намайг нисэх буудалд гаргаж өгөөд л бүх юм болоо, гэж боддог. Хийх ёстой бүх үүргээ гүйцэтгэлээ гэж боддог. Бид нисэх буудалд Эхийг харлаа одоо боллоо, гүйцээ, гэж боддог. Намайг харах ямар хэрэгтэй юм. Би өөрт чинь ямар нэг юм өгөв үү? Гэрэл чинь тэлж байна уу? Хэдэн хүний Оюуныг та сэргээсэн байна? Зүгээр хар, хэдэн хүн өөрөөс чинь Сахажа йогийг сурсан байна. Таны амьдралаас, ухаанаас чинь, бие авч яваа байдлаас чинь? Энэ бол арга нь юм. Шалгуур нь. Зүгээр, би Эх-д хичээл заахаар явахад нь мөнгө өгсөн нь биш. Энэ бол хангалтгүй юм. Миний насанд, Миний насны Энэтхэг эмэгтэйг харвал хэдийнээ таягтай явдаг, шатаар ч гарж чаддаггүй. Энэтхэг эмэгтэйчүүд чаддаггүй, биенд нь хураагдсан хэт халууны улмаас. Харин би маш их аялдаг, намайг хэр их аялж түгээдгийг та бүхэн мэднэ. Би бас гэр бүлтэй. Тэд яахав? Би тэднийг орхиод, хамт байхаас хомсолж байна. Нөхрөө хомсолж байна. Тэд бүгд надгүйгээр байдаг. Би өдөр бүр, өдөр бүр аялаж байна, та бүхэн сайн мэднэ. Би маш их хүнд ажилладаг. Заримдаа би шөнийн 02 цагт, заримдаа 03 цагт унтдаг. Энэ удаа, надтай Харш хамт явсан. Тэр бүүр ядраад уначихсан. Тэгээд би энэ яг холын замын уралдаан шиг гэж хэлсэн. Би Австралид байвал Австраличууд надтай ажилладаг. Тэгээд Австрид байвал Австричууд хамтдаа ажилладаг. Тэгээд тэд тэндээ үлдээд сайхан байдаг. Би Англид байвал, Англи арай илүү засрагдсан газар. Тэд бүгд суугаад жаргаж байдаг. Би ямар байна? Би холын замын гүйлтэнд л байгаа мэт. Үүнтэй адил та бүхэн үүнийг мэдрэх хэрэгтэй. Эцсийн эцэст би юу хожив. Үүнээс би юу олов? Би нэг зүйлийг олсон. Би өөрийн хүүхдүүдийг буцаагаад эрүүл болгосон. Би тэднийг Бурхны оршихуйд оруулсан. Та бүхэн адилхан хийх хэрэгтэй. Бусад хүмүүсийг Бурхны орон руу авчирах хэрэгтэй. Гэтэл, та бүхэн өөрсдийн төөрөлдөлдөө л байгаад байх юм бол өдөр бүр доошоо, доошоо, доошоо унасаар байна. Би хашгирч, дуудаж, юу ч хэлнэ, та бүхний толгойнд хүрэхгүй. Толгойнд чинь буухгүй. Өөсрдийн байгаа газартаа л уягдана, хэрвээ харахыг хүсэхгүй байх юм бол. Үүнд хэлэхэд, та бүхэнд нэг давуу талтай. Ялангуяа Англид. Та бүхэн маш ухаалаг хүмүүс. Та бүхэнд бодох ухаан бий. Гарцаагүй Та бүхэн Америкчууд шиг тэнэг хүмүүс биш. Та бүхэн тархиндаа ухаантай. Гэхдээ тэр ухаан чинь муу санаа болон хувирч. Эрт урд цагт. Тэгээд одоо та бүхэн өөрийн муу санаанаас залхсан. Гэтэл Энэтхэгчүүд та нарын муу санааг сурсан. Тэд үнэхээр зальтай болсон. Гэхдээ та нар муу санаанаас залхсан. Тэгээд одоо маш ядарчихсан, залхчихсан, цуцчихсан, лазан болчихсон байна. Гэхдээ өөрсдийн тархины ухаанаар та бүхэн ойлгоно. Эх нь маш чухал ажил хийж буйг