Shri Ganesha Puja (part)

Campus, Cabella Ligure (Italy)

Feedback
Share
Upload transcript or translation for this talk

Shri Ganesha Puja. Cabella Ligure (Italy), 16 September 2000.

Гэмгүй чанарын утга агуулгыг ойлгож байгаа эсэхийг чинь сонирхоно. Гэмгүй, цайлган чанар бол дотоод чанар юм. үүнийг хүчээр байлгах боломжгүй үүнийг сургах боломжгүй. Энэ бол зөвхөн дотроос ундрах чанар юм хүн дотор байдаг.. Хүн, Шри Ганеша-г сүсэглэх шавь нь болвол, хүн өөрөө гэмгүй ариун болдог. Магадгүй та бүхэн, гэнэн хүмүүс зальтай хүмүүсд дээрэлхүүлдэг, түрэмгийлүүлдэг гэж боддог байх. Гэвч гэмгүй чанар бол маш агуу зүйл Хэзээ ч юунд ч дарагдаж устадаггүй. Энэ нь Амин сүнсний чанар юм. Гэмгүй цайлган чанар нь Амин сүнсний чанар юм. Тэгээд энэ Амин Сүнс нь та бүхэнд сэргэвэл, та бүхэн гэмгүй ариун чанартай болдог. Үүний улмаар, та бүхий л муу, бүхий л буруу сүнсний хөгжил дэвшилд, оюунд чинь хөнөөлтэй зүйлсийг давна. Тэгэхлээр, гэмгүй байх гэдэг бол боломжгүй юм. Юу гэвэл, та бүхэн ДОТРООСОО гэмгүй байх ёстой юм. Энэ зүйл нь сахажа йоганд ирж, ОЮУНыг УХАМСАРЛАДАГ болсны дараа болно. Тэгээд, таны тэмцэх хүч нь… Эдгээр бүх буруу, сөрөг мэдрэмжийн эсрэг – тэмцэх хүч чинь – туйлын ихээр дэмжигдэн, хамгаалагдаж байдаг. Шри Ганешийн Эх нь тэтгэж байдаг. Өдгөө, ариун гэмгүй чанарын талаар хүмүүст ярих нь хэцүү болж. Гэхдээ, та Христ-ын амьдралыг мэднэ. Тэр гэнэн ариуны биелэл байсан. Тэр ямар хүмүүстэй харьцаж байгаагаа мэддэггүй байсан. Бүгдийг нь гэмгүй гэж бодож байсан. Тиймээс тэдэнд хандан ярихдаа, (үйлдэл байдалдаа) башир хүмүүс хэзээ ч тэгж хандахгүй байдлаар ярьдаг байсан. Учир нь башир хүмүүс л бусдын баширыг ойлгож мэддэг. Тэгээд Христ, хүмүүсд ойлгогдоогүй (нарийн) зүйлсийг хэлж байсан Гэхдээ хэлсэн зүйл болгон нь гэмгүй чанарын “долгион” агуулж байсан. Тэр “долгион” нь эдгээр хүмүүсийг эрүүл ухаанд нь оруулж түүнтэй харьцах харилцааг ухааруулдаг байсан. Гэхдээ магадгүй, цаг нь болоогүй байсан болоод ч тэр үү тэр хүмүүсд гэгээрэл ухаарал нь боловсроогүй. Энд Ганеша-гийн гэмгүй ариун чанар нь ялагдаж бүтэлгүйтсэн зүйл биш. Харин эсрэгээр, эргэн тойрондоо үлэмжийн гэгээн сайхан орчныг бүрэлдүүлдсэн. Та бүхэн гэрлэх болсонд би баяртай байна. Хүн яагаад гэрлэх хэрэгтэй гэж? Өдгөө, хүмүүс гэрлэлгүйгээр ч хүртэл хамтдаа амьдарч байна Гэхдээ, гэрлэнэ гэдэг бол хоорондын амьдралыг адислуулна гэсэн үг юм бие махбодь, сэтгэл, санаагаар нэгдэн уусах ерөөлөөр, адислуулах Хэрвээ хүн адислал хүртэлгүй хүнтэй ханилан амьдарч байвал энэ нь төгс төгөлдөр бус, дутуу. Гарсан хүүхдүүд нь зүгээргүй, сайн биш байдаг Тиймээс гэрлэж хуримлах нь маш чухал, шаардлагатай юм. Та бүхэн мэднэ, Христ хурим найранд их очиж байсан Яагаад гэрлэлтэнд тийм их чухал анхаарал хандуулж байсан бэ? Яагаад гэвэл энэ нь хоёр хүний хоорондын холбоог гэгээрүүлж ерөөдөг Бүх зүйл байж болно. Гэхдээ эхнэр нөхөрийн хоорондын холбоо адислагдах ёстой. Эс тэгвээс