Makar Sankranti/Shri Surya Puja (part) (India)

Makar Sankranti – Shri Surya Puja. India Tour, Bombay (India), 10 January 1988. Бүх хөгжил хувьслын явцад газар Эх нь (өөрийн тэнхлэгийн хүчээр) маш их үүрэг гүйцэтгэсэн. Үүнтэй адил хүн доторх гол тэнхлэг бол маш чухал. Амьдралын гол зарчим (зүй тогтоол) бол бидний тэнхлэг юм. Бид өөрсдийн (төв, гол) тэнхлэгээ баримтлах ёстой. Тэнхлэгээсээ хазайсан хүмүүс нь, нэг бол зүүн тал руу эсвэл баруун тал руу орсон хүмүүс, бүрэн устгагдах боломжтой. Хэт их баруун талын эсвэл хэт их зүүн талын туйлширлаар устгагддаг. Тиймээс бид өөрсдийн төв тэнхлэгээ сайтар анхаарах ёстой. Төв тэнхлэгээ сайн хөгжүүлээгүй хүмүүс төрөл бүрийн хүрдний, төрөл бүрийн чанар бүхийн асуудалтай байдаг. Төв тэнхлэгээ хэт их хүчилдэг хүмүүс толгойгоо гэдийсэн байдаг. Маш их баруун тийш туйлширсан хүн байх бөгөөд ЭГО-ны асуудалтай байдаг. Харин толгойгоо бүүр доошоо тонгойсон, боол мэт хүн мөн өөрийн хөнөөл рүү чиглэсэн хүн байдаг. Тэгээд энэ хоёр янзын хүмүүсийн хооронд маш их асуудал байдаг. Нэг нь нөгөөгөө дарангуйлахыг тэмүүлдэг. Тэгээд хүнийг дарангуйлаад эхлэхээр, үнэндээ бол тэд дарангуйлж буй хүнээс гадна, мөн өөрсдийгөө устгаж эхэлдэг. Жишээлбэл, бид харсан, (өнгөрсөн зуунд) Англичууд энд ирээд биднийг эзэгнэсэн. Мөн Францууд өөр газар очоод өөр хүмүүсд ноёрхсон. Мөн Португальчууд өөр улсуудыг эзэгнэж байсан. Гэхдээ бүх тэр дарангуйлах, эзэгнэх зүйлсүүд давхар хариутай байдаг. Юун түрүүнд, жишээ нь тэдний дарангуйллаар Энэтхэгчүүд маш боол мэт зантай болсон. Энэтхэгчүүд туйлын боол мэт болчихсон, өнөө хүртэл хүнд байх ёстой биеэ даасан тэнхлэгээ (нуруугаа) алдсан. Тэд туйлын боол мэт. Ялангуяа Энэтхэгчүүд нутгаасаа яваад, баруунд очоод тэд туйлын зарц мэт байдаг. Тэд төрөл бүрийн боол мэт зан гарган, Read More …

Public Program, False Gurus and Conditionings (part) (India)

Public Program, Delhi (India), 29 Jauary 1983. Үнэндээ, аливаа туйлшрал бол Бурхны эсрэг юм. Жишээ нь, хүний зулай нээгдэхээс өмнө ямар ч өсөлт байдаггүй, хөгжил, хувьсал байдаггүй, хүний оюун ухамсрын хувьд. Хүний оюун ухамсрын хувьд хүн юунд хүрсэн байна, тэр бүхэн нь төв мэдрэлийн систем-нд нь илэрдэг. Та бүхэн мэднэ, амьтад бол бохир, муухай, гоё гэх зүйлсийг мэддэггүй. Харин хүмүүс үүнийг мэддэг. Гэхдээ хүн, шинэ ухамсар оюун руу шилжих хэрэгтэй байгаа юм. Тиймээс болох ёстой бүх зүйлс нь бидний ухамсар оюунд л болох ёстой юм. Энэ хялбар зүйлийг хүмүүс ойлгодоггүй/мэддэггүй. Ийм учир, хүмүүс бүх зүйлд хэт туйлширдаг шалтгаан нь энд байгаа юм. Жишээлбэл, манай Энэтхэгийн уламжлалд зарим нэг хүн Рама бурхны нэрийг дууддаг… Энэ нь муу зүйл биш, Рама гэх сайн үг хэлж, сайныг дуудах зорилготой. Гэхдээ үүнд нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Энэ нь гэгээнээс гэгээн нэр. Энэ нэрийг дуртай үедээ, зоргоороо олон удаа хэлээд байх зүйл биш, ганцхан л удаа чин сэтгэлээсээ “Шри Рам” гээд хэлэхэд л хангалттай. Гэтэл ямагт, үргэлжлээд давтаад байвал, энэ чинь ямар ч утгагүй болно, Тэр нэрийг огт хүндлэхгүй, үүнийг огт үнэлэхгүй байгаа чинь л харагдана. Ийм маягаар, та зүүн суваг руугаа ороод: “Өө, Рама, өө, Рамаа, хэзээ бид уулзах юм бэ?” гэж байдаг. Би нэг Муслим хүнтэй Махараштра (мужид) тааралдсан. Тэр хүн: “Би ‘Намаз’ залбирлаа хийхдээ 5 биш илүү их, 10 удаа хийдэг” гэв. “Бурханд хүрэх л гэвэл, би илүү хичээх хэрэгтэй”, гэсэн. Тэр хүн тэгээд өдөр бүр 10 удаа мөргөл үйлдэн өвдөг нь бүхэлдээ гэмтсэн байв. Тэгээд тэр “Энэ арай Бурханд хүрэх арга Read More …