Shri Ganesha Puja (part) Campus, Cabella Ligure (Italy)

Shri Ganesha Puja. Cabella Ligure (Italy), 16 September 2000. Гэмгүй чанарын утга агуулгыг ойлгож байгаа эсэхийг чинь сонирхоно. Гэмгүй, цайлган чанар бол дотоод чанар юм. үүнийг хүчээр байлгах боломжгүй үүнийг сургах боломжгүй. Энэ бол зөвхөн дотроос ундрах чанар юм хүн дотор байдаг.. Хүн, Шри Ганеша-г сүсэглэх шавь нь болвол, хүн өөрөө гэмгүй ариун болдог. Магадгүй та бүхэн, гэнэн хүмүүс зальтай хүмүүсд дээрэлхүүлдэг, түрэмгийлүүлдэг гэж боддог байх. Гэвч гэмгүй чанар бол маш агуу зүйл Хэзээ ч юунд ч дарагдаж устадаггүй. Энэ нь Амин сүнсний чанар юм. Гэмгүй цайлган чанар нь Амин сүнсний чанар юм. Тэгээд энэ Амин Сүнс нь та бүхэнд сэргэвэл, та бүхэн гэмгүй ариун чанартай болдог. Үүний улмаар, та бүхий л муу, бүхий л буруу сүнсний хөгжил дэвшилд, оюунд чинь хөнөөлтэй зүйлсийг давна. Тэгэхлээр, гэмгүй байх гэдэг бол боломжгүй юм. Юу гэвэл, та бүхэн ДОТРООСОО гэмгүй байх ёстой юм. Энэ зүйл нь сахажа йоганд ирж, ОЮУНыг УХАМСАРЛАДАГ болсны дараа болно. Тэгээд, таны тэмцэх хүч нь… Эдгээр бүх буруу, сөрөг мэдрэмжийн эсрэг – тэмцэх хүч чинь – туйлын ихээр дэмжигдэн, хамгаалагдаж байдаг. Шри Ганешийн Эх нь тэтгэж байдаг. Өдгөө, ариун гэмгүй чанарын талаар хүмүүст ярих нь хэцүү болж. Гэхдээ, та Христ-ын амьдралыг мэднэ. Тэр гэнэн ариуны биелэл байсан. Тэр ямар хүмүүстэй харьцаж байгаагаа мэддэггүй байсан. Бүгдийг нь гэмгүй гэж бодож байсан. Тиймээс тэдэнд хандан ярихдаа, (үйлдэл байдалдаа) башир хүмүүс хэзээ ч тэгж хандахгүй байдлаар ярьдаг байсан. Учир нь башир хүмүүс л бусдын баширыг ойлгож мэддэг. Тэгээд Христ, хүмүүсд ойлгогдоогүй (нарийн) зүйлсийг хэлж байсан Гэхдээ хэлсэн зүйл болгон нь гэмгүй чанарын Read More …