гарсан хүүхэд, удам нь юу ч болж хувирах боломжтой. Хүүхдүүд нь дээрэмчин, луйварчин, овжин, башир, худалч маш их хэрцгий авиртай удам төрдөг.. Хэрвээ гэрлэлт нь адислагдаж, ариун нүгэлгүй холбоон дээр эс тогтвоос. Тийм учир Христос гэрлэлтийг адислан ивээх гэж очдог байсан. Гэхдээ түүнийг уух дарс архи үүсгэсэн гэдэг нь огт буруу юм. Тэрээр энгийн усыг усан үзэмний амттай болгож хувиргасан. Еврей хэлэнд усан үзмийг мөн архи гэдэг, адил нэртэй Нэртэй биш. Гэхдээ вино гэдэг үг нь архи мөн адил усан үзэм гэсэн утгатай Гэхдээ ийм зүйл боломжгүй. Учир нь архийг шууд гаргах боломжгүй. Спирт гаргахад хугацаа шаарддаг. Архи дарсыг исэлдүүлж, муудуулдаг. Тэгж байж л спирт үүсдэг. Харин Христ энгийн усыг сахажа маягаар байгалиар нь амттай болгосон юу гэж хор агуулдаг спирт/дарс байх билээ? Маш олон хүмүүс, ялангуяа Христийн шашны хүмүүс Христ-г дарс уухыг зөвшөөрсөн, дарсыг “адисласан” гэж боддог. Тэр хэзээ ч архи, дарсыг адислаагүй. Усны амтыг л усан үзэмнийх болгон өөрчилсөн. Нэг өдөр би нэг хүнтэй уулзсан, та бүхний мэдэх Романа Баталья гэдэг хүн. Тэр надаас, намайг Оюуны ухамсартай болгож өгөөч гэсэн Би зөвшөөрч, түүнийг ус аваад ир гэв. Тэр ус авчирч өгөхөд би өөрийн хууруунуудыг дүрсэн тэгээд тэр хүн усыг амталж үзээд “Эх минь, энэ дарс шиг юм” гэсэн Би “Тиймээ. Энэ байгаа юм. Яг үүнийг Христ хийсэн” гэсэн. Тиймээс, архи уухыг хэн ч адислаагүй. Тийм зүйлийг Христ хийнэ гэж яаж бодоо вэ? тийм оюун ухааныг чинь бүрэлгэх тийм зүйлийг Архи уудаг хүмүүс бол эрүүл биш хүмүүс тархиндаа ямар нэгэн асуудалтай болдог Жолоо барьж байхдаа асуудал үүсгэдэг, хүнтэй ярьж байгаа нь хүртэл анзаарвал зүгээр биш. Тэд маш түрэмгий, заримдаа маш идэвхгүй Ихэнхдээ тэд маш түрэмгий бөгөөд биеэ авч явж байгаа нь, хүнд зохисгүй авиртай болсон байдаг. Тиймээс, бид ойлгох хэрэгтэй, энэ дарс гэх маш их удаан хугацаанд исэлдүүлж гаргадаг зүйл нь маш буруу, бидний оюуны/сүнсний амьдралд маш хөнөөлтэй. (Мэдрэлийн эдэс үхэж нарийн оюуны мэдрэмжгүй, оюуны хомсдолд ордог). Архи дарсыг бүх нийтээр уух ёстой хэмээн хүлээн зөвшөөрсөн улс бүр зүгээр л нохойн хөгжил рүүгээ унаж байна. Энэ нь Шри Ганешийн эсрэг юм. Гэмгүй чанарын эсрэг Архи уудаг хүн маш башир, овжин, түрэмгий, төрөл бүрийн муу авиртай болдог. Тийм архи уудаг хүнд хүн итгэх боломжгүй. Эхнэр, хүүхдүүд рүүгээ мөн хүн бүр рүү дайрдаг. тэдний амьдралыг сүйрүүлэхийг хүсдэг учир нь өөрийн сүйрэл нь ирч буйг мэддэг (далд ухамсартаа) Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, гэмгүй чанар нь хэзээ ч хүний оюун ухамсрыг сүйрүүлдэг тийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүний оюун ухаан маш чухал. Үүнийг эрхэмлэн дээдлэх хэрэгтэй Таны оюун санааг муутгадаг, эрүүл мэндийг муутгадаг зүйлс бүгд буруу. Ялангуяа Сахажа йогчдод. Та бүхэн өөрсдийгөө эрүүл байлгах ёстой. Эрүүл мэндээ яаж хадгалах вэ гэвэл эрүүл мэндийг чинь устгаж буй, хөнөөлтэй зүйлсээс зайлсхийх