Diwali Puja, The Importance of Meditation (part)

(United States)

Feedback
Share
Upload transcript or translation for this talk

Diwali Puja. Lake Piru, Los Angeles, (USA) – 3 November 2002.

Өдөр бүр та нар бясалгаж байх хэрэгтэй. Бясалгал хийдэггүй хүмүүс нь – доош унах – боломжтой. Яагаад гэвэл, Бясалгах нь бол дэнлүүнд тос хийхтэй адил юм. Бясалгал хийдэггүй хэд нь – “үүнэгүйгээр болчихно” гэж бодож байвал – харамсалтайгаар эндүүрч байна. Тэд өглөө мөн орой болгон бясалгаж байх хэрэгтэй. Асуудал нь бол: (Сахажа йогт) бүх юм бэлэн, гарын доор, маш энгийн хялбархан ирдэг учир тэд, бясалгах нь маш чухал гэдгийг ойлгохгүй байна. Магадгүй… Та нар биш л дээ, гэхдээ маш олон Оюунаа сэргээчихээд, бясалгалаа хийдэггүй хүмүүс байгааг би мэднэ. Тэгээд, тэдний байдал, хэв маяг нь өөр байдаг. Тэдний дотоод байдал нь өөр байдаг. Бясалгал бол үнэхээр тайтгаруулж, тэтгэгч зүйл… Гэгээн тэнгэртэй холбогдох үлэмжийн сайхан арга. Тэрхүү бясалгалын төлөвд байхад таны бүхий л асуудлууд шийдэгддэг. Хэрвээ та бясалгалаа хийдэггүй юм бол, хэрвээ та бясалгалаа мөрдөдгүй юм бол магадгүй таны гэрэл мөхөх байх. …(олсон жаахан нь) хангалттай гэрэл өгч чадахгүй. Энэ бол чухал юм. Маш их чухал зүйл. Өөрийн талаар болон бусдын талаар бясалгалдаа олж харах нь маш чухал юм. “Яаж бясалгал хийх вэ?” гэж олон хүмүүс асуудаг. – Юу ч хийх хэрэггүй. Зүгээр л “бодол үгүй оюуны оршихуй”-д ор. “Бодлоос ангид ухамсрын түвшин”-рүү орохыг хичээ. Хэрвээ та тэрхүү бодол үгүй оюуны оршихуйд орж чадвал -та хийх ёстой зүйлээ хийсэн. Яагаад гэвэл энд та Үнэн, Бодит оршихуй, Баяр жаргал зэрэг бүхий л үндсэн чанар болсон чухал зүйлстэй нэгдэх тэр өртөг нь юм. Бясалгаж байхдаа үүнийгээ ямар нэгэн гүйцэтгэх үйлдэл болгохгүй байхыг хичээ. Бясалгал бол өөрийгөө намдааж, аниргүй болгох зүйл юм. Бодол санаагаа аниргүй болгох. Тэгээд өөр дотор чинь байгаа тэрхүү далай руу умбах арга юм Гэтэл, та нар үүнийг хийдэггүй байлаа гэж бодъё. бяслагадаггүй гэж бодьё… Надаа шууд л мэдэгддэг. Бясалгал хийдэг, бясалгал хийдэггүй хүмүүсийг би шууд л мэддэг. Үүнийг мэдэхэд надаа хэцүү биш. Бясалгал хийдэггүй хэд нь ямагт эргэлзэж тээнэгэлзсэн байдаг. Тэд төөрөлдсөн байдаг. (Нарийн) зүйлсийг ойлгодоггүй. Тийм учраас, Бясалгах нь бол Сахажа йоганд хамгийн чухал зүйл нь юм. Гэрэл нь цахилгаан гүйдлийн улмаас гэрэлтдэг шиг, эсвэл лаа нь тосны улмаас асдаг шиг, үүнтэй адил, Бясалгал бол – Тэнгэр/Бурхны хүчний тасралтгүй урсгал юм. Энэ нь таны аливаа (буруу) ойлголтыг өөрчлөнө, үүгээр барахгүй бүхий л муу бодлуудыг арилгана, аливаа урам хугалах зүйлийг арилгана. Тэгээд, та нар ийм маягаар бодлоос ангид оюун-д нь бясалгаад байвал, та нар дотроосоо ч, гаднаасаа ч хэрхэн дэмжигдсэнээ хараад гайхах болно, Энэ нь маш агуу их хүч юм, бодлоос ангид оюун нь Тэгэхлээр, бясалгалаа хийдэггүй хэд нь хол явж