Diwali Puja, The Importance of Meditation (part) (United States)

Diwali Puja. Lake Piru, Los Angeles, (USA) – 3 November 2002.
Өдөр бүр та нар бясалгаж байх хэрэгтэй. Бясалгал хийдэггүй хүмүүс нь – доош унах – боломжтой. Яагаад гэвэл, Бясалгах нь бол дэнлүүнд тос хийхтэй адил юм. Бясалгал хийдэггүй хэд нь – “үүнэгүйгээр болчихно” гэж бодож байвал – харамсалтайгаар эндүүрч байна. Тэд өглөө мөн орой болгон бясалгаж байх хэрэгтэй. Асуудал нь бол: (Сахажа йогт) бүх юм бэлэн, гарын доор, маш энгийн хялбархан ирдэг учир тэд, бясалгах нь маш чухал гэдгийг ойлгохгүй байна. […]

Shri Ganesha Puja (part) Nirmal Temple (Italy)

Shri Ganesha Puja. Cabella Ligure (Italy), 16 September 2000.
Гэмгүй чанарын утга агуулгыг ойлгож байгаа эсэхийг чинь сонирхоно. Гэмгүй, цайлган чанар бол дотоод чанар юм. үүнийг хүчээр байлгах боломжгүй үүнийг сургах боломжгүй. Энэ бол зөвхөн дотроос ундрах чанар юм хүн дотор байдаг.. Хүн, Шри Ганеша-г сүсэглэх шавь нь болвол, хүн өөрөө гэмгүй ариун болдог. Магадгүй та бүхэн, гэнэн хүмүүс зальтай хүмүүсд дээрэлхүүлдэг, түрэмгийлүүлдэг гэж боддог байх. Гэвч гэмгүй чанар бол маш агуу зүйл Хэзээ ч юунд ч дарагдаж устадаггүй. […]

Makar Sankranti/Shri Surya Puja (part) (India)

Makar Sankranti – Shri Surya Puja. India Tour, Bombay (India), 10 January 1988.
Бүх хөгжил хувьслын явцад газар Эх нь (өөрийн тэнхлэгийн хүчээр) маш их үүрэг гүйцэтгэсэн. Үүнтэй адил хүн доторх гол тэнхлэг бол маш чухал. Амьдралын гол зарчим (зүй тогтоол) бол бидний тэнхлэг юм. Бид өөрсдийн (төв, гол) тэнхлэгээ баримтлах ёстой. Тэнхлэгээсээ хазайсан хүмүүс нь, нэг бол зүүн тал руу эсвэл баруун тал руу орсон хүмүүс, бүрэн устгагдах боломжтой. Хэт их баруун талын эсвэл хэт их зүүн талын туйлширлаар устгагддаг. […]

Diwali Puja, Power of Innocence (part) Lecco (Italy)

Diwali Puja, “Power of Innocence”. Lecco (Italy), 25 October 1987.
Тэд будилаад… Юун түрүүнд бид, Шри Ганеша-д ёсолдог Яагаад гэвэл Шри Ганеша нь бидэн доторх “гэмгүй” ариун чанарын – эх үүсвэр юм. Үнэндээ, бид өөрсдийн дотоод ариун чанартаа ёслож байгаа юм. Тэгээд, энэ гэнэн ариун чанар нь та бүхнийг гэгээрүүлдэг (-ийг өгдөг). Би та бүхэнд өчигдөр хэлсэн, Гэрэл нь гэмгүй ариун чанартай. Гэхдээ энэ гэрэл нь ариун мөртлөө мэдлэг агуулдаггүй. Харин, та бүхний Гэрэл бол мэдлэг агуулсан “гэмгүй чанар” […]