Тэгэхлээр, гэрлэсэн гэр бүлийн амьдрал хайраар адислагддаг амьдрал нь ерөөгддөг. Ерөнхийдөө сүмд хийгддэг, гэхдээ Сахажа йогт, бүгд надаар ерөөгддөг Тиймээс ойлгох хэрэгтэй, энэ бол та бүхний хүртсэн –маш агуу зүйл юм. Гэхдээ зарим нэг тойруу явдаг хүмүүс байдаг “Эх минь, бид салмаар байна, бид сайн гэр бүлтэй болохыг хичээж байна”, гээд төрөл бүрийн явдлууд ярьдаг. Мэдэж байна уу? Энэ гэрлэлт нь хэрвээ адислагдан сахажа йогийн бүх ёс горим, зан үйлээр явагдсан бол энд ямар ч муу зүйл байх боломжгүй. Харин, та өөрөө муу хүн бол, хэн ч танд туслах боломжгүй. Буруу бодлуудтай байвал засахыг хичээх хэрэгтэй. Сахажа йогт гэрлэхийг хүсч байвал гэр бүлийн амьдралын дархан ариун адисыг хүндлэхийг хичээ. Би мэднэ, заримдаа бүсгүйчүүд, заримдаа эрчүүд муу байдаг, асуудал үүсгэдэг. Гэхдээ ухаантай хүн бол, бүх зүйлсийг тэсч, даван гарахыг хичээдэг, яагаад гэвэл гэр бүлийн ариун дархныг хадгалахыг хүсдэг. Нэг зүйл хүмүүст маш ойлгомжгүй, маш зөрчилдөөнтэй байдаг. Христос нь гэр бүлийн ёслолоос гадуур төрсөн гэдэг нь мөн Шри Ганеша нь гэр бүлээс гадуур төрсөн. Тэдгээр нь, өөрсдөө нүгэлгүй ариуны, онгон дарханы ерөөл юм. Тэдэнд адислал/ерөөл хэрэггүй (гаднаас) Тэд гэмгүй ариун чанарын төлөөлөл юм, тийм хүмүүст тэдэнд, тийм зан үйл, ёслол, горим хэрэггүй байдаг. Тийм төрсөн юм, тийм туйлын ариун, гэм нүгэлгүй Гэхдээ бид тэднийг жишээ болгон дууриах зүйл биш. Тэд Бурхад байсан, мөн тэгж төрөх ёстой байсан, харин бид адислуулж ариун явдлыг амьдралдаа чандлан мөрдөх ёстой юм. Энэ бол Бурхан хүмүүс хоорондын ялгаатай байдал. Бурхныг (хувилгааныг) шүүмжлэх нь маш хялбар, амархан. Бүх Бурхны хувилгаануудыг хүмүүс дүгнэн шүүмжилдэг. Яагаад гэвэл хүмүүс тэднийг ойлгох чадваргүй учир. Гэхдээ, маш ариун, гэмгүй цайлган болохыг хичээ тэгвэл тэднийг ойлгож, яагаад тэдний амьдрал өөр түвшинд байсныг ойлгох болно. Хэрвээ одоо:”Эх минь, би ариун гэмгүй боллоо”, гэлээ ч энэ боломжгүй Ямар аргаар гэмгүй ариун болох вэ? Сахажа йогт гэмгүй/ариун болох арга байдаг. Үүнд бид “бодлоос ангид” оюунаар хүрдэг. Хэрвээ та “бодлоос ангид” түвшинд байвал, юу болох вэ? Та хариу үйлдэхгүй, реакц үзүүлэхгүй, Буруу зүйлсэд орооцолдохгүй, автахгүй. Маргалдаанд, учир нотолгоонд орооцолдохгүй. Харин зүгээр л харах болно. Тэгээд дотроос чинь гэмгүй ариун чанар бохир намгаас өгсөн гардаг лянхуа мэт үзэсгэлэнтэйгээр нээгдэнэ. Нөхцөл байдал ямар ч байлаа бодлоос ангид оюунд байвад, та хариу үйлдэл (реакц) үзүүлэхгүй. Энэ бол ариун чанарын илрэл, тэмдэг юм. Тэгээд хариу үйлдэл (реакц) үзүүлдэггүй хүмүүс ямагт залуу байдаг. Тэдний нас нь хэзээ ч мэдэгдэдгүй, маш залуу харагддаг, учир нь хариу үйлдэл (реакц) үзүүлэх нь сайн зүйлд тооцогдохгүй энэ нь таныг бусад хүмүүсд хэт автах байдалд оруулдаг. Харин хэрвээ та реакц үзүүлэхгүй, зүгээр л гаднаас нь хараад, гэрчийн түвшинд байвал, та юунд ч автахгүй. Юмнаас ангид болно. Ийм маягаар таны гэмгүй ариун чанар