Shri Ganesha Puja (part) Nirmal Temple (Italy)

Shri Ganesha Puja. Cabella Ligure (Italy), 16 September 2000.
Гэмгүй чанарын утга агуулгыг ойлгож байгаа эсэхийг чинь сонирхоно. Гэмгүй, цайлган чанар бол дотоод чанар юм. үүнийг хүчээр байлгах боломжгүй үүнийг сургах боломжгүй. Энэ бол зөвхөн дотроос ундрах чанар юм хүн дотор байдаг.. Хүн, Шри Ганеша-г сүсэглэх шавь нь болвол, хүн өөрөө гэмгүй ариун болдог. Магадгүй та бүхэн, гэнэн хүмүүс зальтай хүмүүсд дээрэлхүүлдэг, түрэмгийлүүлдэг гэж боддог байх. Гэвч гэмгүй чанар бол маш агуу зүйл Хэзээ ч юунд ч дарагдаж устадаггүй. […]

Diwali Puja, Power of Innocence (part) Lecco (Italy)

Diwali Puja, “Power of Innocence”. Lecco (Italy), 25 October 1987.
Тэд будилаад… Юун түрүүнд бид, Шри Ганеша-д ёсолдог Яагаад гэвэл Шри Ганеша нь бидэн доторх “гэмгүй” ариун чанарын – эх үүсвэр юм. Үнэндээ, бид өөрсдийн дотоод ариун чанартаа ёслож байгаа юм. Тэгээд, энэ гэнэн ариун чанар нь та бүхнийг гэгээрүүлдэг (-ийг өгдөг). Би та бүхэнд өчигдөр хэлсэн, Гэрэл нь гэмгүй ариун чанартай. Гэхдээ энэ гэрэл нь ариун мөртлөө мэдлэг агуулдаггүй. Харин, та бүхний Гэрэл бол мэдлэг агуулсан “гэмгүй чанар” […]