ойлгоно. Та бүхэн түүхэнд бичигдэх болно. Хэлсэн үг, зүйл болгон чинь, биеэ авч явах байдал бүр чинь, бүх зүйл түүхэнд бичигдэн үлдэнэ. Хэдэн хүүхэдтэй болсон, ямар эхнэртэй байгаа чинь бичигдэхгүй. Харин Сахажа йогт юу хийсэн чинь бичигдэнэ. Үүний санаж ав. Түүхэнд та бүхний юу хийсэн бичигдэнэ. Сахажа йоганд юунд хүрсэн чинь бичигдэх болно. Гаднаа гайхуулах зүйл биш, зүгээр үзүүлэн биш мундаг ярих зүйл биш. Ямар ч тийм зүйл биш. Энэ бол үнэндээ, үнэхээр та үнэмлэхгүй (оюуны түвшинд) юунд хүрсэн байна тэр чинь бичигдэн үлдэнэ. Хуурамч дүр үзүүлэхийг Бурхан мэднэ, мөн хөөрүү хээнцэрлийг мэднэ. Бурхан та бүхний хаана буйг мэднэ, мөн яах гэж буйг чинь мэднэ. Та Бурхныг хуурч чадахгүй. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бурхныг мэхлэнэ гэж бодож байвал өөрийгөө л мэхлэж буйгаа мэд. Өөрийн амин сүнс, өөрийн ухаарал, гэгээрэл, өөрийн хөгжил дэвшилээр тоглоно гэсэн үг. Тиймээс бид болгоомжтой байх хэрэгтэй. Эхийн хувьд би сануулахад та бүхэн өөрсдийгөө маш анхааралтай дүгнэхийг хичээ. Сахажа йогт би юу хийсэн бэ? Бусад хүмүүсийн дэвшилд би юу хийв? Бусад сахажа йогчидод би яаж хандаж байна? Хэр их амар амгалан, хайр, нийгүүслийг бид бусдад өгөв? Хэр их ойлголт, тэсвэр хүлээцтэй бусад хүмүүсд хандав? Зарим нэг хүн жаахан мөнгөтэй болонгуутаа маш их хөөрсөн бардам болж, маш их түрэмгий, маш бүдүүлэг болдог. Үүнд би итгэж чадахгүй юм. Яаж та мөнгөнөөс болж тийм зантай болж байна? Та бүхэн жирийн хүмүүс биш. Та бүхэн хөлөө Ганга мөрний усаар угаалгасан гэгээнтнүүд. Өөрсдийн сүр жавхлан, өөрсдийн хүч чадвар, өөрсдийн байрь суурийг ойлгохыг хичээ. Гэгээрсэн хүмүүсийн хувьд сахажа йогчид та бүхэн бусдаас дээгүүр юм. Яагаад гэвэл та бүхэн Оюуныг сэргээж чадна. Яагаад гэвэл та бүхэн Кундалини-н талаар бүх зүйлийг мэднэ, Оюуны ухамсрын талаар бүх зүйлийг мэднэ. Хэр их хүн энэ талаар мэддэг байв? Эс тэгвээс эдгээр бүх мэдлэгийг бүлэг тэнэгүүдэд өгчиж гэж бодогдмоор. Үнэ цэнийг мэддэггүй хүмүүст… Христос хэлж байсан, шүр сувдаа гахайнд бүү хая, гэж байсан. Би тийм алдаа хийсэн гэж бодохгүй байна. Гахайнуудад сувд шүр цацаж өгсөн гэж бодохгүй байна. Би тэгээгүй байлгүйдээ. Гэхдээ, үүнийг та бүхэн өөрсдөө харж, аль зэрэгт нь байгаагаа өөрсдөө шийдэх хэрэг. Бид маш адарматай цаг үеийг давж гарах хэрэгтэй байгаа нь маш тодорхой. Үүнтэй бид тэмцэлдэн ялан гарах нь маш чухал юм. Энэ бол өмнө байсан аль ч дайнаас илүү … Энэ бол өмнө байсан аливаа зүдгүүрээс бүүр илүү. Энэ, маш аймшигтай ертөнц үүссэнийг бид өөрчлөх хэрэгтэй байна. Энэ бол агуу их үүрэг ажил юм. Үүний тулд та бүхэн туйлын чин сэтгэлээсээ, дотроосоо ажиллах