чадахгүй, Сахажа йогийн ашиг тусыг тэгж их хүртэж чадахгүй. Хүн бясалгахыг хичээж байх хэрэгтэй. Бодолгүй оюуны түвшинд хүрэх хэрэгтэй. Тэгвэл, танд юу болох (тохиолдох) вэ? Та бодол үгүй оюуны түвшинд байвал, танд танд юу болох вэ гэвэл, та өөртөө үнэмлэхүй итгэлтэй болно, Бурханлагийн талаарх бүрэн (мэдэж) итгэлтэй болно. Танд (тэр нь) байгаа гэдгийг та өөрөө мэдэх болно. Манай Дарамшала-гийн сургуулиас ирсэн хүүхдүүдийг би харсан. Тэд өөртөө туйлын их итгэлтэй, мөн туйлын их даруу төлөв байсан. Тэгээд би тэднээс: “та нар юу хийдэг вэ?” гэж асуухад, тэд: “Эх минь, бид бясалгадаг”, гэсэн. “Бид сургуульдаа, орой бөөнөөрөө бясалгадаг, тэгээд тэр бясалгал нь бидэнд тусалдаг”, гэсэн. Төсөөлөлдөө, ийм жаахан хүүхдүүд тийм юмыг хэлж байдаг, гэтэл та нар яагаад ойлгож болохгүй гэж? Бясалгал нь өөртөө итгэх итгэл, аюулгүйн мэдрэмжийг өгдөг. Энэ нь та нарт үнэнхүү гэгээрлийг өгнө. Мөн Бурхантай холбогдох үнэмлэхүй холбоог өгнө. Бурхантай холбоо үгүй бол Сахажа йогоор хичээллэх ямар хэрэг байна? Би мэднэ, бясалгалаа хийгээд, өөрсдийн гүн гүнзгийд хүрч маш их дэвшсэн хүмүүс байгаа, би мэднэ. Мөн бас, жаахан хуурмаг тийш явчихсан хүмүүсийг би мэднэ. Таны гүн гүнзгий – “Бодол үгүй оюуны ухамсарт” оршидог. Энэ бол таны хүрэх ёстой маш чухал өртрөг юм. Та ямар нэгэн юмруу харахдаа (тухайн зүйлийг) бодол үгүй ухамсарлах юм бол та үнэхээр юмсыг ойлгож тусгадаг болно. Тийм маягаар л (юмс) ажилладаг. Би мэдэхгүй. Хэр удаан та тэрхүү байдалд байж чадахыг би мэдэхгүй. Гэхдээ хэрвээ 1 секунд ч гэсэн та үүнд хүрч чадвал, та үргэлжлүүлээд үүнд илүү их хүрж, олсоор байхыг хүсэх болно. Би бясалгалын талаар өмнө маш их ярьж байсан. Харин өнөөдөр би эдгээр асч буй лаануудыг хараад эдгээр нь бясалгаж байгаа юм биш үү, гэж бодно. Эдгээр нь бүгд бясалгалын байдалд байгаа учраас тэд ингэж асч байгаа юм. Үүнтэй адилхан, би бясалгадаг Сахажа йогчидыг мэднэ, мөн бясалгадаггүйг нь ч би мэднэ. Тэгээд тэдгээр нь асуудалтай байвал, яагаад асуудалтай байгааг нь би мөн мэднэ. Хамгийн гол зүйл нь бол – таны Бурхантай нэгдэх холбоо. Тэгээд үүнд та зөвхөн – бясалгаад, “бодол үгүй ухамсартай” болвол л хүрнэ. Энэ бол тэрхүү Тэнгэр/Бурхны үйлддэг, тусалдаг (эхний) өртөг юм. “Энэ нь” танд туслахдаа, та “үүнд яаж хүрсэн юм болоо” гэмээр юу ч мэдэгдэлгүйгээр үйлддэг. Тэгэхлээр, бодол үгүй оюун бол (ухамсар) та нарын хүрэх ёстой эхний өртөг юм. Маш чухал. Үүний дараата та ямар нэг өөр юманд хүрж болно, харин энхний шат бол – бодол үгүй ухамсрын түвшин юм. Энэ бол маш чухал. Бодлоос ангид оюунтай болох нь, (ухамсарладаг болох нь) чухал. Яагаад гэвэл тэр үед танд ямар ч бодол, зүүн баруун талаас, өнгөрсөн болон ирээдүйгээс гарч ирж танд садаа болохгүй. Зөвхөн л одоо цагтаа, бодит байна. Энэ нь та бүхэнд бүгдэнд нь байдаг, миний хэлсэн болохоор биш. Энэ нь та бүхэнд бүгдэнд нь байдаг. Гэхдээ үүнийгээ тогтоож бататга. Та бүхэн өөрсдийгөө бодол үгүй оюуны ухамсарт тогтворжуулах хэрэгтэй. Хэр удаан нь энд хамаагүй. Харин, хэрвээ та ганц удаа ч үүнд нь хүрвэл та үргэлжлүүлээд үүнд нь хүрдэг болно. Маш олон хүмүүс бясалгадаг, гэхдээ тэдний бодлын үйл явц нь зогсоогүй байдаг. Тэд бодлоос ангид аниргүйн түвшинд ороогүй байдаг. Энэ бол тэрхүү маш чухал, онцлох өртөө нь юм. Хэрвээ та өсөж дэвшье л гэж бодож байвал та Бурхантай үнэмлэхүй холбоотой байх хэрэгтэй, бодол үгүй оюун, ухамсрын түвшинд. Хэн нэгнийг дуудах хэрэггүй, ямар ч тийм юм үгүй. Энэ нь зүгээр л үйлдэж эхэлдэг, яагаад гэвэл энэ нь дотор чинь байгаа учир. Эдгээр энэ бүх бодлууд хоёр талаас чинь бөмбөгдөж байдаг. Толгойнд чинь. Тань руу ирж байгаа эдгээр бүх бодлууд ямар ч утга агуулаггүй. Таныг бодитой болгохгүй. Та өөрөө бол далай мэт юм. Та нар өөсдөө тэрхүү бодол үгүй ухамсрын түвшинд хүрч гарах хэрэгтэй. Энэ талаар, бүх агуу судруудад, ямагт бичигдсэн байдаг, гэхдээ миний хэлж байгаа шиг ийм тодорхой ойлгомжтой биш. Та бүхний зарим нэг нь бодол үгүй ухамсрын түвшинд хүрээгүй гээд би “хэнд ч хэрэггүй хүн” гэж хэлэх гээгүй юм. Үгүй. Гэхдээ оролдоод үз. Та нар бүгд тэр “бодлоос ангид” түвшинд хүрч чадна. Нэг секунд ч гэсэн хүрч чадвал энэ нь маш сайн хэрэг юм. Тэгвэл та тэрхүү секундээ уртасгасаар байх болно. Би үүнийг хариу тусгалтай бодол гэнэ. Нэг зүйл рүү харахдаа, бодолгүй ухамсарлаж байвал таны бодлууд тусгадаг, харж байгаа юмныхаа гүн гүнзгийг тусгадаг. Ийм маягаар, та бүхэн бүгд үнэхээр маш бүтээлч сахажа йогчид болж хувирна. Би юуг анзаарсан бэ гэвэл, энэ бодлоос ангид ухамсрын түвшинд олон хүн тогтворжоогүй байна. Энэ нь сайн биш юм. Өнөөдөр, энэ Дивали (гэрлийн) өдөр би та бүхнээс өөрсдийгөө энэ бодлоос ангид түвшинд гэгээрүүл гэж хэлмээр байна. Энэ хэцүү биш, дотор чинь байдаг. Бодлууд энэ тал, тэр талаас гарч ирээд байдаг учир… Тэгээд эдгээр нь таны тархины хөдөлгөөн биш, огт үгүй. Зүгээр л таны хариу үйлдэл байгаа юм. Харин та үнэн утгаар нь бясалгаж байвал тэр бодлоос ангид ухамсрын түвшинд нь хүрнэ. Энэ нь маш чухал өртөг юм. Тэгээд танд ямар ч хэрэггүй эдгээр бүх утгагүй бодлууд алга болно. Алга болно, тэгээд таны өсөлт дэвшил боломжтой болно. Энд байгаа олон хүмүүс: “Эх минь, би тэр түвшинд орохгүй байна”, гэх байх. Гэхдээ үз. Үзээд бай. Та нар чадахгүй, үүнд хүрэхгүй гэдэгт би итгэхгүй. Та бүхэн бүгд: “Би чадна” гэсэн бодолтой байх хэрэгтэй. Үүнд та бүхэн хүрнэ. Үүний тулд, та зүйлсийг үгүйсгэх хэрэггүй, Зүгээр л бясалгалдаа ор эсвэл ямар нэг (хэцүү) зүйлийг үзэх хэрэггүй, зүгээр л… бясалгалдаа ор. Тэгээд та гайхна, хэрхэн зүйлсүүд боловсорч, шийдэгдэхийг хараад гайхна. Мэдээж хэрэг, та бүхний ихэнх нь тэр оршихуйд маш их орсон байгаа, гэлээ ч би, тэр бодлоос ангид оюуны ухамсрыг нэмэгдүүл гэж хэлмээр байна. Тэр оршихуйн оронг нэмэгдүүл.