хөгжинө мөн та өөртөө маш итгэлтэй, тайван болно. Би нэг Хятадын хаан гэгээнтэн хүн дээр очсон тухай өгүүлэл уншсан тэгээд түүнээс буян гуйхаар ирсэн гэж, “Ямар буян?” гэхэд, “Би хүүгээ төлөвшиж, бүх зүйлийг нүүрлэх чадвартай болгомоор байна, хүмүүс юу ч хийлээ, тэднийг нүүрлэх чадвартай болгомоор байна”, гэж. Гэгээнтэн: “за, тэгж болно. Хүүгээ үлдээчих”, гэв. Тэгээд, маргаан болж тэмцэлдээн болоход ханхүү маш номхон цэгцтэй зогсон, бүх зүйлийг бодолгүйн түвшинд харж байв. Тэгээд бүх маргаан үүсгэгч хүмүүс буцаад намдан, бүгд яваад өгөв. Тэд хүүгийн тэр гэмгүй агуу чанарыг тэсэхгүй байв. Хүү нь гэтэл маш залуухан. Хаан тэгээд гайхан бахархав, хэрхэн хүү нь тэдгээр бүх хүмүүсд, бүх хэл ам бүх түрэмгийлэл, түүнд хэлсэн бүх төрлийн аймшигтай зүйлсийг өнгөрөөхийг харав. Хэрвээ хүн танд ямар нэгэн зүйл хэлвэл, зүгээр л гэмгүй цайлган бай. Тэр үед таны гэмгүй чанарын хүч таныг дарамталж, зовоохыг завдаж байгаа тэр хүн маш буруу гэдгийг шууд харуулах болно. Нөгөө хүн ч магадгүй өөрийн буруу зүйл хийж байгаагаа ухаарч, намайг дарамтлах гэсэн чинь энэ хүн ямар ч ажигласан шинжгүй байх юм, гээд тэр хүн өөртөө тун хүчгүй сул санагдах болно, дарангуйлах ямар ч хүчгүй гэдгээ мэдэх болно. Тэгэхлээр, энэ бодлоос ангид энэ зүйл нь Сахажа йогч бидэнд байдаг Бид тэр бодлоос ангид түвшинд орж болно. Өөрийн (реакц) хариу үйлдлээ багасгахыг хичээ. Ямар ч хариу бүү үйлд Хүмүүс, өөрсдийгөө “их юм”-д боддог учир, тэд реакц үзүүлдэг. Жишээлбэл, нэг хүн надаа хивс үзүүлсэн, би үүнийг хараад маш баяртай байсан, “Бүх сахажа йогч бүсгүйчүүд үүнийг гараар урласан, маш сайхан”. Үнэхээр, үүнийг тэд хийсэн гэдгийг мэдэх баяртай сайхан санагдсан. Харин жишээ нь би өөр нэг энгийн хүн байсан бол, “Өө бурхан минь, ямар хачин өнгөтэй зүйл вэ”, гэх мэт авир гаргах байсан. Тэгээд юу ч хийсэн байлаа би баярлахгүй байх байсан. Нэг гол зүйл нь, баяр нь гээгддэг. Хүүхдийн хувьд баярлах байдал нь бүрэн илэрдэг. Харсан юм болгондоо баярлаж, зүйлсийг баяртай болгож байдаг. Хүхдүүдийг хараач дээ. Би хүүхдүүдийг харахад, тааралдсан зүйл болгоныг өөрсдийн тоглоом болгодог. Эртүүд бид Женова-н цамхаг руу явахад тэнд том модон тайрдаснууд байсан. Тэнд хэдэн хүүхдүүд ирээд дээр нь авираад морь болгон тоглож, баяртай байсан. Тэд хаана ч байлаа, юуг ч харлаа бүх зүйлийг маш баяр баясаглантай тоглоом болгож байдаг. Хүүхдийн хувьд амьдрал хүртэл тоглоом. Зүгээр л баярлах нэг зүйл. Мөн бусдыг бүх зүйлд баярлуулж байдаг. Хэрвээ та нэг тийм сайхан биш ааштай байвал, хүрч ирээд хүүхдүүд ямар нэгэн байдлаар, ямар нэгэн зүйл үйлдэж эхэлдэг тэгээд хүнийг маш энгийн байдалд нь буцааж оруулдаг. Тэгээд, бид энгийн, хялбархан хүнийг хараад, тэд яг хүүхэд шиг юмаа гэдэг. Тийм хүмүүс, башир, хортой байхыг мэддэггүй. Хүмүүсийн ухаангүй, муйхар загнахыг ойлгодоггүй, өөрсдийн гэнэн ариун ертөнцдөө амьдардаг. Үүнтэй адил бүх сахажа йогчид энэхүү аураг өөртөө бүрдүүлэх ёстой