ёстой. Тэгээд, би бат итгэж байна, цаг нь ирэхээр энэ ертөнцийн түүхэнд сахажа йогчидын нэрс алтан үсгээр бичигдсэн байх болно. Энэ нь болно гэдэгт би итгэлтэй байна. Болох ёстой гэдэгт бат итгэж байна. Үүнд та бүхэн бүгд үүнд хүрэх хэрэгтэй. Хамтдаа, нэг сэтгэлээр, нэг зүрхээр… Би юуг тэвчиж золиослох вэ? Би юу хийх ёстой вэ? Яаж туслах вэ? Миний нэмэр хаана, юунд байна? Тэдгээр өдрүүдийг би өөрийн амьдрах хугацаандаа үзэх юмсан гэж хүснэ. Тиймээс өнөөдөр бол бид өөрсөд рүүгээ харж дүгнэх өдөр юм. Бид бясалгалдаа орох хэрэгтэй учир, нүдээ анина уу.

Өнөөдөр бид дотогшоогоо өөрсдийгөө харах хэрэгтэй өдөр. Бясалгалдаа бүгдээрээ орцгооё. Нүдээ аницгаана уу. Бүгдээрээ нүдээ ань. Одоо бүгдээрээ шинэ хүмүүст зориулж хийдэг (том зааланд хийдэг шиг) эхний бясалгалыг хийнэ. Эхлээд зүрхэн дээрээ гараа тавья. Биеийн зүүн хэсэгт ажиллана. Зүүн алгаа над руу хандуул. За. Юун түрүүнд гараа зүрхэн дээрээ тавь. Зүрхэнд Шива оршдог. Амин Сүнс нь юм. Тиймээс, өөрийн Амин Сүнсэндээ талархах хэрэгтэй. Анхаарлыг чинь гэгээрүүлсэнд таларх. Та бүхэн гэгээрсэн учир, зүрхэнд чинь буусан гэрэл бүх дэлхийг гэгээрүүлэх ёстой. Тийм учир, зүрхэндээ залбир… Энэ зүрхэнд минь буусан миний Тэнгэр/Бурхны хайрын гэрэл бүх дэлхийд түгэх болтугай. Чин сэтгэлээсээ. Тэнгэр/Бурхантай холбоотойгоо ухаар, тиймээс хүссэн бүхэн чинь биелнэ. өөртөө бүрэн итгэлтэйгээр чин сэтгэлээсээ хий. Баруун гараа гэдэсний дээд хэсэгт, зүүн талд нь тавь гэдэсний дээд хэсэгт, зүүн талд нь тавь. Энд Энд таны “Дхарма” байрлах төв юм. Энд, та бүхэн “Вишва Нирмала Дхарма” (Даяар ариун оюун) бүх дэлхийд тархах болтугай гэж залбир. Хүмүүс бидний ёс зүйтэй амьдралын гэрлийг харах болтугай. Бидний зөв зүйтэй амьдралыг хараад хүмүүс “Вишва Нирмала Дхарма” (Даяар ариун оюун)-г хүлээх болтугай. Улмаар, тэд гэгээрч, амьдрал нь буянтай, гэгээлэг болох болтугай. Дээшээ өгсөхийг хүсдэг болох болтугай. Одоо, гэдэсний доор зүүн хэсэгт баруун гараа (цавь руу нь) тавьж чанга дарна Энд цэвэр мэдлэг оршидог, Энд та бүхэн Сахажа йогчидын хувьд, Бидний Эх бидэнд, Тэнгэр/Бурхан хэрхэн ажилладаг талаар бүрэн ойлголт өгсөн. Бидний дааж, ойлгох хэрээр бидэнд бүх тарни, бүх цэвэр мэдлэгийг өгсөн, Намайг энэ талаар бүрэн мэдлэгтэй болгооч. Бүгдээрээ (хүс). Би харсан, нөхөр нь удирдагч байхад эхнэр нь сахажа йогийн талаар юу ч мэддэггүй. Эмэгтэй нь мэддэг байхад, нөхөр нь юу ч мэддэггүй байх жишээтэй. Намайг мэргэжлийн түвшинд, гарамгай мэдлэгтэй болгож өгөөч. Энэ мэдлэгт. Улмаар, би хүмүүст Оюуныг нь сэргээх чадвартай, Бурхан/Тэнгэрийн хууль гэж юу гэдгийг ойлгуулах чадвартай болох болтугай, Кундалини