Talk to Sahaja Yogis, Subtlety (part) (England)

Talk to Sahaja Yogis, Subtlety (part) Та Бурхан мөн үү? гэж Павел асуухад хариулсан талаар Надаа таныг Бурхан гэсэн, Бурхан өөрөө байгаа юм, гэж хэлсэн. Үүнд л хариу хүссэн юм. За. Одоо, над руу гараа хандуулаад өөрийн асуултаа тавь. Компьютер шиг амархан (хариулт чинь ирнэ). Компьютероо ажиллуул. Асуултаа тавь. Гүйцээ. Тэр бол “И” юм. Тэр бол Агуа Бурхны хүсэл юм. Тэр бол Бурхны хүч нь юм. Зөвхөн тэр л хувилгаалж төрдөг. “Веда” судрыг уншсан бол, Тэр (Эх) өөрөөсөө хүү төрүүлсэн гэж байдаг. Тэгээд анхны бүтээгдсэн дуу авиа бол (OM) хүүхэд байсан. Тэр авиа нь бол бидний, Брахма (Оюун) Логос гэж (баруунд) хэлдэг авиа байгаа юм. Тэгэхлээр одоо, Бурхан болон Бурхны хүсэл хооронд ямар ялгаа байх уу? Нар болон нарны гэрэл хооронд ямар ялгаа байх билээ? Сар болон сарны туяа хооронд ямар ялгаа байх билээ? Үг болон үгний утга хооронд ямар ялгаа байх билээ? Тэгэхлээр, Агуу Бурхан нь хүн ойлговол, зөвхөн (бүхнийг харж байдаг) “ГЭРЧ” юм. (Эр/Эм, Эцэг/Эх гэх) Энэ хоёр зүйл хоорондоо уусан нэгдэх тэр өдөр энэ ертөнцөөс юу ч үлдэхгүй. Салангад байгаа учир л эдгээр (ертөнцийн) зүйлс болж байгаа/байдаг. Тэр хоёр уулзаад, уусан нэгдвэл юу ч үлдэхгүй. Энэ нь Брахма (Оюуны) авиа л болон хувирна. Үүнийг хүн хэзээ ч ойлгохгүй. Яагаад гэвэл энэ хоёр, -Бурхан болон Түүний хүч нь- тэгж уусан нэгдэх талаар хүн огт мэдэхгүй. Хүн ойлгохгүй. Ямар ч тийм зүйлийг. Яагаад гэвэл үүнийг харьцуулан ойлгуулах ямар ч зүйл байхгүй учир. Яахав, хүн зүйлсийг мөн бодлоороо ойлгож болно. Жишээ нь, хүмүүс надаа мэхийвэл, тэдний Кундалини нь сэргэж эхэлдэг. Read More …