гэж юу юм, чакра хүрднүүдийн талаар ойлгуулах чадвартай болох болтугай Анхаарал минь ердийн амьдралын зүйлээс илүү сахажа йоганд байх болтугай Одоо, баруун гараа гэдэсний дээд хэсэгт тавь. Нүдээ ань. Энд, зүүн талд нь дар. Энд: Эх надаа Сүнс хайрласан. Улмаар миний өөрийн багш бол Ариун Сүнс. Би өөрөө өөрийн багш. Огоорол задгайрал үгүй, эрхэм чанартай болоосой. Айль араншиндаа өгөөмөр болох болтугай. Бусад сахажа йогчдод хайртай, нийгүүсэнгүй байх болтугай. Гайхуулах биш, харин Бурхны хайрын, Бурхны үйлдлийн талаар гүнзгий мэдлэгтэй болгож өгөөч. Хүмүүс ирэхэд нь сахажа йогийн талаар хэлэх чадвартай болгож өгөөч. Энэ агуа мэдлэгийг, даруухнаар, хайраар дамжуулах чадвартай болоосой. Одоо баруун гараа зүрхэн дээрээ авчиръя Энд, бид Бурханд талархах хэрэгтэй. Далай их баярыг мэдэрсэнд талархъя. Далай их өршөөлийг мэдрүүлсэнд талархъя. Бидний Эх-д байдаг өршөөх чадвар нь агуу гэдгийг бид харсан Миний зүрх тэлэн уужирч, бүх ертөнцийг багтаах болтугай Миний энэ хайр Бурхны нэрийг дуулан дуу гаргаж байх болтугай Зүрх нь хором бүрт Бурхны хайрын үзэсгэлэн гоог харуулж байх ёстой. Одоо баруун гараа Вишүүдхи-н дээрээ авчир Зүүн Вишүүдхи-н дээр, мөр хүзүүний хооронд, булан дээр Би гэм буруугийн хуурмагт автахгүй. Энэ нь хуурамч гэдгийг би мэднэ. Би өөрийн хуурмагаас зугтахгүй, харин нүүрлэн тулж арилгах болно. Бусдаас би бурууг хайхгүй харин өөрийн сахажа йогийн мэдлэгээрээ, бусдын хуурмагийг арилгахыг болгооно уу. Бидэнд маш олон арга бий, нууцаар бусдын дутагдлыг бид арилгаж болно. Миний хамт олонч зан чанар агуу болон хувирах болтугай. Улмаар бүх сахажа йогийн үндэстэн миний өөрийн гэр бүл, миний өөрийн хүүхдүүд, миний гэр, миний бүх зүйл болох болтугай. Энэ ухаагдахуун нь надаа бүхэлдээ дотроос минь бүрэн сэргэх болтугай. Би бүхэл бүтний нэг хэсэг, яагаад гэвэл бид бүгд нэг Эхтэй. Миний анхаарал бүх дэлхийг багтааж байх болтугай хүмүүсийн асуудал юу байна, би хэрхэн өөрийн үнэнхүү хүсэл, үнэнхүү хүчээр шийдэх боломжтой байна. Дэлхийн асуудлуудыг зүрхэндээ мэдэрдэг болгооч тэгээд дотроос нь, үндэснээс нь арилгаж бүхнийг нь үндэснээс нь, гарсан шалтгаанаас нь, гарч байгаа үндэснээс нь арилгаж байх болтугай. Эдгээр бүх асуудлын үндсэн зарчим руу нь орж, өөрийн сахажа йогийн, гэгээрлийн хүчээр арилгахыг хичээх болтугай. Баруун гараа духан дээрээ хөндлөнгөө тавина уу. Энд, юун түрүүнд, Сахажа йогт ирээгүй бүх хүмүүсийг өршөөе гэж хэлэх хэрэгтэй. Гаднах зааг дээр яваад байдаг, ирчээд, алга болдог, үсэрч ороод, үсрээд гардаг бүхнийг… Гэхдээ, юун түрүүнд, хамгаас илүү бүх сахажа йогчидыг өршөөх хэрэгтэй, яагаад гэвэл тэд бүгд надаас илүү. Би тэднээс алдаа хайхыг хичээдэг, гэхдээ би өөрөө хамгийн доор нь, тиймээс би тэднийг өршөөх хэрэгтэй, яагаад гэвэл би өчнөөн их цааш, хол явах хэрэгтэй гэдгээ мэдэх хэрэгтэй би маш доор байгаа, би өөрийгөө өчнөөн сайжруулах хэрэгтэй. Ийм даруу зан бидэнд нээгдэх ёстой. Тиймээс, энд: миний зүрхэнд буй даруу зан минь үнэн утгаараа, хураамчаар биш, засрагдан боловсорч, өршөөх мэдрэмж нь сэргэж, улмаар би бодит байдлыг, Бурханыг, Сахажа йог-г ухаарч, мэхийн ёслох болтугай. Одоо гараа толгойн ар тал, дагзан дээр тавиад, толгойгоо гэдий. Энд та бүхэн: Эх минь, өдий хүртэл таны эсрэг хийсэн буруу зүйлсийг минь өршөөгөөч, толгойнд орж ирч буй аливаа муу зүйлс танд харуулсан бүх өчүүхэн байдлыг таныг зовоон, сорьсон аливаа зүйлийг өршөөгөөч. Та бүхэн өршөөл гуйх хэрэгтэй. Өөрийн ухаандаа намайг хэн гэдгийг мэднэ. Би дахин дахин хэлээд байх шаардлагагүй. Сахасрара-д бол та бүхэн надаа талархах хэрэгтэй. Сахасрара дээр гараа тавиад 7 эргүүл. Надаа 7 удаа таларх. Эх минь, Оюуныг минь сэргээсэнд баярлалаа. Эх минь, бид ямар агуу гэдгийг ойлгуулсанд баярлалаа. Бурхан/Тэнгэрийн бүх ерөөлийг өгсөнд баярлалаа. Биднийг байх байснаас маш дээш нь гаргасанд баярлалаа. Мөн бидний тэтгэн дэмжсэнд баярлалаа, тусалсанд баярлалаа Өөрсдийгөө засан залруулахад тусласанд баярлалаа. Тэгээд эцэст нь, Та энэ дэлхийд ирсэнд баярлалаа, хүн болж төрөөд бид бүхний төлөө маш их ажиллаж буйд баярлалаа. Чанга дараад, (хуйхыг нь) сайн хөдөлгө. Доошоо суу, доошоо суу… Одоо гараа буулга. Толгойнууд чинь маш халуун байна. За одоо, сайхан банддан хийе. Өөрсдийн Эхийн бандданд өөрийн зүүн урсгалыг баруун тал руу нь оруулъя. Нэг. Сайхан хий. Өөрийгөө ямар аура-тай хэн гэдгийг ойлгож хий. Одоо дахиад. 2-дахь удаа Одоо 3-дахь удаа Одоо, 4-дөхь Одоо, 5 дахь удаа Одоо, 6-дахь удаа Одоо, 7 дохь удаа. Кундалини-гаа өргө. Кундалини-гаа өргө. Удаан. Маш удаанаар. Өргө. Эхний үед та бүхэн маш удаан хийх хэрэгтэй. Толгойгоо гэдийгээд, зангид. 1 зангид. 2 дахь удаа. Маш удаан хийгээрэй. Мөн өөрийгөө хэн гэдгээ ухаарч хий. Та нар бол гэгээнтэн. Үүнийг, сайтар хий. Сайтар, гүйцэд хий. Яаралгүй. Толгойн дээрээ авчир. Гэдий. Тэгээд 2 зангид. Нэг, хоёр За, дараачийнхийг нь хийе. Дахиад. 3-дахь удаадаа 3 зангидана. Маш удаанаар хийгээрэй. Маш удаан. Гүйцэд, сайн хийгээрэй. Толгойгоо гэдий. 3 удаа зангидаарай. За одоо өөрсдийн долгионоо хар. (хүүхдүүдэд) Долгионоо хараарай. Ингээд. Бүх хүүхдүүд долгионоо үзээрэй. Гараа ингээд бариарай. За зөв, болсон уу? Сайн байна. Гайхалтай, сайхан. Би та нараас долгион мэдэрч байна. Бурхан ерөөх болтугай. Баярлалаа.